Vkookmin/The End/

688 63 9
                                    

-Б-би таньд үнэнээ л хэлье. Үүний дараа та намайг яаж ч үзэн ядсан болно. Би буруугаа хүлээнэ.

-БОЛЬ! Хэлэх хэрэггүй. Хүсэхгүй байна. Чи амнаас сонсмооргүй байна!

Жимин тэр даруй босон аймшигтайгаар уурласаар угаалгын өрөөний хаалгыг саван яваад орчихов. Харин Жонгүг нулимс дуслуулан Жиминий араас гүйлээ.

-Хён би үнэхээр ингээд байж чадахгүй нь энэ миний буруу ч гэлээ таньд хэлэхгүй бол хэцүү байна.

-Хараал идсэн Тэхёнтой заваардгийг чинь би мэдэж байсан. Одоо болсон уу? Чамайг болихыг хүлээсэн чи чадаагүй биздээ! Тэгээд одоо яв л даа. Тэхён руугаа!

-Хён. Уучлаарай би тэгэхийг хүсээгүй юм аа. Гуйя би таныг орхиж чадахгүйг та мэднэ.

-Тэгээд намайг яа гээв? Чиний бодлоор бид 3уулаа үерхэх үү? Больж үз Жонгүг. Чамайг Тэхён та хоёрын тухай ам нэгээгүйд тооцъё. Өнөөдөртөө яв би ганцаараа баймаар байна. Харин Тэхёны хувьд Австрали руу нь явуулаасай гэж хүсэж байна.

-Хён. Би...

-Яв Жонгүг.

Жонгүг байшингаас толгой гудайлгасаар гаран байдал иймдээ хүрсэнд өөрийгөө буруутгана. Тэр орой Тэхёнтой унтаагүй бол бүх зүйл хэвийн жаргалтай үргэлжлэх байсан биз. Гэхдээ энэ түүнд аз жаргал авч ирж байсан шүү дээ.

Утас нь дуугарахад Жонгүг гарган харвал Тэхён залгах ажээ.

-Байна уу?

-Аан Жонгүгаа би үнэндээ яг одоо нисэх гэж байна л даа. Явахаасаа өмнө чиний хоолойг сонсох гэсэн юм.

-Бид ингээд дууссан уу ахаа? Үнэндээ Жимин ах мэдэж байсан юм билээ. Сая тэр намайг хөөсөн. Би яахаа мэдэхгүй байна ахаа
/хоолой нь чичрэх/

-Бурхан минь. Жонгүг энэ миний буруу. Битгий уйл. Би очлоо!

Утас тасрахад Жонгүг автобусны буудлын хажууд сандал дээр суун нүүрээ дарлаа. Тэр Тэхёныг яваасай гэж бодсон. Жиминийг гэсэндээ. Гэвч бас битгий яваасай гэж хүссэн.

...

Тэхён таксинаас буун гүйж ирэхэд Жонгүг түүнийг харан бослоо. Тэхён шууд л Жонгүгийг энгэртээ наахад Жонгүг ч түүнийг тэврэн авлаа.

-Жонгүг уйлах хэрэггүй. Хүсвэл би яг одоо Жиминээс очоод уучлал гуйя.

-Ахаа тэр намайг уучлахгүй бол яах вэ?

-Зүгээр л Жимин дээр очицгооё.

Тэхён Жонгүгийн гараас хөтлөн Жиминийх рүү алхлаа. Очоод юу болохыг мэдэхгүй ч Тэхёны хувьд энэ сайнаар ч эргэж болох шүү дээ.

Yaoi shots Where stories live. Discover now