[1]

622 52 12
                                    

Мина: Салъя! Салъя гэж байна!

Үбин: Шин Мин А! За яахав чиний хэлснээр салцгаая! Салах учраа ээж аавд өөрөө ойлгуулна биз! Би чиний арга эвийг олох гэж, чамтай хамт байх гэж бүх хүчээ бараад дуусчихлаа. Чи хэзээ надад үнэн сэтгэлээсээ хандах юм бэ?

МинА: би чамд үнэн сэтгэлээсээ л хандаж байсан, хүүхдээ алдсан нь миний буруу байсан ч энэнд чи ч бас хамаатай.

Үбин: шүүх хурал дээр уулзья, би ч бас залхаж байна.

Үбин хаалга саван гарч одов. Ард үлдсэн Мина уурандаа гарт тааралдсан бүхнээ шидэлж "шүүх хурал дээр уулзъя гэнүү?, тэгье ээ тэгье.. чи ч эхнэрээ ямар хүн болохыг мэдэхгүй л байна даа.. Чамаас салчихаад тайван амьдруулна гэж бодож байна уу? Ким Үбин чамайг хараад идэг!"

Энэ үед Үбин Машиныхаа рулийг чанга зохиод  зивүүн инээсээр "Шин Мина чи ч нөхрөө мэдэхгүй л байна, намайг уурлуулсан хүн сайнаа үздэггүй л юмдаа.. Салъя гэнээ? Чи надаас тийм амархан мултарна гэж санаа юу?"

--

Тэд салах өргөдөлд гарын үсгээ зурсанаас хэд хоногын дараа шүүх хурал болох өдөр уулзацгаан нэг нэгэнрүүгээ үхлийн харц илгээсээр танхимд орцгоов. Гэтэл танхимд хоёр талын эцэг эх сууж байсанд хоёулаа гайхаж байсанч удалгуй тус тусынхаа талд суув. Шүүх тэдний өргөдлийн шалтгаан дээр тулгуурлан салах болсныг мэдэгдэх гэтэл Үбиний ээж босож ирэн "Тэдэнд эвлэрлийн гурван сарын хугацаа өгчих? Би хүүхдүүдээ ингээд салахыг нь хараад сууж чадахгуй" гэв. Гэтэл Минагийн аав ч босож ирээд "Худтай санал нэг байна тэдэнд эвлэрлийн гурван сарын хугацаа өгье." Гэхэд Үбин Мина хоёр зэрэг шахуу "Ааваа, Ээжээ" гэж орилов. Үбин үргэлжлүүлэн "Би энэ эмэгтэйтэй нэг өдөр ч хамт амьдрахгуй тэр маш ааштай, бас хүч хэрэглэдэг гэртээ оройтож ирдэг тэгэх болгондоо хүнтэй зодолдсон байдаг.. Юу болсныг асуухад дандаа л худал хэлдэг, би яасан ч ахиж хамт амьдрахгуй" хэмээн ширүүхэн хэлэв.

Мина ч мөн босож ирээд " Тэр ч бас үргэлж л зодоон цохион хийн нүүр ам нь хавдсан ирдэг асуух болгонд чи дандаа л худал хэлдэг биздээ! Тэгээд бүр чамаас эмэгтэй хүний сүрчиг үнэртэхэд эгчийнх гэж худал хэлнэ. Тэр гэртээ ирж хонолгуй хэд хоногоор алга болдог, намайг хүндэлдэггүй бүхнийг өөрийнхөө зоргоор шийдэх гэж оролддог. Би энэ хүнээс салмаар байна." Гэхэд шүүх алхаа цохиод "Эцсийн шийдвэр гарлаа. Та хоёрт эвлэрлийн гурван сарын хугацаа өгч байна. Шүүх хурал дууссаныг мэдэгдье" гэхэд Мина босож ирээд "эсэргүүцэж байна! Би давж заалдах болно! Би--" гээд үгээ гүйцээж амжаагуй байхад Минагийн ээж түүний толгойруу цохин "золиг чинь юу хийсэн гэж орилоод байгаа юм? Гурван сарын хугацаанд хамт амьдар ойлгов уу!" Ээж нь ширүүхэн хэлчихээд аавтай нь цуг танхимыг орхин гарав.

=> Mr. & Mrs. Kim<= [ON HIATUS]Where stories live. Discover now