Би Юнгиг аврах болно.
Өнөөдрөөс бүх зүйл эхлэх болно.
Нүдээ аажуухнаар нээн босохыг зэхлээ. Хамаг бие хөшсөн байх аж. Одоогоор юу хийх ээ үл мэдэн бодлын ертөнц дөө нэвтрэв. Хэсэг хугацааны дараа Юнги нэгэн үл мэдэх хүнтэй утсаар ярих сонстлоо.
Юнги: Одоо гэрээсээ гарах гэж байна. Аль болох хурдан очно оо хэмээгээд таслав.
Есүлийг сэрээхгүй гэсэндээ чимээгүйхэн явж гэрээсээ гарахын өмнө бяцхан захиа ширээн дээр үлдээн хаалгаар гарч одов.Есүлын талаас:
Надад нэг сарын хугацаа байгаа харин хамгийн эхэнд хийх зүйлээ хэсэг хугацааны дараа мэдсэн юм.
Үл таних залуу болон инээмсэглэл тэр инээмсэглэлийг би хэзээ ч мартаагүй билээ.
Тэр үл мэдэх нэгнийг толгой дотроо дүрслэхийг хичээн нүдээ анихад нэг зүйл байсныг санасан юм.
Шивээс...лууг дүрслэн харуулсан шивээс...
Гарынх шууг бүтэн дүүргэсэн шивээс байсныг санав.
Нилээд үгүй хугацааг юм бодоход зарцуулсан учраас хаана байгаагаа ч хэсэг хугацаанд умартчихав.
Хамгийн эхэнд энэ шүүгээнээс гарах хэрэгтэй. Өөр нэгэн би болох Есүл орон дээрээ тайван унтаж байхыг олж харав. Өөрийгөө хэсэг хугацаанд ширтэн зогсоод аажуухнаар хаалга онгойлгон гарахаар зэхлээ. Гадаа гараад ойр орчмыг харахад л сэтгэлд нэг л дотно байлаа. Энэ газраас нүүгээд удаж шүү. Нэг сайн гүнзгий амьсгаа авчихаад өмнө нь Юнги бид хоёрын ахлах сургуулиасаа орсон кофе шопын зүг алхлаа. Орж ирэхэд номын санд байсан эмэгтэй яг л намайг хүлээж байсан мэт хурдтайгаар над руу дөхөж ирэв.
Би ихэд гайхан: Та энд яаж?гэхэд
Эмэгтэй: Бяцхан инээмсэглэл тодруулаад нууц хэмээлээ. Энэ одоо чухал биш ээ. Би чамд маш чухал зүйлийг хэлэх хэрэгтэй байна.
Би аажуухнаар толгой дохив.
Тэр эмэгтэй ихэд нухацтай царайлан ярьж эхлэв.
Хэрвээ чи энд үхэх юм бол эргэн явах боломжгүй болох болно. Болгоомжтой байгаарай хэмээгээд явах гэхэд
Би: таны нэрийг асууж болох уу?
Эмэгтэй: Инээмсэглэн Сара хэмээгэд явж одов.
Би нэгэн латтэ аваад кофе шопоос гарав.
Юнги тэй хамт өнгөрүүлсэн дурсамжуудаа бодон зам даган алхав. Хэтэрхий жаргалтай. Хэтэрхий үнэ цэнэтэй. Түүнгүйгээр өнгөрүүлсэн цаг хугацаа.Зам даган алхсаар нэг л мэдэхэд паркын гадаа ирсэн байлаа. Орох үгүйдээ эргэлзэн хэсэг зогсоод яагаад бага зэрэг хөгжилдөж болохгүй гэж хэмээн бодов. Юнги бид хоёрын хамгийн дуртай тоглоом болох алсыг харагчийн зүг алхсаар оочирлов.
Урд инээмсэглэн зогсох хүмүүс бүгдээрээ хос хосоороо бие биенээ хайрын харцаар ширтэн зогсох аж.
Миний ээлж ирэхэд билет шалган зогсох залуу ганцаараа явж байгаад минь гайхсан байдалтай байлаа.
Алсыг харагчид суухад аажим аажмаар дээшлэхэд эргэн тойрон хэтэрхий үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Үзэсгэлэнтэй Сөүл хот. Хамгийн өндөрт гарч ирэхэд яг л үлгэрийн оронд байгаа мэт санагдлаа. Аажим аажмаар доошлоход нэгэн танил хоёр хүнийг олж харав. Юнги, Есүл жаргалтайгаар инээмсэглэн гар гараасаа хөтлөлцөн дараалалд зогсох ажээ. Би яаж энэ өдрийг мартаж чадав аа!! Өнөөдөр бидний болзоо байсан шүү дээ.
Гэв гэнэт Юнгигийн захиаг санав.Flashback ...
"Хоёр цагийн дараа гэхэд ирээд болзоондоо явцгаая хайртай шүү...
Яаж!!яаж!! хэмээн духаа алгадахад эргэн тойрны хүмүүсийн анхаарал над дээр туссан байх аж. Хэтэрхий чанга орилчихож
Тэдний дундаас над луу гайхан харах хоёр хүн
Юнги,Есүл!!!!!!!!!