1-Р ХЭСЭГ
*шөнийн 12 цаг*Мёнхи орноосоо : чи өнөөдөр дахиад л суух юм уу?
Би ширээн дээр суунгаа : ммм "хичээлээ гаргаж ирж тавих"
Мёнхи : чи ч ёстой нэг үхтлээ-
Би инээгээд : битгий. Хэлээд үзээрэй...аххх би зүгээрээ..харин чи түрүүлээд унтаж бай
Мёнхи бага зэрэг инээмсгэлээд : би чиний төлөө л хэлж байхад "бувтнах"...ойлголоо түрүүлээд унтлаа
Би : за сайхан амраарай
Мёнхи : ннннн
Маргаашийн шалгалттай гэсэн хичээлээ бэлдэхээр гаргаж тавиад ширээний гэрэлд үзгээ барисаар цонх руу ширтлээ. Би л ил гаргахыг хүсэхгүй байгаа болохоос бие минь аймшигтай их ядарч туйлдаж байна гээч...гэхдээ энэ бүх хөдөлмөр маань ямар ч үр ашиггүй хэрэггүй зүйл биш эцсийн эцэст би л өөрийнхөө төлөө явж байгаа болохоор чи даваад л гарах хэрэгтэй. Зовж зүдэрсэн амьдралаар амьдармааргүй л байгаа юм бол мөн эцэст нь илүү их хүсэж мөн харамсмааргүй л байгаа юм бол одоо л хөдөлмөрлөх хэрэгтэй...Тэгэхлээр миний бие Солонгост ирээд 2 жилийг үдчихсэн одоогоор Сөүл хотод байрлах Соган их сургуулийн 1р курсын Монголоос ирсэн оюутан. Энд ирээд эхний нэг жилдээ хэлнийхаа бэлтгэлд суун дараагийн жилээс үндсэн анги руугаа орон суралцаж улмаар ангийнхаа ганц итгэдэг дотно гэсэн найз болох Мёнхи тэй байр хөлсөлж суун амьдарч байгаа билээ. Гэр бүл минь Монголд байгаа болохоор энд таньж мэдэх хүнгүй анхандаа их хэцүүхэн л байлаа. Орой болгон гэрийнхнийгээ санаж , мөн санхүүгийн ч хямралд орох үе их бий байсан юм. Харин 2 жил өнгөрөхөд би анх ирж байсан үеэсээ илүү их туршлагажан цагийн ажил хийн гэр сургууль цагийн ажлын газар гэсэн 3н газарлуу л ээлжлэн явж биеэ тасарч унатал хичээллэж суралцсаар ажилласаар иржээ. Одоо ч гэсэн мөн адил би маш их ядарч байна. Гэвч энэ миний амьдралаас хойш өөрийн гэсэн хангалуун сэтгэл ханамжтай дараа нь харамсхааргүй цаг мөч , амьдралийг бий болгож үлдээхийг хүссэнээс хойш ингэж амьдрах нь миний үүрэг хариуцлага л болов уу...
Монгол нэрийг минь хэлэхэд хэцүү учир богинохон мөн тэдэнд амраар тэд намайг Хэсү гэж хочлон дууддаг билээ....Би ч энэ нэрэндээ дуртай богино болоод ч тэр амар байдаг юм хэхэ. Мөн насны минь хувьд би 94 оных бөгөөд энд буй ангийнхан маань надаас голдуу 2-3 ах хүмүүс бий....Миний амьдрал нэг иймэрхүү...маргаашийн хувьд шалгалтаа эртхэн тарчихаад миний ажилдаг коффее шоп болох газрын эзэн эмэгтэйн нөхөр нь ямар ч шагнал авсан гэнэ үү үүнийгээ хотоос холгүй орших жижиг хот болох Илсанд нэгэн томоохон зуслангийн байшинтай түүндээ баяраа тэмдэглэж цайллага болно гэсэн болохоор тэнд очоод хэдэн цаг үйлчлээд өгөхийг гуйсан юм л даа...тэр эгч