🎻Тавдугаар хэсэг🎻

2.1K 174 6
                                    

Жэннигийн гэрээс дөнгөж гарангуутаа доош суун үсээ зулгаагаад: Ашш Пак Мина солиорчээ үнэхээр солиорчихож
Инёон: Чи яг л сөнөсөн галт уул шиг болчихож. Гэхдээ тэр уулнууд эцэстээ байгалийн дурсгалт газар болдог гээд над руу харан инээхэд нь би нэг хөмсгөө өргөн түүн рүү хараад: Чи л яг сөнөсөн уул шиг харагдаж байна. Нүүрээ угаахад яадаг юм гээд машин руу нь алхаж эхлэхэд Инёон инээсээр: Зүгээрээ машинаар явчих юм чинь. Бас би энэ гутлыг чамд бэлэглэлээ. Надаас илүү чамд зохиж байна бас чамд нэлээд дурсамжтай гутал юм чинь гэж инээхэд би түүн рүү муухай харахад тэр дуугүй болов. Чаён үхмэл царай гаргасаар: Ээж намайг харвал ална даа
Би: Манай ээж яахыг би мэдэхгүй байна. Өмнө нь би ийм байдалтай гэртээ очиж үзэж байгаагүй
Инёон машинаа асаасаар: Ээж ч яах уу эмээг яана даа гэж санаа алдаад: Тэр заримдаа их аймар юм яриад эхэлдэг. Чи энэ чигээрээ байх юм бол хэдэн жилийн дараа архи зугаа цэнгэлээс холуур явж чаддаггүй хүн болох юм байна гээд хөгшин хүний хоолойгоор ярьснаа өөрийнхөө хоолойгоор: Гэхдээ тэр дараа сүүлд нь байнга надаас нууцаар инээж мод тогшдог. Чаён: Энэ үдэшлэг намайг ядраахын л нэмэр байж ийш тийш гүйж энэ нэг юмыг хайна гэж мэдсэн бол пүүз бие тамирын хувцастайгаа ирдэг байж гэж над руу муухай харан хэлэхэд би мөрөө хавчаад: Би өөрөө ч ийм явдал болно гэж бодож бүр төсөөлж ч байсангүй. Би
өмнө нь үдэшлэг дээр юу хийдэг байсан юм болдоо?
Чаён: Чи зүгээр л суугаад Тэхёныг ширтдэг байсан мэдээж ундаа эсвэл ус уугаад бас цэцгэн хээтэй дэрвэгэр даашинзтай
Би: Тийм гэж үү! Би үнэхээр сонин болчихож. Нэг жил хүний хараанд өртчихгүй шиг явъя
Чаён: Бидний эхний хоёр цаг цонх биш байсан бол алуулахгүй юү
Би гэнэт санан орилсоор: Хичээл! Одоо хэдэн цаг болж байна?
Инёон бугуйн дахь цагаа хараад: 8:46 Эхний цаг завсарлачихаж
Би: Яа бид эндээс сургууль хүртэл бараг 40 минут явна!
Чаён хойноос дүрэмт хувцас шидээд: Ийм болохоор л дүрэмт хувцсаа ав гэсэн юм гээд инээхэд Инёон бас инээгээд дуу тавилаа.
Инёон: За Чаён! Одоо чи жолоод би хувцсаа өмслөө гээд тэр хоёр солигдов. Би: Ард чинь миний кет байгаа аваад өгөөч
Инёон тортой юм өгөн: Май энэ кетийг авчиржээ! гэж хэлэхэд би: Зүгээр л дараа танайхаас авах гэж лай гэж бодсон юм
Чаён: Та хоёр болсон уу?
Би: Болчихлоо
Инёон: Би ч бас
Чаён: Бид ирчихлээ. Одоо 15 минутын дараа хичээл орно.
Би: Байз би гэрийн даалгавраа хийгээгүй.
Инёон: Хонгор минь хэн ч гэрийн даалгавар хийгээгүй ээ. Өчигдөр манай сургуулийнхан ихэнх нь байсан
Чаён: Гэхдээ чи Минаг бодоод үздээ тэр гэрийн даалгавраа тогтмол хийдэг хэзээ ч хийгээгүй ирж байгаагүй
Би ярвайсаар: Би ч баларчээ гэж гонгинон шүүгээгээ налан унахад Инёон цүнхнээс минь татаж босгоод : Зүгээр дээ хичээл орлоо явцгаая гээд намайг чирэн анги руу орлоо. Чаён: Тэглээ ч өнөөдөр түүхийн шалгалттай гэрийн даалгавар шалгахгүй
Би: Үнэхээр үү?
Тэр хоёр 2уул толгой дохив. Ангид эр эмгүй үнэртэй ус цацсан хүмүүс. Инёон ч бас над руу сүрчигээ хэд хэдэн удаа цацсан. Бид тус тусынхаа ширээн дээр суун хичээлээ гаргаж байхад багш орж ирлээ.
Багш бидэнтэй мэндэлчхээд: Хөөх танай анги үнэртэй усны мухлаг нээгээ юу гэхэд бид бие бие рүүгээ харан инээцгээнэ. Өнөөдөр шалгалт авахаа больсон учраас гэрийн даалгавраа шалгацгаая. Бүгд ширээн дээрээ дэвтрээ тавьцгаа

- M E L O D Y -Where stories live. Discover now