- ХӨГШӨӨН!
Жунин миний араас гүйсээр гарч ирлээ.
- Яагаад охин шиг маяглаад байгаа юм?
- Та нар өөрсдөө л тоохгүй байсан биздээ?
- Больж үз! Бүр бие арзайчихлаа. Алив бидэнтэй жаахан суу! Тэгээд тэр охиныг чинь найрах арга олдох ч юм бил үү?
- Та нар нээрэнгээсээ надад туслах юм уу?
- Тэр тийм хэцүү зүйл үү? Солонгосын охидууд солонгонд авираа юу? Эр хүн шиг байвал бүх зүйл бүтнэ за юу!
Жунин миний мөрөөр тэвэрсээр буцан кафе руу чирж эхлэв. Бид хоёр явсаар кафед орж ирвэл бүгд над руу нухацтай царайлан харах аж.
- За алив төлөвлөгөө зохиоцгооё! Энэ бол "Чанёолыг найз охинтой болгох" төсөл.
Бекхён кафен бүх хүмүүст сонсогдохоор орилж орхих нь тэр. Гэтэл хажуунаас "юу хийж байгаа юм" гэх Бекхёний найз охины хоолой гарав.
Бид бүгд л юу ч болоогүй мэт царайлсаар харин Бек түүн рүү харан "эрх гөлөг" шиг л инээлээ.
- Тэёон~аа энд юу хийж байгаа юм? Би дахиж тийм ярихгүй ээ. Би чамд хайртай шдээ.
- Мэдэж байнаа. Найд царайгаа! Чамд зохихгүй байна.
Тэёон миний хажууд шахсаар байгаад суун:
- За тэгээд хэн юм дээ? Би ч гэсэн туслая! Та нарын ярьж байхыг аль түрүүн л сонсчихсон болохоор надаас нуух гэж оролдсоны хэрэггүй шүү.
Би нууцаар Бек рүү "ална даа" гэж зангачихаад Тэёон руу хараад:
- Хэрэггүй ээ. Охидууд оролцохоороо бүр завааруулаад хаячихдаг юм. Тэгээд ч манай сургуулийн тал охид чамаас айдаг. Чамаас болоод үргэчихвэл яах юм.
- Хнн. Больж л байхгүй юу.
Тэёон Бек руу харан хошуугаа унжуулаад:
- Бек! Найздаа хэлээч .... За за би явлаа. Чи оройтолгүй гэртээ хариарай.
- Тэгнээ гүнжээ.
Бекхёнийг тэгж хэлэхэд ширээнд сууж байсан хэд маань бүгд л буруу харж хий огиж буй мэт л жүжиглэв.
***
- За залуу минь зоригтой! Охидууд өөрсдийг нь магтахаар дуртай байдаг юм шдээ. Тиймээс тэр охиноо сайхан сэтгэлийг нь уяртал магтаад өг. Урмын үг гамгүй урсга.
Сэүн миний сурагчын формыг янзалсаар ийнхүү зөвөлгөө өгөн зоригжуулж байлаа.
YOU ARE READING
Forever
FanfictionLet's make it forever ever. Your gaze, words and everything forever.