|9|

219 24 9
                                    


Гайхалтай боломжгүй зүйл болчихсон юм шиг л санагдаж байна. Миний байсан байгууллага байсан хуучин том барилга анир чимээгүй би тэр давхарт ганцаараа байлаа. Дээш босон цонхоор харахад доор дүүрэн үхдэлүүд алхаж байлаа. Хараал ид надад тийм ч их зэвсэг байхгүй тул би зүгээр л зугтаж нуугдаж гарахаар шийдэн ийш тийш хартал нэг шүүгээ байв.
Тэр шүүгээнд миний харахад хэд хэдэн буу байсан юм. Бас холбоо!
Би тэр шүүгээг өөрт байсан бууныхаа бөгсөөр нэг цохиж онгойлгоод буу болон холбоог авлаа. Яг л тоглоом шиг юм.
Би эргүүлж тойруулан харж байтал ард хэн нэгэн
: наадах чинь минийх гэж бодож байна.
Би эргэж харвал тийм ч өндөр биш цагаан залуу надруу харж байлаа.
Би түүнд "би түрүүлж олсон болохоор одоо минийх" гэж хэлчихээд хажуугаар нь зөрөх гэтэл мөрнөөс минь барин цааш түлхээд "наадах чинь анх л минийх байсан чи л дээрэмдсэн залуу минь! Одоо би өөрийнхөө юмыг авч болох уу?!" гэж хэллээ. Сонин хүүхэд шиг залуу чинь.
Би түүний гарыг мөрөн дээрээсээ буулгаад нэг эргэж харан нэг гарыг нь ард нь авах гэтэл надад баригдсангүй. Нөгөө ард гарыг нь барих гэж байсан хүн чинь ардаа гараа бариулчихсан зогсож байв.
Би: Яа! Алив наад гар тавиатх!
: би эхлээд юмнуудаа авна тэгээд тэднийг энд дуудна гэв
Би: тэд гэж? Чи арай үхдэлүүдийг намайг ид гээд үлдээх гэж байгаа хэрэг үү?
: би тэгсэн ч чадна.
Тэр залуу буугаа цэнэглээд дурангаараа цонхруу хараад буцан буулган холбоогоо асаан "би байрандаа ирлээ. Эхэлж болно" гэлээ. Би түүнийг ажиглан зогстол доор нэг зүйл маш чанга дуугарлаа. Би түүний хажууд зогсон гадаах руу хартал яг голд маш олон үхдэл дэлбэрэн газар цусанд будагдсан байв. Доороос 2 3 залуу орж ирж байлаа.
Тэр залуу нөдруу ёжтой инээж байгаад "чамайг хэн гэдэг үү?" гэж асуухад би түүнрүү хараад "Сэхүн" гэж хэлтэл тэр өөдөөс "Шиүмин" гээд гадаа талбайруу буугаа шагайлаа.
Яг бидний давхарт нөгөө залуус орж ирлээ.
Намайг хараад их хачин харж байснаа Шиүминрүү хартал Шиүмин буугаа тулуулж тавиад инээмсэглэн цонхны тавцан налаад "Сэхүн би сая миний юмыг хулгайлж байхад нь олсон юм" гээд инээлээ. Тэр залуувс ч бас инээж байгаад толгойгоо сэгсрээд нэг нь "хэн ч Шиүминээс юмыг нь авдаггүй юм" гээд инээлдлээ. Энэ хүйтэн хөндий ертөнц бий болчихоод байхад инээж байна гэж үү?
Тэр залуус эхнээсээ над дээр ирэн мэндэлцгээж байв. Тэд нарыг бүгдийн нийлүүлвэл "Шиүмин Чэн Сухо бас Чанёол" гэдэг юм байна. Чанёол их дэлдэн юм гээч! Гэхдээ энэ залуу динз зүүгээд байгаа хэрэг үү? Нэг нүд нь улаан тэгээд цэнхэр үстэй энэ залуу лав бүтэхгүй гар байсан байхаа.
