Case.2

1.8K 258 18
                                    

"Т.тэр.... тэр-" Хусог яг одоо уйлхын ирмэг дээр байна. Тэрээр салганаж чичирсэн гараа цусанд хутгалдсан Жонгүгрүү зүглүүлэв. Хэн ч юу ч хийж чадахгүй зогссон хэвээр. Ийм зүйл болно гэж бодоочгүй байсан. Бүгд эмгэнэл илэрхийлэн дүүжлүүлсэн залууруу гунигтайгаар ширтэнэ.

Юнги Жиминийг нулимс дуслуулхыг олж харлаа. Гараараа амаа дарж, чимээгүйхэн мэгшинэ. Юнги харцаа Тэхёнруу шилжүүлэв. Тэрээр таазнаас дүүжлүүлсэн залууруу айсан харцаар ширтэх бөгөөд энгийнээр ч амьсгалж чадахгүй байгаа бололтой.

"Яаж?" Согжин уйлахын наагуур шивнэсээр "Тэр бидэнтэй цаг бүрт байсан биз дээ"

"Үгүй ээ" Намжүүний чичирсэн хоолой үргэлжлүүлэн "Б.би түүнийг 'би үхчихлээ' гэж хэлснийхээ дараа юу ч дуугарахгүй байгааг анзаарсан. Би түүнийг зүгээр л дуугүй байгаад байна гэж бодсон ч-"

"Тэгвэл энэ байшинд алуурчин байна гэсэн үг биз дээ?" Тэхёний үг Юнгиг татвасхийхэд хүргэв. Бүгд түүний үгэнд цочирдож алмайрсан байх аж. Тэхён уйлах бөгөөд гараа зангидан зогсох нь түүнийг энэ хүртэл хэр их тэвчсэнийг илтгэх шиг.

"Бүгдээрээ энэ байшингаас гарцгаая"

Тэхён Юнгирүү муухай харан "Жонгүгийг орхиод?"

"Тэхён тэр үхчихсэн!" Согжин ийн орилход бүгд л толгой сэгсрэнэ. Согжиний нүдэнд нулимс цийлэгнэж, уруул нь чичирнэ. "Одоо бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол цагдаа дуудаж алуурчинг олох"

"Түүнээс илүүтэй..... бид юу ч хийж чадахгүй"

Гэнэтхэн гэрэл анивчиж эхлэхэд бүгд л хөшиж орхилоо. Тэд хөдөлсөнгүй, бүгдэнгийнх нь нүдэнд айдас тодорч, амьсгалаа түгжих аж.

Юнгигийн зүрх түргэн түргэн цохилхыг тэр мэдэрч байлаа. Өнөөх гэрэл секунд бүрт хурдан хурдан анивчих нь түүний зүрхний цохилтонд саатал учруулна. Олж харах хэцүү байв---- тэр хэнийх нь ч царайг олж харахгүй байх бөгөөд юу хийхээ мэдсэнгүй.

Зүсэх чимээ гарлаа.

Тэр чимээг сонссон даруйд Юнгигийн зүрх цээжнээсээ гарах дөхнө. Чимээ гарсан газарлуу харан, шүлсээ залгив. Тэр өөрийгөө зогсоолоо. Юнги юу хийж байсан бэ? Түүнд харах зайлшгүй.....үгүй ээ. Тэр харахыг хүсээгүй. Хүсэл түүний арьсыг удаанаар ширтэх нь мэдрэгдэнэ.

Тэрээр сүүлчийн шийдвэрээ гарган, толгойгоо эргүүллээ.

Тэр тэгэхгүй байгаасай гэж хүссэн.

Энэ Намжүүн байсан юм.

Залуу тэнд хөлдөж орхисон байх аж. Түүний нүд айдас агуулна.

Гэвч энэ төгсгөл биш. Юнгигийн харц Намжүүний зүсүүлсэн улаан ормыг дагуулан ширтэх ба хэр урт зүссэн байгааг хархыг хүсэж байв. Тэр Намжүүний цээжин дэх зүссэн газрыг хараад цочирдон, зүрх нь түргэн цохилно. Юнги зүгээр л төсөөлж байгаасай гэж хүснэ. Нэг ч инч хөдлөхгүй байгаа Намжүүнрүү үргэлжлүүлэн ширтэв. Амаа ангайн түүний нэрийг дуудах гэсэн ч гэнэт л цонхийчихлоо. Эрэгтэйн толгой байх ёстой газраасаа хальтрах нь тэр. Нүд нь нээлттэйгээр газарт өнхрөнө. Аль хэдийн амьгүй болсон бие.....


[Дууссан] killer killer | mygМесто, где живут истории. Откройте их для себя