.......

316 5 0
                                    

Өвөр бүлээцүүлэх нэгэн олдох ч
Зүрх бүлээцүүлэх нь үгүй
Сэрэл хөдөлгөх нэгэн учрах ч
Сэтгэл хөдөлгөх нь үгүй

Хөнжил хуваах нэгэн ирэх ч
Тавилан хуваах нь үгүй
Хүсэл өдөөх нэгэн таарах ч
Итгэл өдөөх нь үгүй

Богинохон учирлууд зуур тохиох ч
Бодол дүүргэх нь үгүй
Хатан биеэ дэлгэн өгөх ч
Хайр өгөх нь үгүй

Унд хоолоор тэжээх нь арвин ч
Урам хайраар тэжээх нь үгүй
Мөнгө цаасаар тэтгэх нь элбэг ч
Мөрөөдөл догдлолоор тэтгэх нь үгүй

Бэлэг дурсгал шиг шөнүүд олох ч
Бэтгэртлээ санах сэтгэл нь үгүй
Үнсэлтээрээ цатгах уруулд шунах ч
Үнэнээр цатгах хайр нь үгүй

ШүлэгнүүдWhere stories live. Discover now