Би тэднийг харж байгаад явах гэтэл Сухо харан.
Сухо: чи? Хаачих гэж байгаа юм?
Би: явийдаа. Танилцсандаа таатай байна.
Сухо: бидэнтэй үлдэхгүй хэрэг үү?
Чэн: хүн хүч дутмаг үед чи харин ч бидэнд хэрэгтэй!
Шиүмин: тийм шүү. Удахгүй бид хөдлөнө. Чанёолаа чи юу гэж бодож байна.
Сухо: наадхаа Чанёол биш Pcy гэж дуудахгүй бол сонсохгүй ээ гээд тоглоом хийлээ.
Шиүмин харин байж байгаад "Хөөе Pcy?" гэтэл Чанёол дээш хараад "өөв" гэлээ. Хөгшин аялагатай юм бэ гэж дотроо шоолон инээж байлаа.
Шиүмин: Сэхүнийг бидэнтэй нэгдэхэд болно биз дээ.
Чанёол шууд л босч ирэн намайг хүзүүгээр тэврээд "ашгүй нэг өндөр хүнтэй боллоо. Тэгэхгүй бол одойчуудын бүлэгт яваад байгаа юм шиг санагдаад байсан юм" гэтэл тэр 3 3уулаа босж ирээд Чанёолыг унагаан тоглоом хйиж байлаа.
Сэүн "Тэдэн итгэж болно л гэж найдие!" гэж дотроо бодчихоод тэднийг ажиглалаа.
Би тэдэнтэй хамт гарч том оврын автобусанд ортол хамгийн арын суудалд эмэгтэй хүний дзрс үзэгдлээ. Би үүнийг Сораны сүнс гэдгийг сайн мэдэж байсан юм.
Чанёол жолоо барьж Чэн Шиүмин 2 тоглон Сухо тазтик төлөвлөгөө боловсруулж би харин хуучин шоронд амьдардаг байхад сонсож байсан эмчийн талаар бодлоо. Үнэхээр тэр байдаг болов уу? Хэрвээ байдаг бол хүн төрөлхтөнийг энэ аймшигт ертөнцөөс аварч чадна даа. 
Би цонхоор гадагш хартал хүнгүй зэлүүд хэрнээ уулын энгэрлүү явж байлаа. Би бүүр гайхаж тэр хэдрүү хартал Сухо надруу хараад инээмсэглэн "Бид энд амьдардаг маргаашнаас хоол хүнсэндээ гарнаа" гэж хэллээ. Би ч толгой дохин урагш харлаа. Удалгүй автобус зогсож бид буун Чанёол намайг авч үлдэн бид автобусаа хучиж байлаа.
Чанёол: ганцаараа болохоор хучих гэж нилээн уддаг байсан шүү. Одоо харин хурдан хуччихлаа. Гэж малийсаар надруу харна. Үнэндээ л энэ залууд цэнхэр шс улаан линзьэй хэрнээ ингэж инээх нь зохихгүй байна. Би ч инээсэн болоод түүнийг даган дотогш орлоо. Гаднаасаа уулын бэлдэх агуй ч дотроо пэнтхаус юмуу гэмээр тэд яаж үүнийг хийдэг байнаа. Би гайхаж цочирдон эргэн тойрныг харж явтал Шиүмин "Сухо Чэн 2ын мэдлэгээр энэ бүтсэн юм. Тэд үнэхээр сайн шүү" гэж хэллээ. Би гайхсан чигээрээ л эргэн тойронд хараад л... Орой болж залуус тоглое гэж намайг өөрсөдтэйгээ нийлүүллээ. Би тэдэнтэй нэгдэн тоглоод байж байтал гэнэт л нэг зүйл пис хийх чимээ гарлаа. Тэд гайхсангүй. Би ву болоод байгааг хартал булангын нэг хаалганаас ямар нэгэн утаа шиг зүйл гарч Чанёол "эмч дахиад л бүтэлгүйтчих шиг боллоо" би тэрэнрүү харан "ямар эмч?" гэж асуутал хаалга онгойн утаан дундаас нэг химийн бага зүүсэн залуу гарч ирлээ.

У Сэхүн гайхамшгийн ертөнцөд (✔️)Onde histórias criam vida. Descubra agora