Бие минь хүнд оргин нүд минь арай гэж нээгдэхэд танил нэгэн орчин угтан авах нь тэр. "Яг л тэрний минь өрөөнөөс мэдрэгддэг халуун дулаан мөн миний хамгийн үнэрлэх дуртай үнэр хамар цоргиулана" . Бодлын ертөнцөөсөө салах үед эргэн тойрноо дахин нэгд нэгэнгүй ажихад бор хүрэн өнгөөр хучигдсан тавилга болон цагаан өнгийн хөшиг хосолсон тохижилт сайтай өрөө байв.
Энэ газар үнэхээр дотно мэдрэмж мөн тайван нөхцөлийг бүрдүүлж байв. Миний бие үнэхээр их сульдсан байна юунаас болоод ийм зүйл болоод байгааг мэдэхгүй ч зүгээр л унтахыг хамгийн ихээр хүсэж байв. Нүдний минь үзүүрт нэгэн танил ор харагдахад шууд л түүн лүү зүглэлээ. Орон дээр суугаад шууд л биеэ зөнгөөр нь тавихад өөрийн мэдэлгүй унтаж орхилоо.
Зүүдний ертөнцөөс минь хаалга онгойх дуу сэрээж орхив. Би ч гайхсаар хэвтэж байхад хөлийн чимээ ойртох дуу болон хоёр хүний ярих чимээнээр сандран өрөөг тойруулан харахад нэгэн хувцасны шүүгээ нүдэнд минь тусахад хамаг хурдаараа босон ухасхийв. Хаалга нээгдэх чимээнээр хувцасны шүүгээний жижигхэн завсраар хараад тэр дороо гацаж орилчихгүйн тулд шууд л амаа дарлаа. Би сая хаана ч байгаагаа мэдэхгүй байсандаа өөрийгөө гайхахтай зэрэгцэн яаж ийм зүйл болж байгааг ойлгосонгүй. Би ийм зүйлийг кинон дээрээс л үзэж байсан.
Өөрөөсөө хэдэн мянган асуулт асуусаар тэр хоёрыг ч мартчихаж. Сайн тогтож харахад амнаас минь ганц ч авиа гарахгүй бие минь ч энд хадагдсан мэт байсан хэвээрээ л байсаар байв.
Юнги болон өөр нэг би буюу Есүл.
Тэд ихэд л жаргалтайгаар бие бие лүүгээ харан хайрын харцаар харан ярилцаж байв.
Есүл: Өнөөдөр надтай хамт цагийг өнгөрүүлсэнд баярлалаа гэхдээ ажил чинь зүгээр болов уу? надаас болоод чи чөлөө авчихсан шүү дээ хэмээн хошуугаа унжуулан хэлэхэд
Юнги: Үгүй ээ ажлаас илүү чи минь надад чухал шүү дээ ойрын үед чамдаа ч цаг зарцуулж чадсангүй уучлаарай. Өнөөдөр дахин нэг сайхан дурсамжтай өдөр нэгээр нэмэгдлээ хэмээгээд Есүлийг тэврэхэд тэдний нүүрэнд гэрэл цацруулсан инээмсэглэл тодорлоо.Хэсэгхэн хугацаанд болж буй зүйлсийг бодоход өнгөрсөн дахь бидний дурсамж "Өнгөрсөн"
Хэрвээ миний бодож буй зүйл үнэхээр бодит бол би яг галзуурчихжээ. Үнэхээр ийм зүйл байх боломжтой гэж үү?
Би өөрийгөө "Өнгөрсөнд" байна гэж бодож байна. Хэрвээ миний зөв бол одоо Юнги уучлаарай ажлаас яаралтай дуудаж байна хэмээгээд гарч явах ёстой. Өөрийнхөө зөв эсвэл буруу бодож байгааг мэдэхийн тулд бага зэрэг хүлээх үлдлээ.1,2,3
Юнгийн утас дуугарахад царай нь үл ялиг ширүүн болж хөмсгөө зангидан яг одоо очлоо хэмээв.
Юнги: Хонгор минь миний хэрэг ажил дээр гарсан юм шиг байна. Их л чухал бололтой.Уучлаарай
Есүл: Зүгээр дээ. Чи ажил дээрээ хонох юм уу?
Юнги: Үгүй дээ би чам дээрээ аль болох хурдан ирэх болно оо хэмээгээд гадуур хувцсаа шүүрэн гэрээс гаран явлаа.Зохиолчийн талаас:
Есүл түүнийг гарахад шууд цонх луу очин Юнгиг явах хүртэл ширтэн зогсоно. Хэсэг хугацааны дараа Юнгигийн машины бараа үзэгдэхээ болив.
Юнгиг явсны дараа Есүлийн нүүрэнд бага зэрэг гуниг тодорсон юм. Тэр өөртөө зүгээр дээ тэр удахгүй ирнэ гэсэн шүү дээ хэмээгээд гунигтай инээмсэглэлээ. Учир нь ихэнхдээ Юнги ажил дээрээ хонодог учраас өнөөдөр Есүл түүнтэй хамт байна хэмээн дотроо маш их баярлаж байсан билээ.Есүлийн талаас:
Түүнийг минь надаас үүрд авч явсан өдрөөс 1 сарын өмнө байна шүү дээ. Үүнийг бодоход л нүднээс минь нулимс урсав. Аль болох сонсогдохгүйг
хичээн амаа дарлаа. Хэсэг хугацааны дараа тайвшран би энд яг яах гэж ирсэн юм бол? толь намайг яагаад энд авчирсан юм бол хэмээх бодлууд дунд төөрөлдөв. Би яг юу хийх ёстой юм бол? Би яаж гэртээ харих юм бол?Нэгэн бодол толгой руу минь харвасан сум шиг орж ирэв. Гэхдээ бүтэх болов уу? Үгүй ээ надад түүнийгээ аврах ямар ч хамаагүй боломж байх л юм бол юу ч байсан хийнэ. Гэхдээ би яах ёстой вэ? Яаж эндээс гарах уу? Өнөөдөртөө энд бүх зүйлийг тунгаагаад маргаашнаас бүх зүйл эхлэх болно.
Би Юнгиг аврах болно