-Эхлэл-

139 13 0
                                    

Яг л нэгэн хэвийн өглөө угтаж авлаа. Заримдаа амьдрал минь яагаад ийм уйтгартай нэгэн хэвийн байдагт гайхах юм.

Толинд харах үедээ би өөрөөсөө цочих шиг боллоо. Би яг л зомби шиг харагдаж байна гэдэгт мөрийцсөн ч болно.

Өнөөдөр амралтын өдөр учир юу хийх талаараа бодсоор би буйданг зүглэлээ. Яг л дасал болсон шигээ кдрама үзэн өдрийг өнгөрөөдөг ч юм бил үү? Эсвэл гадуур гардаг ч юмуу? хэмээн удаан бодсоны эцэст парк орохоор шийдэв.
Өрөө рүүгээ орон том ягаан нэхмэл цамц болон бариу хар өмдийг хослуулан өмсөнийхөө дараа гэрээсээ гаран алхаж явахад ойрхон жижигхэн мухлаг харагдана. Би дотогш орж өөрийнхөө хамгийн
дуртай зайрмагаа аван гарав.

Бодолт автан зайрмагаа долоон зам даган явсаар аль хэдийн паркад
хүрээд ирчихжээ.Өдөржингөө  тоглоомууд дээр тоглосоор цаг хэд болж байгааг ч умартаж орхиж. Гадаа хэдийн харанхуй болжээ хэмээн бодсоор би нэгэн жижиг сандал дээр суун санаа алдлаа. Цаг хугацаа заримдаа хэтэрхий хурдан, заримдаа хэтэрхий удаан урсах юм.

Гэтэл хажууханд минь нэгэн эмээ ирж суун чихэнд минь хэдэн үгс шивнэчихээд гарт минь нэгэн толь бариулан харанхуйд уусан алга болох нь тэр. Тэрхэн зуур би юу болоод өнгөрснийг ойлгосонгүй. Харин удалгүй түүний хэлсэн үг чихэнд минь дахин цуурайтаж эхлэв.

"Еэсүл, чи өнгөрснийг болон ирээдүйг өөрчилж чадна."

"One more Time"Where stories live. Discover now