Eight

887 126 14
                                    

"Тэгэхээр яагаад намайг дагаснаа хэлэхгүй юм уу?" Тэхён ийн асуухад Жонгүгийн хацар улайн,

"Үгүй ээ нөгөө энүүгээр өнгөрч яваад, тэгээд л" тайван тогтуун байсан Жонгүг эргэн сандарсан туулай болон хувирав. Нүдээ бүлтгэнүүлэн хуруугаа оролдон юм хэлэх гэснээ болих үзэгдлийг хэд хэд давтана.

"Яагаад юм болоо" Тэхён түүний хувирлыг ажиглан инээмсэглэсэн хэвээр түүн рүү дөхөх аж.

"Чи ч их сонирхолтой хүн юм"

"Яагаад над шиг юу ч байхгүй бас аймшигтай хүнд ойртоод байгаа юм?" Тэхён Жонгүгт тулж чихэн дээр нь ийн шивнэхэд Жонгүгийн хамаг шар үс босох шиг болов.

"ҮГҮЙ ЭЭ ТА БУРУУ ОЙЛГООД БАЙНА!" эцэст нь Жонгүг түүнийг өөрөөсөө түлхэн ангиас хар хурдаараа гүйн гарлаа. Тэхён буйдан дээрээ үлдэж тэнэг юм шиг чанга инээх аж.

~

"Чи их хурдан гүйх юмаа. Биеэ халааж заалыг хэд тойръё" спарткиад болоход хоёр цагийн зай үлдэх үед Югём Жонгүгт ийн хэлээд гүйж эхлэв.

"Тэр шинээр ирсэн хүүхэд хурдан биш байна гэжүү?"

"Миний хувьд Тэхён л шилдэг нь"

"Үгүй шүү Жимин шилдэг нь" зарим охид тэдний гүйж байгааг харан хоорондоо ийн шивнэлдэнэ.

     Жонгүг хөлсөө арчихын тулд нүдний шилээ тайлах үед хэсэг охид уулга алдах нь сонсогдож тэрээр ичин хурдан гэгч нь шилээ эргүүлэн зүүлээ.

"Чи их гоё нүдтэй юм байна шдээ. Яагаад нүдээ нуугаад байгаа юм?" Югём хажууд нь ирээд ийн хэлэхэд Жонгүг инээмсэглэх аядан,

"Хараа минь огцом муудсан учраас л" гэж шивнэх шахам хэлчхээд дахин гүйж эхэллээ. Югём түүний хэлснийг сонсож чадалгүй араас нь гүйх аж.

"Тэ! хурдлаад өгч болохгүй юу тэмцээн эхлэх нь байна" Жимин Тэхёныг чирэх аядсаар зааланд орж ирэх үед хүүхдүүд аль хэдийн бие халаалтдаа ороод эхэлжээ.

"Хоцорлоо гэсэн дөнгөж биеэ халааж байна шд мангар минь" Тэхён хөмсгөө зангидан ийн хэлэх үед Жимин хөмсгөө зангидаад,

"Чи ч бас биеэ халаах ёстой" гэсээр хөвгүүдийн хувцас солих өрөө рүү зүглэлээ.

"Жимин Тэхён хоёр хүрээд ирлээ" охидын дуу ихсэх үед Жонгүгийн нүд Тэхён дээр тусна. Тэхён түүн рүү ямар ч нүүрний хувиралгүй харж өөдөөс нь чиглэн алхана. Тэхён түүний өмнө ирж зогсоод,

The Moonlight || k.th & j.jkWhere stories live. Discover now