Төрсөн өдөр

75 6 0
                                    

Шинээ алга болсноос хойш жил боллоо. Зуны амралт ч эхэлж манай хүү болох Од чийгтэй байшинд ганцаар өдрийг өнгөрөөх болсон. Од ихэвчлэн Шинээтэй тоглон өдрийг өнгөрөөдөг байсан ч одоо байхгуй тул дэмий л хөнжилдөө хэвтэн утсаа оролдоно. Зуны амралтых нь эхний нэг сар иймэрхүү байдалтай өнгөрч. Нэг өдөр Од ангийхаа Болд гэх хүүгийн төрсөн өдөрт нь уригдсанаар түүний гэртээ хорогдох нь мартагдсан юм. Болдын төрсөн өдөрт гурван охин байх бөгөөд тэдний нэг нь Болдын байрных нь ах гэх Билгүүн гэгчийн найз охин Солонго. Харин нөгөө хоёр нь ангийх нь ихэр охид болох Халиун, Анхлиун хоёр. Мөн ангийн дарга буюу Лувсаа тэгээд Од гээд нийт зургаан хүүхэд хүрэлцэн иржээ. Тэд эхлээд үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж дугуй унахаар шийдэн хотын төвөөр дуу шуу тарисаар алхацгаана. Зорисон газартаа ирэн Болд-Од, Билгүүн-Солонго, Халиун-Анхлиун нар хамтдаа хоёр хүний зориулалттай дугуй авч харин Лувсаа ганц хүний дугуй унахаар болов. Дугуй унаж явах үед Болд Одоос "Чи юм ярихгуй юм уу Эмо жаалаа" гэхэд Од гайхсан харцаар Болд руу харан "юун эмо вэ?" гэж асуухад Болд "чи дандаа л ганцаараа байж байдаг шд ээ. Эмзэг, Мэдрэмтгий, Орхигдсон хүүдээ" гээд инээлээ. Харин Од үл ялиг инээсэн болоод "Тиймээ тийн би эмо, ийм намайг одоо яая гэхэв дээ" гэсээр урагшаа харан үргэлжлүүлэн дөрөөгөө жийлээ . Хэсэгтээ л тэр хоёрын дунд яриа өрнөсөнгүй.
***
Тэд цэцэрлэгт хүрээлэнг орхин явж үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркыг зорин тоглохоор явцгаав. Тэд бараг паркийн бүхий л тоглоомон дээр суусан байх. Цаг аль хэдийн оройн есийг зааж Од гэртээ харих хэрэгтэйгээ учирлан тайлбарлахад Лувсаагын "Аливаа дөнгөж ес л болж байна шд ээ, чи өмнө нь оройн цагаар явж байгаагүй юм уу?" хэмээх асуулт Одын толгой дэлсээд авах шиг л болов. Тэгээд Од "нууцаар гарж байсан л даа"

Гэрэлтэх очWhere stories live. Discover now