Сайн байцгаана уу? Энийг уншиж буй хүн бүрт гайхалтай нэгэн өдрийн мэнд хүргэе💋💋
Миний бяцхан булан үйл ажиллагаагаа нээснийг дуулгахад тун таатай байна✨✨Цаашид уншигчиддаа хүргэх үгсээ үүгээр дамжуулж байхаар боллоо.
Юуны түрүүнд өгүүллэг бичих сонирхолтой GooLeBeau гэгч хэн болохыг мэдэхэд дөхөм болгох үүднээс өөрийн тухай 10 баримт дэлгэхээр шийдлээ. Эдгээр баримт 100% баталгаатай үнэн болохыг мэдэгдье.
Хэдий болтол стрессдэж амьдрах вэ? Жаахан хөгжилтэй байдлаас нь уншаад үзээрэй 🤓🤓
1. Намайг Ч. Маралгоо гэдэг. Найз нөхөд, ойр дотныхон минь Гоо гэж хочилж дууддаг учраас миний Wattpad account-ны нэр GooLeBeau юм😎😎
PS : LeBeau гэдэг нь Францаар "Гоо үзэсгэлэн" гэх утгатай үг🙌🏻Гоё байгаа биз?2. Хэдэн жилийн өмнө насанд хүрсэн. Эмэгтэй хүн насаа нуудаг гэдэг дээ 😇😇 90-ээд оны бүтээгдэхүүн байна өө😄
PS : Ямартай ч клубт орохдоо тулвал үүдний хамгаалагчид нь иргэний үнэмлэхээ духан дээрээ наагаад үзүүлвэл no problem! 😭😭3. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн "Хүний их эмч"-ийн 4р курсын оюутан бөлгөө 👩🏻⚕️
PS : Би оюутан эгч шүү жоохнуудаа 😭😭 дөнгөж 14, 15тангууд "хөөе чи өгүүллэгээ оруулаач" гээд дайраад байдаг, тэрийгээ болиорой😒😒4. Ам бүл 4 👨🏻👩🏻👱🏻♀️👧🏻
Аав, ээж, эгчтэйгээ аз жаргалтай амьдарч явна даа 😜😜
PS : Ах байхгүй учраас "Тагнуулч" зохиолын санаагаа ахтай байвал ямар сайхан байх тухай мөрөөдсөн бодлоосоо олж, түүнээс улбаалан бичиж эхэлсэн билээ😄😄5. Их урт үстэй л дээ 😂😂 Задгай тавихад бэлхүүс өнгөрөөд өгзөг шүргэж явна. Амьдралдаа нэг л удаа богино үстэй байсан, ёстой амьдралын алдаа болсон доо😭😭
PS : үсээ тайруулах тухай боддог охид байвал одоохон наад бодлоо хая😤😤Эмэгтэй хүнийг үс гэзэг нь л чимдэг юм 💃🏻💃🏻Гэзэгний чинь үзүүр яагаад байна аа гэдэг билээ? Тэр үнэн шүү😈😈6. Хараа муутай юмөө би 🤦🏻♀️🤦🏻♀️Нүдний шил -3,5тайг зүүдэг гээд бод доо🤷🏻♀️
PS : Утас, компьютер бага ширтэж бай хүүхдүүдээ🙎🏻удахгүй над шиг шилгүй үедээ хэнийг ч танихгүйгээр хажуугаар нь зөрөөд явчихдаг хүн болчихвий🙍🏻Ном уншихдаа зөв байрлалаар дундаа 10 минутын завсарлагатай уншиж, нүдэндээ массаж хийн амрааж хэвшээрэй💆🏻7. Дуулах дуртай 🎤🎤Миний чөлөөт цагаараа хийдэг хоёрхон зүйлс байдаг. Нэг нь бол өгүүллэг бичих, нөгөө нь дуулах 🎼🎼Дуу хөгжимгүйгээр амьдралаа төсөөлөхгүй нь ээ би😍😍
PS : Удахгүй ямар нэг байдлаар олон түмэнд ямархуу дуучин болохоо харуулах бодолтой байгаа учраас stay tuned! 😈😈8. Кпоп идэвхтэй сонсдог болоод одоо яг нэг жилийн нүүр үзэх нь ээ 😭😭Ямар гайхалтай гээч! Тэдгээр сайхан охид залуусыг шүтэж хайрлах нь стрессээс ангижирч аз жаргалтай байх нэг төрлийн адреналин юм уу даа ✨✨
PS : Өмнө нь алдаг оног Bigbang сонсдог байж байгаад 2016 оны 8 сарын 5нд бүр мөсөн Kpop Ocean-д живсэн юм даа 😂😂9. Хамгийн анх 7р ангидаа "Амьдрал хайрла" хэмээх өөрийн зохиосон хүнд сэдвийг хөндсөн өгүүллэгээрээ сургуулийнхаа "Хүрэл тулга" тэмцээнд нь түрүүлж байж билээ😎😎
PS : Тэр үедээ 13хан настай охины ухаанаас гарамгүй үгсээр бичигдсэн шүлэгт маань үр хөндөлт, гэр бүлийн салалт, хүүхдийн өнчрөлийг тод томруун харуулсан байдаг юм😢😢10. Маш эршүүд💪🏻💪🏻Хэр барагтаа бусад охид шиг энхрий ялдам байдаггүй нь сонин юм шүү🤔🤔
PS : Намайг гэдсэндээ байхад эмч нар "Заавал хүү гарна" гэж хэлдэг байсан гэсэн. Би бараг эрэгтэй байсан байх, ээж л жирмээ хүнтэй золгочихсон юм шиг байна😱😱Надаас асуух асуулт байвал доор comment-д хайр найргүй шивээд үлдээгээрэй🕷🕷Юу ч байж болно шүү, хорин хэдэн жил амьдарсан юм чинь бас юухан хээхэн мэдэхтэйгээ болсон байх😭😭
YOU ARE READING
•••GooLeBeau•••
RandomGooLeBeau хэмээх уран зохиолд дурлагчыг хэн болохыг эндээс олж мэдэцгээе ✨✨✨Факт баримтууд, асуулт хариулт, зөвлөгөө, туршлагын талаар ярилцъя💋💋💋