Хусог: Байж боломгүй юм! Тэр алдартай охин. Бидэнтэй чацуу бүр манай сургуулийнх юм уу?
Тэхён толгй дохин: Бүгд зөв.
Жин: Вуаа Манай настнуудаас хийл тоглодог ганц л охин байдаг шд
Тэхён: Хэн?
Жонгүк: Яагаав? Манай ангийн Хэмин өчигдөр сургуулийн сайт дээр л тэгээд гарчихсан байсан. 2 жил хийл тоглосон гээд
Тэхён: Хэмин гэхээр нэг л биш юм шиг санагдаад байнаа
Жимин: Маргааш түнээс асууж болно шдээ.
Тэхён: Хэлнэ гэж үү? Тэглээ ч мөн байвал би яана гэж?
Намжүүн: Сэтгэлээ илчлээч.
Жимин: Хоёулаа үерхэцгээе *жүжиглэх*
Жонгүк: Тэгьеээ хайрт минь *тэврэх*Миний талаас
Сүүлийн цагуудад Чаён, Инёонтой ганц ч үг дуугарсангүй. Би тэр үед яагаад тийм муухай ааш гаргаснаа ойлгохгүй байна. Гэнэт л өөрийн эрхгүй. Дотор минь өөр хэн нэгэн байгаа юм шиг. Хичээлээ тараад тэр хоёр дээр очин уучлалт гуйхаар шийдэн тэдэн дээр очоод: Охидоо түрүүний явдалд уучлаарай. Би тэгэж орилох гээгүй юмаа. Уучлаарай. Би үнэхээр харамсаж байна
Инёон инээсээр намайг тэврээд: Үгүээ намайг л уучлаарай. Би шаал балай юм ярьсан юм. Ашгүй дээ. Одоо хамтдаа үдэшлэгт явж болох нь
Би: Ямар үдэшлэг?
Чаён: Дээд ангийн Жэнни үдэшлэг зохиож байгаа
Би: Дээд ангиа? Бид очиж болох юм уу? Тэнд мань мэтийн хүмүүс очвол хүмүүс чөтгөр харсан юм шиг царай гаргана даа гэж санаа зовон хэлтэл Инёон: Зүгээр дээ . Жэнни эгч биднийг бүгдийг нь урьсан.
Би инээсээр: Заза тэгвэл явалгүй яахав. Ойрд үдэшлэгт очоогүй юм байна.
Чаён: Сүүлд бид Тэхёны төрсөн өдөр дээр очсон билүү?
Инёон: Тиймээ тэрнээс цааш бол биднийг үдэшлэгтээ уриагүй.
Би: Гэхдээ бид найзуудын үдэшлэг хийдэг байсан. Бас үнэхээр гоё болдог байсан гээд толгой дохиход тэд ч бас хүлээн зөвшөөрлөө. Бид эхлээд Чаёныд нэлээд саатсан. Чаён ямар хувцас өмсөхөө мэдэхгүй. Шүүгээнийхээ урд бараг нэг цаг зогссоны эцэст анх сонгосон даашинзаа авсан. Харин миний хувьд би бариу жинс, бас бэлхүүс гарсан футбольк, гадуураа зузаан сул цамц өмссөн.
Инёон цонхоороо намайг хараад: Ээе охин минь чамайг ингэж хувцаслана гэж бодсонгүй. Хэн нэгнийг өөртөө татахыг их л хүсч дээ гэж над руу жогтой харахад нь
Би: Боль доо гээд инээн таксинд суун Инёоных руу хөдөллөө. Тиймээ Инёоны хэлсэн үнэн. Энэ үдэшлэг их том үдэшлэг учраас Бангтан ирж л таараа. Тэхёнд өөрийхөө иймэрхүү байдлыг харуулбал бодол нь бага зэрэг өөрчлөгдөх ч юм билүү. Туршиж үзэх хэрэгтэй.
