One

1.7K 157 9
                                    

"За явчхаад ирье"

"Хүргүүлэхгүй юм уу?"

"Хэрэггүй дээ ээжээ. Би өөрөө явчихъя"

"Хөгжилтэй байгаарай" залуухан эмэгтэйг ийн хэлээд хацар дээр нь үнсэхэд хүү санаа алдсаар гэрээсээ гарлаа. Шинэ сургууль руугаа алхах замдаа хүү юм юмыг тунгаан явж байгаа гэдгээ илтгэн хөмсгөө зангидан алхана.

"За өнөөдөр манай ангид шинэ сурагч шилжиж ирсэн. Өөрийгөө танилцуулаарай" ангийн багш нь түүнийг 2-3 гэсэн анги руу дагуулан орж шинэ сурагчаа ийн танилцуулав.

"Намайг Жон Жонгүг гэдэг"

"За тэгэхээр хоёрдугаар салааны гуравт Инагийн хажууд очоод суучих" хүү хэлсэн зүг рүү нь алхаж эхлэхэд Ина гэх охин их л жигшсэн байртай ширтэх нь Жонгүгийг хангалттай тавгүй болгож байв.

"Хөөрхөн хүүхэд шилжиж ирж болоогүй л юм байхдаа" нүүрэндээ хэтэрхий их нунтаг нялсан халуухан охин ийн хэлсэн нь Жонгүгийг нэг их гуниглуулж ханасангүй.

3-1 гэх ангиас нэг залуу ууртайгаар хаалга саван гарч хөвгүүдийн 00-ын өрөөг зүглэн алхана. Араас нь хэн нэгэн орж ирэхэд түүнийг алхаагаар нь таниад үл тоон хараал урсган зогсож байтал мөрөн дээр нь гар хүрэв үү үгүй юу залуу уурлан гарыг нь хүчтэй савж орхив.

"Чиний уур над дээр гарах ёсгүй Тэхён. Бас Жансуд уураа гаргах ч хэрэггүй. Түүнийг угаасаа хэн ч биш нэг муу дорой амьтан гэдгийг мэдэж байгаа биз дээ. Уурлаж дуусахаараа цайны цагаар гараад ирээрэй, багшийг ангиас гарахаар ороод ирнэ биз муу галзуу амьтан" өөрөөс нь чүд намхан бор үстэй залуу ийн хэлчхээд гараа өмднийхөө халаасанд шургуулсаар гарч одов.

-

"Сайн уу Жонгүг танилцъя" цайны цагаар Жонгүгийг ангидаа үлдэхэд өөрөөс нь арай өндөр хөвгүүн ирж түүний өмнө зогсоод гараа сунгаад,

"Ким Югём, найзууд болцгооё" гэж хэлээд инээхэд Жонгүг гайхсаар түүний гарыг зөрүүлэн атгахад Югём,

"За аливээ явж юм идэцгээе" гэсээр түүнийг дагуулж цайны газрын зүг хөдлөв.

Тэд ширээнд сууцгаан хооллож эхлэхтэй зэрэгцэн охидын уулга алдалтууд ар араасаа цувран цайны газраар цуурайтна. Жонгүг ч гайхан хаалганы зүг харвал бор үстэй намхан залуу болон хамартаа шархны ленттэй залуус орж ирцгээж байв.

Тэднийг сайн ажин харвал хоёул царайлаг бөгөөд охидыг ашиглаад л хаячихдаг өнөөх бидний хэлж заншсан "хүүхэмсэг" гэх үг зохих нь илт мэдэгдэж байлаа. Хамрандаа шархны ленттэй, шаргал өнгийн үстэй, гүн бор нүд нь ширүүн харц агуулж ямар ч нүүрний хувиралгүй хүүхдүүд рүү аймшигтайгаар харан явах залууг Жонгүг сайн гэгч нь ажиглан суув.

Түүний ширүүн харц намайг айлгах ёстой байтал харин ч эсрэгээрээ надад таалагдах нь хачин.

"Надад тэдний тухай хэлээд өгөөч" Жонгүг одоо ч ширүүн харцтай залууг ширтсээр байх аж.

"Тэр намханыг нь Пак Жимин гэдэг. 3-1т сурдаг, тэр их гэнэн сайхан сэтгэлтэй нэгэн шиг харагддаг ч тийм биш. Сургуулийн нэгт жагсдаг онц сурлагтан хэрнээ их явдалтай гэж сонссон. Харин нөгөөхийг нь Ким Тэхён гэдэг. Түүний аймар харц нь намайг их айлгадаг. Сургуулийн хүүхдүүд түүнтэй харц мөргөлдөхөөс зайлсхийдэг. Байнга л бусадтай зодоон хийж явдаг хүн. Түүнтэй ер нь тэрсэлдээд хэрэггүй. Түүнээс холхон явж байсан нь чамд л өлзийтэй" Югём хөмсгөө зангидангаа хоолноосоо халбагадах бол Жонгүгийн нүд Ким Тэхён гэх тэр залуугаас ер салж чадахгүй байлаа.

Энэ үед Тэхён өөрийг нь зогсоо зайгүй ширтэх нүдний шилтэй хүүхдийг олж харахдаа шилнийх нь цаанаас ямар үзэсгэлэнтэй гүн бор нүд угтаж байгааг олоод харчихав. Жонгүг Тэхёнтой харц тулгарч түүний аймшигтай ширүүн харцтай тулгарах нь түүнийг чичрэхэд хүргэсэн хэдий ч Жонгүг өөдөөс нь ширтсээр л байлаа. Тэр түүний нүд рүү удаан гэгч нь ширтэж чадсан анхны хүн байв. Харин Тэхён түүнд нэг их анхаарал хандуулалгүй Жиминтэй ярьж эхэллээ.

Жонгүг Тэхёнаас харцаа салгалгүй үйлдэл болгоныг нь дагуулан харна.

Харц чинь аймшигтай юм.







⚜️GLORY⚜️

The Moonlight || k.th & j.jkWhere stories live. Discover now