Анхны харц

1.3K 19 2
                                    

-Энэ нэвтрүүлгийг сонсон суугаа сонсогч олонд өөрийгөө танилцуулаач..
-Намайг Төгөлдөр гэдэг. Би 18 настай. Арван жилээ төгсчихөөд хоёр жил Японд Архитектурын чиглэлээр сурч байгаад ирсэн. Одоо намраас ШУТИС-д үргэлжлүүлэн сурахаар болсон.
-Баярлалаа, Японд сурч байхдаа дадлага хийж, тухайн байгууллагынхаа хэлтсийн дарга болох санал авсан тийм онцгой мэдээ дуулдсан шүү.
-Тэр тухайд гэвэл надад арай л ахадхаар байсан. Арай ч гэж ер нь дэндүү ахадхаар зүйл л дээ. Өөр сурч мэдэх маш олон зүйл надад байна л даа.
-Нууц биш бол бидэндтэй хуваалцаач.
-Алдартай архитектурч болно гэсэн зорилго тээн урагшаа харж алхадаг. Тийм дээ ч дан ганц архитектур гээд явбал тэр зорилго худлаа мэт санагдаад байдаг хэрэг л дээ. ШУТИС-д суралцахаасаа гадна уран зураг баримал ном зохиол гээд өөр бусад зүйлсийг ч хийж үзэхийг хүсдэг.
... .... ...
-Наад радиогоо унтраа л даа. Шал балай юм сонсож суух юм. Чамд өөр хийх хичээл ном гэж алга уу?
-Байхгүй ээ, Тэгээд ч энэ залууг би таньдаг юм.
-Юу, чи наашаа буугаад ир дээ. Наад залуудаа талтай юм биш биз. Олон юмны араас өөд уруугүй хөөцөлдөх ч сайн зүйл биш дээ.
-За яахав дээ. Ганц охиноо хавийн амьтнаас харамлаад, хааяа таны өмнөөс ч нүүр улайх үе гардаг шүү.
-Юу гээд байгаа юм бэ? Наашаа бууж ирээд тодхон хэлээдэхээч...

- За яалтай билээ. Тэр эргээд ирчихсэн байдаг.
Ширээнийхээ шургуулгыг татан дотроос нь хэдэн дугтуйтай цаас гаргаж ирээд хэсэг харснаа санаа алдаж хий дэмий цонхоор ширтэн өөдөөс харах байрны булан тохой бүрийг нягтлан ажив.

Минжингээс Төгөлдөрт
Хар тосон балаар баллаж эрээчилдсэн дардас.

-Уучлаарай, зарын дагуу явж байна л даа. Энд байр түрээслүүлнэ гэсэн байна.
-Аан за, энэ анкетийг бөглөчихөөд, намайг дагаад явна уу!

-За энэ дээ. Шинээр баригдсан болохоор бүх зүйл өөгүй тансаг дээрээ байгаа. Цонхоор цэвэр саруул орчин харагдаж танд саад болохгүй байх. Унтлагын өрөө нь жаахан давчуухан ч гэлээ хэрэв та ганцаар байх бол боломжийн байж мэднэ. Та архитектураар суралцдаг юм байна, өөрөө мэдэж л байгаа биз. Ямархуу санагдаж байна.
-Аятайхан юм. Би авъя, төлбөрөө дансаар тан луу явуулчих болохоор энд гэрээгээ хийчихээд өнөөдөртөө нүүгээд ирнэ ээ.
-Баярлалаа, тэгвэл энэ түлхүүр нь. 18 тоот. Хэрэг гарвал яриарай.
-Тэгнэ ээ, мэдээж. ... Ингэхэд ойр хавьд айлууд нүүж ирсэн үү?
-Ирсээн, 19 тоот өрөөнд нэг бүсгүй нүүж ирсэн. Нууц хэлэхэд тэр ганц бие бололтой байсан шүү. Ингээд би явъя даа.
-Баяртай.
- За за, энд ингээд амьдрах нь дээ.
Өчигдөр шөнө сайн амраагүйгээс бие сульдаж хоосон өрөөний шалан дээр тухлаад удаагүй атал дуг хийгээд амжив. Даанч...
-Өхх золиг, гурван цаг унтчихаж. Нар жаргах нь. Яаралгүй болохгүй нь.
Хаалга руу алхах зуур хаалганы цаана хөлийн чимээ тод сонсогдох нь магад хажуу айлын эмэгтэй биз. Хаалгаа онгойлгож ядруухан царайгаа бүсгүйн зүг өргөхөд үнэхээр сайхан бүсгүйн тод илэрхийлэл гартаа уут дүүрэн хүнс барьчихаад яасан бэ гэсэн харцтай зог тусан над руу хальт харснаа хаалганыхаа зүг алхалаа. Би ч зочирлоосоо гарах гээд хаалгаа түгжиж ядтал
- Өнөөдөр л ирж байгаа биз дээ. Ядаж хоол идээд яв. Би хийж өгье. Май энэ ууттай хүнсийг барьж бай, хаалгаа онгойлгоотохъё.
Би ч мэндийн зөрүүгүй ийм үзэсгэлэнтэй бүсгүйн өмнө сандарсандаа тэвдчиж хаалгаа онгойлгонгуут  үүдэнд нь нэвтэрч энэ үл таних ахимаг, бие бялдарын бүрэн эрх чөлөөнд хүрсэн бүсгүйн ертөнцөд түүнтэй зэрэгцэн хөл тавьлаа.

Single Lady (Дууссан)Where stories live. Discover now