Choice

1.8K 86 12
                                    

Zahialgiin shot
For @deegii_1326
/Romance/

Маркын хүзүүнд гэнэт хүйт оргих мэдрэгдэхэд цочин эргэж харлаа. Дараа нь босон шууд л цагаан цамцаа товчыг нь тас татан тайлчихлаа. Ангийн охидууд уулга алдаж хүзүүрүү нь усан буугаар буудсан хөвгүүн царайны хувиралгүй суух ч дотроо татаж унталаа инээж байв.

Багш:Юу болж байгаа юм Марк Туан! Америкд хичээл дээрээ цамцаа тайчиж бай гэж заадаг хэрэг үү?

Ангийн хүүхдүүд нир хийтэл инээлдэхэд Марк ичин доош харлаа.

Марк:Гэнэт нороод л.

Ангийнхан улам л чанга инээлдэж зарим нь аль хэдийн газар уначихсан гэдсээ барих аж.

Багш:Алив гар. Чи миний хичээлийг хэдэн удаа үймүүлэх гэсэн юм аан. Тэр норгосон нөхөр ч бас гар!!!

Марк юм хэлэлгүй цагаан цамцаа бариад ангиас гарлаа. Харин араас нь бууж өгөөд байдаггүй шазруун зантай химийн багшийн ачаар хэрэгтэн гараад ирэх нь тэр.

Марк:Хэдэн удаа ингэх гэсэн юм. Би чамд тодорхой хэлсэн байх аа. Битгий надаар оролд. Бид жоохон хүүхэд биш Жэксон.

Жэксон:Чамайг оролдсон гэж үү? Зүгээр л тэр бууг туршиж үзсэн юм. Санаандгүй зүйл байсан. Би угаасаа химид дургүй. Багшид нь ч дургүй. Тэр яг л мөр шиншилдэг нохой шиг байгаа биз дээ. Хараал идсэн ахлах сургууль.

Марк:Гуйя ахиж битгий ингээрэй.

Марк хар майк-н дээрээ цамцаа өмсөөд тэндээс холдоход Жэксон хэсэг зогсож байгаад эсрэг тийш алхав.

Марк сургуулийн усан бассейнд орж ирэхэд хэн ч байсангүй. Цааш яван хөвгүүдийн шүршүүрийн өрөө рүү орон хувцасаа тайлаад ус гоожуулан доор нь зогсох нь тэр. Хичээлийн цаг арай ч завсарлах болоогүй байна. Гэрт нь хараахан халуун ус тавьж амжаагүй болохоор түр энд усанд орж байгаа юм. Тэрээр биеэ удтал савандаж угаагаад бүсэлхийгээрээ алчуур ороон шүршүүрээс гараад хувцас солих өрөөнд ирэхэд Жэксон зогсож байх нь тэр.

Жэксон:Чамд нэг нууц байна тийм үү? Чамайг манай сургуульд ирсэнээсээ хойш энэ шүршүүрт долоон удаа орж байхыг харсан.

Марк:Намайг дагадаг хэрэг үү?

Жэксон хэлэх үггүй болон өөрийнхөө шүүгээг нээхэд Марк хувцасаа өмсөн зогсож байлаа. Гэвч Жэксон түүн рүү харахгүй байж чадсангүй. Хэдхэн хоногийн өмнө Америкаас шилжиж ирсэн улаан үстэй залуу сонирхлыг нь хэт их татаад байгаа билээ. Тэрний туранхай авч чийрэг бие, цагаан сарнай мэт арьсний өнгө, хүйс чихэндээ хийсэн пэрсинг болон гайхалтай товойх түүний төвөнх. Хэдийгээр Жэксон ингэж бодоогүй ч Маркынх гэх бүх зүйлсэд хүрч үзмээр санагдах аж.

Yaoi shots Where stories live. Discover now