Одод

377 7 0
                                    

Харанхуй шөнийг зөвхөн одод л гэрэлтүүлнэ.
Хар бараан сэтгэлийг зөвхөн хайр л гийгүүлнэ.
Харамсалтай нь тэнгэрт түгэх ододыг анзаардаггүйтэй адил
Хүн бүхэн жинхэнэ дурлалаа үл тоон
Хэсэг зуурын жаргалыг хөөн
Хайр гэж өөртөө итгүүлэн
Үүрдийн аз жаргалаа анзааралгүй
Үнэнч бус нэгнийг сонгоно.
Тэнгэрийн одыг орхиж
Тэнгэсээс чулуу шүүрснээр
Тэнэг алхам хийж
Тэнчвэргүй амьдралд хөл тавина.
Нэг удаа ч болов
Нүдээ нээж
Эргэн тойрноо ажиглан
Эргэх амьдралын
Аз жаргалыг мэдрэх шиг
Амтат мэдрэмж хаана ч үгүй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 20, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ШүлэгнүүдWhere stories live. Discover now