Инёоны гэрт ирээд тэр бидний нүүрийг будаж өгөнгөө: Мина~ чи арай наа кеттэйгээ явах гээгүй биз дээ гэж орилоход би үсээ индүүдэнгээ:Тиймээ яасан? гэхэд тэр хоёр тас тас инээн Чаён: Боль доо тэр кет чинь чиний хичээл зүтгэлийг баллах болно.
Би гайхан нүдээ бүлтийлгэсээр: Яагаад? гэж уулга алдахад Чаён: Чи хувцас шигээ тачаангуй гутал өмсөх хэрэгтэй.
Би ам ангайн: Надад тийм гутал байхгүээ. Тэглээ ч бид манай гэр лүү явж амжихгүй.
Инёон шүүгээнээсээ нэг хар өсгийт гаргаж ирэн: Энийг өмсчих. Тэгвэл чи тэгээд л төгс гээд үдээстэй хар өсгийтөө над руу шидлээ. Би гайхсаар: Үгүй шүү гээд түүн рүү ойртуулан тавихад тэр над руу ойртуулаад: Өмс үгүй бол бид хоёр чамайг юу ч үгүй болгоно шүү гээд нүдээ нарийсгахад нь би гутлыг нь өмсөж эхлэв. Бид удалгүй бэлэн болоод таксинд суун, Жэннигийнх рүү явлаа. Байшинд ирэхэд аль хэдийн үдэшлэг эхэлчихсэн энд тэндгүй гэрэл, хөгжим, аягатай уух юм барьсан хүмүүс. Байшин руу ороход зарим хөвгүүд над руу цоолох шахам харна. Би Инёон дээр очин наалдаад: Би сонин харагдаж байна уу? Тэд над руу аймар хараад байна
Инёон инээн: Үгүй дээ чи сонин биш халуухан харагдаж байгаа юм гээд намайг сугадан Жэнни рүү очлоо.
Чаён: Жэнни эгчээ таны үдэшлэг үнэхээр тасархай болж байнаа
Жэнни хөөрхөн гэгч инээсээр: Баярлалаа бид нэг насны л зөрүүтэй. Зүгээр Жэнни гэж дууд аа гэснээ над руу хараад: Вуаа энэ охин чинь хэн бэ? гээд намайг сонжин харна.
Инёон: Манай найз Мина.
Жэнни: Аан манай дүүд хайр зарладаг охин байна шдээ. Харин ийм хөөрхөн гэдгийг нь мэдээгүй шүү гэхэд би: Дүү гэнээ? гэж гайхан асуутал
Инёон: Аан Жэнни Тэхёны эгч гэхийг сонсоод
Би шууд л гарнаас нь бариад: Пак Мина гэдэг танилцсандаа таатай байна. Цаашдаа илүү дотно болцгооё гээд хэдхэн секундын дотор дуржигнуулахад Жэнни инээгээд: Тэгьеээ гээд гараа салган: За би явлаа. Сайхан цэнгээрэй. Бага уугаарай гээд яваад өгөв. Би сая хийсэн үйлдэлдээ бантан толгойгоо цохиод: Би юу хийчихэв ээ? гэж гонгиноход Чаён: Юу байх уу дээ. Чи ирээдүйн хадам эгчтэйгээ танилцлаа гээд инээхэд би: Би сая тэнэг санагдсан байхдаа
Инёон толгой сэгсрэн: Чи үнэхээр өхөөрдмөөр харагдсан. Мина~ битгий санаа зов. Өөрийнхөөрөө л бай. Эрх чөлөөтэй. Хэн ч чамайг шүүмжлэхгүй. Шүүмжилсэн ч чамд хамаагүй юм шиг л бай гэхэд би: Заза чиний энэ их үг надад ухаарал хайрлалаа. Инёон намайг тохойлдон урагшаа хардаа гэж дохилоо. Би урагшаа харахад Бангтан ирж байлаа. Хусог намайг харан: Вуаа чи чинь хэн бэ?
