-Жонгүг би гадаа чинь байна хаалгаа.
-Хён одоо амжихгүй ээ. Би орондоо орчихсон байна.
-Өө заза. Чи тэгээд царайлаг ахыгаа гадаа хонуулах гэж байгаа юмуу? Гадаа ч хүйтэн байна шүү бас бороо орох нь. /нусаа татах/
-Хён орой болгон гэрээр эргэлдээд байлгүй өвдөхөөсөө өмнө харь.
-За яхав. Сайхан амраарай Жонгүг. /тасрах/
Жонгүг санаа алдчихаад утсаа орны хажуу дахь шүүгээн дээр тавиад хэсэг хэвтэж байснаа нойр нь хүрэлгүй орноосоо босож цонхоор харав. Тэхён явчихсан бололтой харагдсангүй. Гэтэл ард нь өрөөнийх нь хаалга онгойж цочин харвал Тэхёны толгой цухуйх нь тэр. Тэр зөөлөн гишгэн орж ирж хаалга хааж түгжээг нь дараад Жонгүг рүү алхав. Харанхуй хэдий ч цонхоор орж ирэх сарны гэрэл өрөөг хангалттай гэрэлтүүлэх ажээ. Жонгүг цонхны хажууд хөшин зогсож байснаа
-Ямар новш нь вэ? Хён би таныг харь гэж хэлсэн биздээ.
-Туулай битгий ийм ууртай байлдаа. Харимаар байсан ч чамайг харахгүй бол үхэх гээд байсан юм.
Тэхён аль хэдийн Жонгүгийн өмнө ирчихсэн зогсож байв. Дараа нь Жонгүгийн чихэнд уруулаа ойртуулан "Бас чамайг хүсэхээ больж чадахгүй байна." гээд Жонгүгийн өгзөгнөөс базах нь тэр. Жонгүг амьсгаа аван мөрнөөс нь барьж өөрөөсөө бага зэрэг холдуулаад доош харж төв царайлах нь Тэхёныг сандруулаад амжив.
-Хён. Энэ буруу. Бид буруу юм хийгээд байна. Х-хэрвээ Жимин хён. Тэр мэдчихвэл яах юм. Надад хэцүү байна ахаа. Өдөр нь Жимин ахтай хамт байдаг хэрнээ шөнө тантай ийм зүйл хийдэгээсээ ичиж байна.
Жонгүгийн нулимс аль хэдийн урсаж уруул нь чичирхийлэх ажээ. Түрүүнээс хойш дуугүй зогссон Тэхён
-Уучлаарай туулай. Хэцүү байгааг чинь мэдсэнгүй. Хүсвэл би я-явъя. Чамаас ахиж тийм зүйл хүсэхгүйгээр. Чамайг Жиминд.........Жонгүг надруу хар!
Тэхён Жонгүгийн хацраас барин өөрлүүгээ харуулаад гэрэлд нулимс нь гялтганах үзэсгэлэнтэй нүдрүү нь ширтлээ.
-Чи намайг явуулахыг хүсч байна уу?
Жонгүг өөрийн тархи болон зүрхтэйгээ тэмцэлдэн байлаа. Түүний хаа нэгтээгээс Тэхёныг "Битгий яваач" гээд үнсэх хүсэл төрөх бол өөр нэг газраас "Чи Жиминийг хуураад байж болохгүй. Ялангуяа Тэхёныг та хоёрын найз байхад." Хэмээн шивнэх аж. Гэвч энэ удаад тэр Жиминийг сонгосон юм. Түүнийг хуурсандаа гэмшиж харамссан. Бас Жимин өөрийх нь жинхэнэ найз залуу шүү дээ.