Сарын дараа.............
Сар гэртээ юу ч бодолгүйгээр амарсны эцэст Сэүн болоод бас бус зүйлүүдийг нэгэнт мартжээ. Тиймээ Сэүн бол Сэүн харин би бол Жинжү. Сүүлийн семестрийн эхний хичээл дахиад л бүх ангийн дунд болдог уламжлалт лекцээр эхэллээ. Лекц эхэлхээс 5 минутын өмнө танхимд ороход ангийхан бүгд ирчихсэн ганцхан би л дутуу байнуу гэлтэй. Танхим руу орж ирэх намайг харсан Жэнни цаанаас Жинжү хэмээн орилон чамд суудал үлдээгүй шүү гэсэн аятай хөмсгөөрөө сандал руу дохино. "новш гэж эртхэн ирэхгүй бол ингээд заавал өөр хүүхдүүдийн хажууд суух хэрэгтэй болдог байхгүй юу" гэж бодон сул сандал нүдээрээ эрэн ийш тийш хартал гэнэт гарнаас хэн нэгэн бариад авах шиг боллоо.
Жинжү: "гайхан хажуу тийш харвал"
Жонгүг: Эвэртэй туулай харсан юм шиг юунд нь цочсон юм? Яасан сар хараагүй танихгүй байнуу? гэж инээмсэглэсээр өөрийн хажуудах илүү суудал дээрээ намайг суулгалаа.
Жинжү: Ашгүйдээ Ямар азаар чиний хажууд суудал байсан юм. Байгаагүй бол тэгээд л шал танихгүй хүүхдүүдийн хажууд дүлий дүмбэ оргиод л сууж байх байсан байнашт. "гэсээр цүнхнээсээ дэвтэр үзгээ гаргангаа Жонгүг рүү харан нүдээрээ инээмсэглэлээ"
Жонгүг: Сарын хугацаанд хэр байвдаа?
Жинжү: Өө тэгээд л ажилаад л хажуугаар нь хичээлээ давтаад л ер нь бол нэгэн хэвийн л байлаа. Чинийх ямархуу байвдаа?
Жонгүг: Маш хэцүү байлаа... "гэж хэлээд доош харах Жонгүгийн харц нэг л гунигтай."
Ямар нэгэн юм болсон нь илт байсан ч яг юу болсныг таахын аргагүй тул зүгээр л тоглоом болгож түүнийг нэг нудраад: Ээээээе бүтэхгүй дурлал уу? За болилдоо залуу минь..
Жонгүг: "инээмсэглэх"
Тиймээ худлаа ч гэсэн битгий гуниглаарай........
---Лекц эхэллээ---
"утас чичрэх"
Жинжү: "Тараад юу хийх юм? гэсэн Момогийн мэссэж байлаа": Мэдээж харинаа ойрдоо их завгүй байгаа уучлаарай охидоо.
Тэд ч ойлгосон бололтой хариу илгээсэнгүй.
---Гэрт---
Жинжү: Айн?? Ээж? Аав? юу яриад байгаа юм бэ? гэж компютерийн наанаас хашгичих миний дуу хавиар нэг хадна.
Ээж: Чамд ямар байгааг ойлгож байгаа ч гэсэн бид 4 эгч дээр чинь яаралтай ирэх хэрэгтэй байсан юмаа? Чамайг авч явмаар байсан ч чи их сургуулиа заавал төгсөх хэрэгтэй. Тийм учраас аав ээжийгээ ойлгоорой гээд видео чат дууслаа. Тиймээ би ч өнгөрчээ гэж бодсоор орон дээрээ дээш харан хэвтнэ.