🏵Zovi🏵
Өөртөө таарсан туранхай биетэй нэгэн охин шингэхэн бор үсээ дээш шуун боож саяхан дууссан дууг дахин тоглуулхаар өрөөний буланд байх тоглуулагч руу алхална. Энэ өрөө зөвхөн гэрүүлтэг болон толиор хүрээлэгджээ. Дуу дахин эгшиглэж эхлэхэд охин буцан өрөөний голд зогсон урдаа байрлах толь руу итгэл дүүрэн харан бүжиглэж эхэллээ.
Өнгөрсөнд
Дунд сургуулийн дүрэмт хувцастай охин өөрийн амьдралд тохиосон хамгийн сайхан мэдээгээ хайрт өвөө эмээдээ дуулгахаар аав ээжтэйгээ хамт Бусанд ирсэн нь энэ. Охин хоёр хөлөн дээрээ ээлжлэн үсрэн явах нь түүнийг хэр их баяртай байгааг илтгэх шиг. Түүний аав түүний жижиг үүргэвчийг барьсан байх ба ээж нь эмээ өвөөд нь сагстай жимс авсан байлаа. Тэд саяхан авсан машинаа энэ өгсүүр газар гарах боломжгүй гэж үзэн замын хажуугийн зогсоолд тавьчихаад дээшээ алхаж байгаа нь энэ. Охин үе үе хоошоо эцэг эхрүүгээ харан инээмсэглэнэ. Түүнийг инээхэд шүд нь гялтганан гарч ирж нүд нь алга болдог нь хичнээн эгдүүтэй гээч нүд нь давхраагүй ч гэсэн тэрний нүд үнэхээр сэтгэл татам. Удалгүй тэд хүрэх газраа ирхэд тэднийг хашааны үүдэн дээр хоёр настан хүлээж байв.
Охин түүнийг хүлээх настангуудыг хармагцаа цээлхэн цовоо хоолойгоороо "Эмээ өвөө" гэсээр гүйн очин тэвэрлээ. Хоёр настан ч түүнийг угтан энгэртээ наан тэвэрнэ. Эмээ нь тэдэнд амттай өдрийн хоол бэлдсэн байх ба зочид ч түүнийг бэлдсэн хоолыг амтархан идэцгээнэ. Амтат өдрийн хоолны дараа тэд гадаах байдал тэр чигтээ харагдах зочны өрөөнийхөө цонхны хажууд очин хатагтай Кан-ы авчирсан жимсийг идэнгээ нандин гэр бүлийн яриагаа эхлүүллээ. Бууралтсан үстэй живэр сахалтай өвгөн "Ааааяа манай ач ч их том болжээ эмээ өвөө дээрээ ирэлгүй хичнээн их удаавээ өвөө нь чамд гомдож байна шүү" гэж хэлхэд охин өнөөх л жижигхэн нүдээрээ инээмсэглэж "Таньд ах байгаа шдээ өвөө та надаас илүү та ахад сайн биздээ" охины хариултанд бүгд инээлдэж өвөө нь "Ааах өвөөгөө гомдоож байна шүү ах чинь энд эмээ өвөөтэй чинь хамт байх гэж ирдэггүй зүгээр л найзууд нь энд байдаг болхоор л ирдэг юм шүүдээ" өвөө нь яриагаа дуусгаагүй байхад эмээ нь дундуур нь орон тийм шүү "Санги өглөө гараад л орой орж ирдэг болсон"
Ноён Кан: Аав ээж 2 тэрнийг дураар нь байлгаж болохгүй шүү. Сайн загнах хэрэгтэй та 2-ын ажилд тусалж байна уу?
Эмээ: Мэдээж шүүдээ харин манай хүүгийн найзууд нь их тусархаг сайн хүүхдүүд
Хатагтай Кан: Гэхдээ өглөө гараад орой ирнэ гэдэг чинь болохгүй шүүдээ ээж явж байгаад хэрэг төвөгт орвол яана
YOU ARE READING
○Sensitive Hearts○
FanficКпоп ертөнц гэж чиний бодлоор юу вэ? Сая саяар зарагдах албум, хэдэн мянгаар дахин эгшиглэх дуу, энд тэнд байрлах гэрэл зураг постер, хаана ч явсан дагах камерууд энэ ертөнц чиний бодсон шиг гайхалтай. Тийм ч учраас энэ ертөнц хэн нэгний мөрөөдөл хэ...