Тэд намайг танихгүй байна. Би их өөрчлөгдсөн бололтой. Одоо юу гэж хэлэх үү
Чаён нүдээ бүлтийлгэн: Нүд чинь со.... *хоолойгоо засах* Манай Мина л байгааз дээ гэж хэлэхэд залуусын ам ангайн Намжүүн: Хөөх Мина гэж үү? Нөгөө Тэхёны гэж хэлж дуусаагүй байхад Юнги тохойлдон: Ямартай ч ирсэн юм чинь гээд цаасан аягатай уух юм өгөхөд би цангаж байсан болохоороо ус гэж бодон том залгин уутал хоолой зурагдах шиг л болон хий ханиалгаж эхлэхэд Жимин сонин харснаа: Юу вэ? Яасан бэ зүгээр үү?
Инёон миний нурууг цохин: Яа энийг ус гэж бодоо юу?
Би ханиалгасаар: Б-би з-ззүг-ээрээ гэж ханиалгасаар хэлэхэд Шюга: Анх удаа ууж байгаа бололтой зүгээр үү? гэж санаа зовсон байдалтай хэлэхэд би ашгүй нэг зүгээр болоод: Зүгээр дээ. Буруу хоолой руу л орчихлоо гээд инээхэд Жонгүк: Үхэх шахсийм байж бас инээхтэйгээ байнаа бас гэхэд нь би аяга руугаа харахад Инёон: Дахиад уух нь уу?
Би толгой дохин ,жоохныг балгахад
энэ удаа илүү их таалагдлаа. Би инээсээр дахин балгахад Тэхёноос бусад нь инээмсэглэн харцгаахад би: Одоо илүү дээр байна. Гашуун ч гэсэн өвөрмөц юм гэхэд Чаён: Муу галзуу охин
Би аягаа ширээн дээр тавин: Би дахиж уухгүй ээ гээд алхах гэтэл бүх юм эргэлдэж эхэллээ. Толгой эргэн унах шахан урдаа байсан хүний мөрнөөс түшин инээгээд: Бүх юм эргэлдээд байна. Би согтчихсон юм байхдаа гээд толгойгоо өндийлгөн хартал миний түшсэн хүн Тэхён болж таарлаа. Би амаа ангайн гараа аван эгцхэн зогсоод: Би зүгээрээ гээд урагшаа алхахдаа ийш тийшээ найгана. Яг л салхинд хийсэх хамхуул шиг. Би хөлөө дэвслэн зогсоодэгцхэн зогсох гэж хичээсэн ч ийш тийшээ найган: Юу вэ? Салхи салхилаад байгаа юм уу! гэж дээш харан орилоход Инёон Чаён ирэн намайг түшин бүжгийн хэсэг рүү орлоо.Хусог инээсээр: Ёстой эгдүүтэй золиг юмаа гэхэд Жонгүк: Салхи салхилаад байгаа юм уу! гэж дуурайхад бүгд шоолж инээн Тэхён: Би Хэмин рүү явлаа. Нөгөөдхөө асуунаа гээд явах гэтэл Жэнни ирэн Тэхёныг тэврээд: Чи ирчихээ юү? Тэе гээд баяртайгаар инээхэд Тэхён хүзүүгээ маажин: Аав ээж мэдвэл уурлах л байх гэхдээ энэ их сайхан үдэшлэг байна.
Жэнни: Би мэднээ. Бидэнд хөрш гэж байхгүй юм чинь ханатлаа наргицгаая
Жин: Тиймээ гэж орилоход бүгд түүн рүү сонин харан Жин: Яасан? гээд мэдэн будилсан царай гаргана.
Жимин: Яа Тэхён Хэмин!
Жэнни: Хэмин? гэж гайхан тэдний харах зүг харвал богино бариу, хэтэрхий задгай даашинз өмссөн нэг охин ярвайсаар ирж харагдана. Жэнни хөмсгөө зангидсаар: Энэ одоо хэн бэ?
Жонгүк: Манай ангийн Хэмин. Тэхёны ирээдүйн найз охин. Таны ирээдүйн бэр гэхэд Жэнни хөмсгөө бүр их атиралдуулан: Ким Тэхён энэ үнэн үү? гэхэд Тэхён: Бараг л
Хэмин тэдэн дээр ирэн Тэхёнд наалдаад: Тэхён аа~ Юу асуух гэсийн?
