•NMBILU•Chapter~2 [Бүх зүйл төсөөлснөөр байсан...]

69 3 2
                                    

Жиын - Жинжүгийн хамгийн сайн найз

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жиын - Жинжүгийн хамгийн сайн найз.
Бүх зүйлс яг л үлгэр мэт байх боловч би нэг л зүйлд маш ихээр санаа зовж байна. Яагаад ч юм удахгүй би миний амьдралд гэнэт гарч ирсэн хүний төлөө 2 жил надад бүх зүйлээ зориулсан хүнийг орхих юм шиг мэдрэмж төрж, айж байна. Тэхён надад анхаарал тавих нь багасч харин Сэүн юу  ч болсон намайг гэх нь надад үнэхээр хэцүү байна. Бүжгийн бэлтгэл гээд оройноос шөнө хүртэл өдөр болгон Сэүнтэй байх нь намайг түүнд улам ихээр дасгаж байна. Тараад намайг хүргэж өгч, гарыг минь атгаад хэний ч хажуугаар бардам өнгөрөх түүнийг хараад миний бяцхан зүрхэнд гал дүрэлзэх мэт болно. Аль хэдийн шөнөжингөө утсаар ярьж, байнга хамт байж, нэг нэгнээ харамлаж, гар гараасаа хөтлөлцөөд явах болсон нь сургуулийнхны ярианы бай болгоход хүргэсэн. Найзууд, ангийхан гээд л бүгд та хоёр үерхэж байгаа юмуу? Гэж асуух болсон. Асуулт болгонд Үгүй ээ бид 2 сайн найзууд гэж хэлдэг. Гэхдээ би айж байна. Тэр үнэхээр олон охины хараанд тусдаг. Тэр өмнө нь маш хүүхэмсэг байсан нэгэн. Би түүний жинхэнэ хайр эсвэл утсан
хүүхэлдэйнүүдийх нь тоог нэгээр нэмж байгаа эсэхт эргэлзэж байна...
Сургууль дээр
Жиын: Хөөе  Жинжү *хашгирах*
Би: өөө мангар минь хичээлдээ орооч.
Жиын: Хичээл яах вэ. Тэхён ирцэн байна. Гээд тэр над руу нэг хөмсгөө өргөн хараад баруун тийш дохилоо.
Би гайхсан харцаар харахад тэр над руу инээмсэглээд ирж байлаа.
Тэхён: Хайраа
Би: Аа аан юу чи энэд юу хийж байгаа юм? *дуу муутай хэлээд өөр тийш харах*
Тэхён:  чамайг санаад л. Чи ойрдоо намайг гэхгүй байгаа шүү. Би чамайг санаад л байгаа. *хацар дээр үнсэх*
*Энэ үнсэлт нэг л сэтгэл
хөдөлгөхгүй байх чинь. Үнэхээр аймшигтай мэдрэмж. Би  Тэхёнтой байхдаа нэг секунд ч өнжилгүй Сэүний талаар бодож байна. Үнэхээр миний хайр хөрчихөж гэж үү??*
Би: надад чамд хэлэх чухал зүйл байгаа шүү. Дараа тухтай уулзъя.
Тэхён: юу юм одоо хэл?!
Би: Би яараад байнаа. Тухтай уулзаж байгаад хэлье.
Тэхён: Одоо хэлчихээд яваа. *гарнаас барих*
Би: Чи ингэж хэлсэндээ харамсваа!!
Тэхён: Юу юмдээ?
Би: 2уулаа салъя.. Гэж хэлээд би түүн
рүү нухацтай хараад: Уучлаарай Тэхён. Гэхдээ хоёулаа одоо больё. Надад хэцүү байна. Бас би өөрийгөө үнэхээр ойлгохгүй байна. Гэсэн ч чамтай дахиж үргэлжлүүлэн үерхэхийг үнэхээр хүсэхгүй байна. Гэж хэлэхэд түүний хоёр нүдэнд нулимс цийлэгнэсэн харцаар намайг цоо ширтэж байлаа. Энэ харцыг хараад би ямар хурдан ийм шийдвэр гаргачихваа? Гэж өөрийгөө гайхсан ч үнэхээр Сэүнтэй хамт байх нь Тэхёнтой хамт байснаас хэдэн 100 дахин илүү байсан учраас. Магадгүй
би Тэхёноос уйдсан болохоор шинэ хүнд татагдаж хурдан шийдвэр гаргасан байх. Гэсэн ч би огтхон
ч харамсахгүй байна. Тэхён бүх зүйлийг ойлгосон харцаар над руу хараад үг дуугүй намайг орхих нь тэр. Цээж рүү нэг зүйлээр хатгаад авах шиг л боллоо. Хэдийгээр хайргүй болсон ч гэсэн дурсамжиндаа хоргодох би энэ хэсэгхэн хугацаанд үнэхээр өрөвдөлтэй байлаа.
За ингээд шинэ амьдрал эхэллээ.
Бэлтгэл дээр:
Сэүн: Жинжү хоёулаа дэлгүүр гарчихаад ирье.
Би: за
