Сэхүн Юми хоёр Итёру гэх бүлгэмийн дотор нэвтрэхийг хүснэ. Тэгэхийн тулд тэд урагш явах хэрэгтэй!
Сэхүн Юмиг нүднийхээ булангаар хараад хажуугаар нь өнгөрөх цагаан нөмрөг нөмөрсөн зүүн гартаа шанз хөгжим барин зогсох эмэгтэйг харан нүд салгалгүй ширтсээр өнгөрөхөд өнөөх эмэгтэй: Ахаа! (Оний-сан!)
Сэхүн эргэж харав.
- Та надад туслаач!
Сэхүн түүний царайг харах гэж тонгойх явцдаа Юмид хандан: Түрүүлээд явж бай!
Сэхүний гараа өргөх хөдөлгөөнд Юми амаа жимийхэд өнөөх эмэгтэй түрүүлэн цааш алхаж Сэхүн ч ардаас нь алхлаа.
Юми: Хөгшин эмэгтэй сонирхдог юм уу, хаашаан!! *бувтнах*
Сэхүн эмэгтэйг зогсоход байрандаа зогсон: Яаж зугаацах гэсэн юм!
Эмэгтэй инээмсэглэн дээш үсрэн буухдаа нөмрөгөө шидэн Сэхүний өөдөөс харан: Эхлээд танилцах хэрэгтэй биздээ!
Тэр усан үзмийн хүрэн ягаан өмсгөлтэй байх бөгөөд баруун хөл нь тэр чигтээ харагдаж болохоор байв.
- ЭН! (N) Итёру бүлгэмийн дайчдын нэг!
Сэхүн толгой дохин: Би өөрийгөө танилцуулах шаардлага байхгүй гэж бодож байна!Эн: Би тушаал авсан! Чи өчигдөр нэг шөнийн дотор Итёру бүлгэмийн гурван дайчдыг хороосон!
Сэхүн: Хүлээ~~
Эн: Надад ирсэн тушаал нь чамайг хороох~ үхэхдээ бэлд! *инээмсэглэх*
Эн шанз хөгжимнийхөө толгойн талаас барин сэрсрэхэд түүний хөгжим хоёр талдаа хурц үзүүртэй урт гурван үетэй жад болон хувирчихав.
Сэхүн ч мөн илдээ сугалан хоёр гартаа хоёр илдээ барин нэгнийх нь бариулыг сугалан хаяаад нөгөө илднийхээ бариулд холбон Эний зэвсэгний адилаар хоёр талдаа хурц үзүүрт илдтэй дундаа бариултай зэсвэг болгов. Түүний зэвсэг Эний зэвсэгнээс ялгаатай нь нугалрах боломжгүй байгаад л байв.
Эн урагш довтлох бүртэй Сэхүнд ямар нэг шарх үлдээж байв. Эн өөрийн хүчээр хажууд байх баганануудыг цохин холдоход багана тулд байсан зүйлс Сэхүн дээрээс унах нь тэр. Сэхүн бултан гарч ирсэн ч Энийг алдчихав.
Сэхүн хана налан зогсон: Тэр хөгийн хүүхэн хайччихав? гэж хэлж дуусаагүй байхад түүний биед хурц үзүүрт хутга орж ирэн гарав. Сэхүн ханиан хойш харан түрүүхэн налж байсан ханаа өшиглөхөд Эн түүний өөдөөс инээмсэглэн харав.
Сэхүн Чаныг үхсэнээс хойш шарх авах болгонд цус алдах ч энэ тийм удаан үргэлжлэхгүй зогсох хэдий ч эргэн шарх аних хугацаа харин удаан байсан юм. Гэсэн ч Сэхүн зогсонгүй. Эний урдаас дайрч тэд тулалдсаар гадагш гарч ирэхэд Сэхүн дахиад нь Энийг алдчихав. Эмэгтэй маш хурдан хөдөлгөөнтэй байв.
Сэхүн: Нуугдахаа болиод гарч ирээч!!
Эн түүний хойно үсрэн нарч ирээд түүнийг түлхэхэд Сэхүн түрүүхэн авсан шарх нь хүндүүрлэн ойрхон багана налан унахад Эн түүний мөрнөөс авхуулан доош зүслээ.
Эн гэнэт үйлдлээ зогсооход Сэхүн: Яасан? Хурдан дуусгаач! *ханиах*
Эн том нүдлэн чичирэх баруун гараа зүүн гараараа атган: Тулалдахдаа ухаан минь балартаж! *хойш алхах* өөрийнхөө хийсэн зүйлээс сүрдэж байна!
Сэхүн инээхэд Эн үргэлжлүүлэн: Миний илдний чадвар гай авчрахаас цаашгүй!
Сэхүн: Юу гээд тэнэгтээд унав?
Эн: Гэсэн ч Тэмин миний ийм байдлыг зөвшөөрөхгүй! Тэрний мөрөөдлийг биелүүлэхэд би түүнд туслах хэрэгтэй! Гэхдээ~ тэрний хийж буй зүйл зөв гэж үү? буруу бол яах вэ? Би хийсэн зүйлээ харахад тэмцэх хүсэл минь мөхөж эхэлдэг~
Түүний яриаг таслан Юми гүйж ирэх нь тэр. Тэр газраас илдийг авсаар Сэхүний урд Энрүү чиглүүлэн зогсоход Сэхүн: Холд!
Эн түүний зүг харан: Чи Ханаку Юми мөн үү?
Юми үг дугарсангүй.
Эн: Хэлээч! Чиний өш хонзонгоос болж хэдэн хүн үхэж байгааг мэдэх үү? Одоо ч гэсэн өөрийнхөө хийж буй үйлддээс эмээхгүй байна уу?
Юми: Би эцгийнхээ булш дээр тангараг өргөсөн өшөөг нь авах болно гэж~~ тэрний тулд ямар ч үйл үйлдсэн хамаагүй. Мэдээж~ би хүн алахыг хүсэхгүй байгаа ч *уйлах* хайртай хүн чинь үгүй болсон бол зөв, буруу хамаагүй гэж үү?.... тэр ч мөн ялгаагүй олон хүн амь хороосон байж болох ч хайртай хүмүүсийнхээ төлөө байсан гэдэгт итгэлтэй байна... одоо ч бас өөрийнхөө амийг золиослон намайг хамгаалж байна! Би түүнийг үхүүлж чадахгүй ээ~
Юми: ЧАДАХГҮЙ!!
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Би харин үхүүлчихдэг юм билүү гээл сууж байна ш дээ кк~~
YOU ARE READING
•|Samurai's Path|• /Дууссан/
Mystery / ThrillerӨнөөгийн Япон улсаас гурван эриний тэртээ 1603 - 1868 он хүртэл тасралтгүй сэргэн мандаж байсан Эдо эрин үед Самурай цэргийн ёсон хүч түрэн ноёрхож байсны нэгэн салбар анги нь ард иргэдийг аюулаас хамгаалж, урьдчилан сэргийлэхээр үүсгэн байгуулагдса...