Намайг зураач

499 16 2
                                    

Утга учиргүй дэлхийд
Уйдаж яваа би
Өдөр хоногийг аргацааж
Өнөөдрөөрөө амьдарч яваа би
Ямар ч утга учиргүйгээр
Яасан ч олон хоногийг өнгөрөөв дөө
Хорвоогийн бүх хүмүүс эд баялагийг хайн завгүй
Харин би жинхэнэ өөрийгөө л хайна
Хаана байна би
Хаашаа алга болчихов амьдарлын зорилго минь
Хэн нэгэн гарч ирээд
Харанхуй амьдарлыг минь гэрэлтүүлээч
Уйтгарт хар бараан зураг шиг дурсамжуудыг минь арилгаж
Уудам цэлгэр хосгүй зураг болгон хувиргаач
Нүүрэнд минь багахан инээмсэглэл тодруулан зураад
Нүдэнд минь оч
Зүрхэнд сэтгэл хөдлөл гэгчийг
Зүүд нойронд минь өөрийгөө зураач.
Бяцхан жаалийх шиг аз жаргалыг надад бэлэглээч.
Бусад шиг мөрөөдлийн далайг толгойд минь сийлээч.
Гунигт намайг шинчилж эхнээс нь дахин зураач.

ШүлэгнүүдWhere stories live. Discover now