Амьдрал хайрла
Хүйн холбоотой эхээсээ төрөөд
Хэдхэн жилийн нүүр үзсэн ч
Хорвоо ертөнцийн гайхамшиг
Хүн төрөлхтөний тасархай билээ
Амьдрал амтлаад өнгөрсөн
Асар богинохон хугацаандаа
Аймшигт өвчинд өртөнө гэдгээ
Алиа хонгорхон үрс мэдсэнгүй
Эрдэнэт хүний ухаан бодлоор
Эрхлэн наадаж явсан тэд
Эгээ л одоо харин
Эрлэгийн газарт уригдлаа
Хан хорвоод мэндэлснийх нь төлөө
Хайр гэдгийг мэдрүүлэх юмсан
Хүн болж төрснийх нь төлөө
Хүний дайтай амьдруулах юмсан
Өнчин ядуу байж үзээгүй ч
Өвчин эмгэг тэднийг тойрсонгүй
Үхэл ханхлуулсан сүйх тэрэг ч
Үнэхээр тэднийг тойроод явсангүй
Сайхан бүхнийг ерөөж
Итгэл хайрла хүмүүсээ
Сайн санаа өвөрлөн
Амьдрал хайрла хүмүүсээ
ГОО : 7р ангийн жаахан охин байх тэр үед минь 0-5 хүртэлх насны хүүхдүүд үй олноороо бурхан болцгоож байсан юм. Бяцхан зүрх минь дэндүү их эмзэглэсэндээ энэ шүлгийг зохиож байсан санагдана. Зарим хэсэгт нь дан ганц өвчин эмгэг гэлтгүй, хүүхдийн хүчирхийллийг зогсоогоосой гэж бодож бичиж байснаа сайн санадаг юм. Хүүхэд бүр аз жаргалтай амьдрах ёстой, тийм биз дээ?
YOU ARE READING
•••GooLeBeau•••
RandomGooLeBeau хэмээх уран зохиолд дурлагчыг хэн болохыг эндээс олж мэдэцгээе ✨✨✨Факт баримтууд, асуулт хариулт, зөвлөгөө, туршлагын талаар ярилцъя💋💋💋