1. Шийтгэл бол шийтгэл

1.8K 94 3
                                    


Хоолоо идэж байхад хажууд минь гахай шиг инээх дуулдана. Гохх хха гохх ххаха татлаа андаа гээд л... Би ч тэдэнтэй нийлэн инээлдсээр байж байтал Жимин чимхээд авах нь тэр.

Би-"өөш муу зурагдсан пянз минь! Яаж байгаа юм бэ? Өөе!"
Жимин-"ххаха андаа чи ххха *хойшоо савж унах*"
Жүүн-"ккхм *хоолойгоо өөрчлөх* за тэгхээр миний бие На Инсол нь завхай явдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч байна *нүдний шилээ аваад үсээ хаялж буй мэт савлах*"

Жүүний тоглоомонд ширээнд сууж байсан залуус бүгд савж унацгааж байлаа. Би ч мөн тутхааргүй инээнэ. Гэтэл хүзүүнд минь халуун амьсгал мэдрэгдэв. Ширээнд сууж байх залуус инээлдхээ болин чимээгүй сууцгаах бол би биеэ барин сууна. Тиймээ энэ хүнийг На Инсол багш гэдэгт итгэлтэй байна.

Тэрээр гүнзгий амьсгаа аван ярьж эхэллээ. Хааяа хааяахан уруул нь хүзүүнд минь шүргэж, амьсгал бүр нь шилэн хүзүүнд мэдрэгдэх нь цаанаа л нэг бие арзагнуулмаар...

Инсол-"На Инсол миний бие нь та нарыг хатуу шийтгэх тухай бодож суулаа! Бүр хажуугын ширээнд чинь сууж байхад анзаарсан ч байж болох юм! Гэсэн ч намайг муулсан та нарыг би зүгээр тэвчиж чадашгүй! БҮГД БОС!"

***

Өглөөний наран ээж сурагчид сургуульруугаа гүйлдэнэ. Дунд сургууль тул төрөл бүрийн настай хүүхдүүд холхилдоно. Гэвч сурагчдын нүдийг хужирлаж буй мэт сургуулийн үүдэнд зургаан багш гараа өргөөд явган сууцгааж байлаа.

Инсол багш-"хөөе Ким багш!"
Гурав нь зэрэг-"за?"
Инсол багш-"өө мартчихаж! Нээрээ манайд 3 ширхэг Ким овогтой дадлагчигч багш байгаа билүү? Нэг нь Намжүүн. Нөгөөх нь Сокжин... харин үлдсэн нь хэн билээ? *бувтнах*"

Тэхён-"бандааш аа!"
Инсол-"ЮУ?"
Тэхён-"ххэ уучлаарай Инсол багш аа. Би багшаа гэх гэж байгаад андуурчихаж ххэ"
Инсол-"үгүй ээ! Чи сая намайг албаар бандааш гэсэн тийм биз дээ?"

Тэхён-"ххэ үгүй шдээ багшаа. Зүгээр санамсаргүй байдал *малийх*"
Инсол-"чи муу юу гэнэ ээ! Албаар тэгсэн биздээ! Тэгээд бас наад гараа тэгшхэн өргө"

Урд нь алхлах энэ бүсгүй бол Инсол. На овогтой гэж байгаа боловч бусад багш нар энэнээс өөр ямарч мэдээлэлгүй билээ. Харин урд нь эгнээд жагсчихсан гараа өргөх залуус бол өглөөхөн хичээлээ бэлдэнгээ Инсол багшийг муулж байгаад гардуулсан дадлагын оюутнууд. Багш гэсэн мэргэжилд дурлагсад...

Гэм нь яг л жоохон хүүхдүүд шиг болхоор Инсол багш тэдэнд дургүй. Бас их гүргэр. Өөрийнхөө зөв гээд зүтэгчихнэ шүүдээ. Гэсэн ч ажилдаа бол сэтгэлтэй нэгэн гэдгийг дурьдах хэрэгтэй байх.

Na Teacher Is Cruel || COMPLETED ||Donde viven las historias. Descúbrelo ahora