Хувцсаа сольж өмсчихөөд Сэүний гараас хөтлөн дэлгүүр рүү явлаа. Дэлгүүр дотор байгаа хүмүүс бид хоёрыг ямар сайхан хосууд вэ гэсэн харцаар харах нь намайг улам догдлуулна. Түүний ярьж байгаа зүйлс нь үнэхээр миний сэтгэлд хүрч чаддаг. Бас тэр надаас юугаа ч нуудаггүй. Тийм ч болохоороо надад хэдэн охиноор яаж тоголсноо хүртэл ярьдаг нь надад чин сэтгэлээсээ хандаж байгаагын илрэл гэж би боддог. Гэхдээ энэ харилцаа хэр удахыг мэдэхгүй байна. Түүний намайг гэх энэ мэдрэмж арилахвий гэж айж байна. Хэцүү байна. Бас жаргалтай байна..,....,,.....,...,.,..,.....
Өдөр болгоныг догдлол, сэтгэл
хөдлөл, халамж, учир битүүлэг сайхан зүйлсээр угтаж өнгөрүүлсэн ч энэ жаргалтай өдрүүд миний хувьд ганцхан сар үргэлжилнэ гэж би таамаглаж байсан ч нүүр тулаад ирнэ гэж бодож байсангүй. Гал шиг дүрэлзсэн сэтгэл хөдлөл, баяр хөөр минь хэдхэн хоногийн дотор   тос нь урсаж бөхөх лаа лугаа адил болж байна. Анх удаа л эрэгтэй хүнээс болж ийм өвдөлтийг мэдэрч байна.
Жиын: Хөөе Жинжү. Сэүн та хоёр яаж байнадаа. *ёжтой инээнгээ намайг нэг гараараа нудрах*
Жинжү: Битгий ярилдаа * муухай царайлах* гэнэт л залгахчгүй, мэссэж бичихчгүй байгаа.
Жиын: мммм
Жинжү:  үлгэр шиг амьдрал яг л киноны хальс шиг богинохон байдаг юм байна. Одоо март март. Би лав түрүүлж юм бичихгүй.
Жиын: Тэхён чамтай холбогдсон уу?
Жинжү: Мм юм бичээд л байгаа. Би нээх харьцахгүй. Харьцахчгүйээ. Миний сэтгэл хөрсөн шалтгаан ер нь жилийн өмнө Тэхёныг Харутай алцганаснаас л болсон. Иоои *ширээгээ цохих* яагаад надад ийм хүмүүсийг өгөөд байдаг юм бэ??????? Надаар тоглож ханахгүй байнуу * ууртай хэлэх боловч миний дотор маш их өвдөж байна. Би Сэүнд сайн болж эхэлж байхад тэр
надаас зайгаа барьж эхэлж байна*
Сургуулийн шатаар доош бууж байхад Сэүн өөдөөс гэнэт гарамд
ирлээ. Би юу ч болоогүй царай гаргаад
Би: Сайнуу  *даллах*
Сэүн: Хэдий холбоогүй байсан ч гэсэн тэр над руу өнөөх л дулаахан инээмсэглэлээрээ инээгээд: Сайнуу? Гэчихээд яваад өглөө.
За бас яахвэ. Тоохгүй өнгөрөөгүй нь л хангалттай. Ийн бодоод дахиад л доош бууж байтал Ви цаанаас хоср кофе барьчихсан инээд алдаад ирж байлаа.
Ви: Хөөе Жинжү урлагийн наадмаас хойш яагаад тааралдахгүй байнаа?? Хамт гадуур гарах юмсандаа тэ? Нээрээ Сэүн та хоёр холбоотой байгаа юу??
Жинжү: Хичээл зөрөөд таарахгүй байнаштээ кк :)) Сэүнтэй таараад л ганц хоёр үг солиол өнгөрч байгаа. Яриагүй удаж байнөө. *урвайх*
Ви: Чи  Сэүнд гомдож байгаа тэ?
Би: яасан гэж?
Ви: зүгээр л гомдож байгаа тийм биздээ?
Би: Үгүйээ битгий балай юм яриад бай. * худлаа инээх*
Ви: Зза  би дээшээ гарлаа. Орой юм бичнээ.
*юу вэ??  Ви надад хандраад байгаанмуу?? Жэннид сайн гээд л хөлөө хугалах шахам яваад байсан хүн Намайг Сэүнтэй дотно байхаа болингуут над руу сээтэгнэх гэж?? Аймшигтай юм*
Гэртээ Сэүнтэй хамтдаа авхуулсан зургаа үзэн нулимс дуслуулан бодно. * Тиймээ тэр миний ертөнцөөм аль хэдийн гараад явчихсан. Одоо хаалгаа хаагаад намайг энд ганцааранг минь
орхих л үлдээд байна.*
3 хоногийн дараа.
Номын санд ганцаараа орой хүртэл суулаа. Хувцсаа өмсөөд сургуулиасаа гаран гэрийн зүг алхана. Мэдээж гадаа гоё байсан болохоор. Хамтдаа алхдаг байсан замаараа дэмий л тэрнийг дурсан алхана. Гэтэл гэнэт нэг л муу совин татаад явчихлаа.

Not Mine But I Love UWhere stories live. Discover now