Жэнни Тэхёныг татан тэднээс бага зэрэг холдон: Чи солиорчихоо юу? Энэ охин чинь бараг нөгөө юу шиг л харагдаж байна
Тэхён: Эгчээ ямар муухай хэлдэг юм бэ? Энэ охин өнөөдөр үдэшлэг гээд л ийм юм өмссөн юм
Жэнни: Бусад үед бол даруухан хувцас өмсдөг гэж үү?
Тэхён: Мм тийм гэж хэлж..
Жэнни хэлэх гэсэн үгийг нь таслан: Үгүй юм байна. Ийм охины юунд болдог байнаа?
Тэхён: Эгчээ энэ миний хэлээд байсан хийлч охин яагаав ТэМи
Жэнни Хэминийг доороос нь дээш харчихаад Тэхён руу сонин царай гарган: Хийлч гэж хэлэхээргүй л хүүхэд байна даа
Тэхён залхсан янзтай бухимдангуй: Больж үз эгчээ. Би өөрийнхөө асуудлыг өөрөө шийдье гээд Хэмин рүү очин нэг юм ярьж байтал Хэмин түүнийг тэврэн толгой дохин инээж байлаа. Энэ үед Жэнни толгой сэгсрэн өөр тийшээ явав.Инёон миний нурууг цохисоор: Яа золиг минь хүн бага уу гээд байхад гээд нурууг минь хүчтэй цохиход би ёолсоор ариун цэврийн өрөөнөөс гараад: Чаён ус хэрэгтэй байна гэхэд
Чаён: За би ус аваад ирье гээд гүйгээд нэг өрөө рүү орчихлоо.
Би: Инёон аа надад идэх юм гэж үгээ дуусгаагүй байхад Инёон: Ойлголоо би нэг юм олоод ирье эндээ зогсож байгаарай гээд яваад өгөв. Би хэсэг зогссоны эцэст хажууд байх текний ард суухад бармен нь: Юу авах уу? гэж лавлахад
Би ярвайсаар: Ус гэхэд тэр залуу: Ус байхгүээ. Хатуухан юм уух уу?
Би урагшаа харангаа толгой сэгсрэн хэрэггүй гэдгээ хэллээ. Урагшаа харахад Хусог жижигхэн тайзан дээр гарчихсан микрофон барин орилж байлаа. Хусог: За энэ үдэшлэгийг зохиосон Жэннидээ баярлалаа гэхэд гэрэл Жэнни дээр тусан бүх хүмүүс орилон алга ташина.
Хусог: Одоо миний захиалсан дуу явах байгаа.Энэ дуун дээр хосоороо бүжиглээрэй. Бас сургуулийнхандаа дуулгах маш сайхан мэдээ байнаа. Манай сургуульд бас нэгэн алдартай хос төрлөө. Тэхён Хэмин гэж орилоход гэрэл тэр хоер тусахад бүгд орилолдон алга ташина. Би нүдэндээ итгэж ядан хойшоо харан: Байж боломгүй юм гэхэд бармен: Юм захиалах уу? гэж дахин асуухад
Би түүн рүү харан: Хамгийн томоос нь гэхэд тэр инээсээр том аягатай уух юм өгөв.Дараагийн хэсэг өнөөдөртөө багтаад орно. Миний өгүүллэгтэй хамт байдагт баярлалаа.😻😻
YOU ARE READING
- M E L O D Y -
Fanfiction3,2,1 театрын гэрэл унтрахад ардаас минь гэрэл туслаа. Нүдээ анин, хийлээ тоглож эхлэхэд Тэхёний инээмсэглэл толгойд минь орж ирэн өнөөдөр тааралдсан мөч бүрээ төсөөлөн сэтгэл зүрхээрээ бусдад тэр мэдрэмжээ түгээнэ. Цав цагаахан бас үзэсгэлэнтэй. На...