Tape 8: Side B

1.9K 280 15
                                    

...Эмнэлгийн хонгилд тэрэнтэй ярилцан зогсохдоо би өөрийгөө галзуурч байна, мэдрэл нь муудаж байна гэж огтхон ч бодсонгүй. Харин ч өөрийгөө энэ хорвоогийн азтай нэгнээр тооцож байсан юм.

Тэр...үхчихсэн хэдий ч би түүнийг харж, бүр түүнтэй ярилцаж байна шүү дээ! Яаж, яагаад гэдэг нь хамаагүй, би зүгээр л түүний царайг, түүний хоолойг ингээд ч болтугай сонсож байгаадаа баяртай байсан юм.

"На-намайг үнэхээр... уучлаарай..." гэж хэлэхэд нүдэнд минь нулимс цийлэгнэж, харагдах орчинг минь хязгаарлан, түүний царайг бүрсийлгэсэн тул түргэхэн шиг л гараараа арчив.

"Чи уучлал гуйхаар зүйл хийгээгүй ээ, Юнги!" гэх түүний үг намайг тайвшруулсан ч хэт баярласандаа би юу ярихаа мэдэхээ больж орхисон юм. Түүнээс асуухыг хүсдэг хэдэн мянга биш бүр хэдэн сая асуултан дунд би өдөр болгон живж, түүний хариулт тийм байх байсан болов уу хэмээн таамагладаг байж билээ.

"Чи...яагаад тэгсэн юм бэ?" гэх асуултанд минь тэр хариулалгүй чимээгүй бөгөөд гунигтайхан инээмсэглэн зогсох зуур ард хэн нэгний хоолой гарч би өөрийн мэдэлгүй эргээд харчихав.

"Чи хэнтэй яриад байгаа юм бэ?" гэж Бэкхён эмчийн өрөөнөөс гарч ирж байгаа бололтой, нүүр амаа бүгдийг нь боолгочихсон байлаа.

Бэкхёныг харахад л нүд хорсох шиг болж, үл тоосоор эргэн урагш хартал...тэр явчихсан байв.

...Энэ нь миний уурыг улам л хүргэж орхив. Бүгд Бюн Бэкхёнаас болж байгаа юм!

"Чамтай л ярьж, чамаас л асууж байна. Чи яагаад тэгсэн юм бэ, Бюн Бэкхён?!" гэх асуултанд минь Бэкхён хэлэх үггүй болсон мэт доош харан санаа алдахад би гараа цагаартал нь чанга атгаж, өөрийгөө тайвшруулахыг хичээсэн ч бүтсэнгүй.

Шууд л түүн рүү хар хурдаараа явж очоод баруун шанаа руу чанга гэгч нь цохиход тэр ямар нэгэн хариу үйлдэл хийж, өөрийгөө хамгаалсангүй.

Нэг цохилт...Хоёр цохилт...Гурван цохилт..

Цохилт бүрийн тоогоор, тэрнээс болж Набиг үл тоож байсан мөчүүд минь нүдэнд харагдаж байв.

***

"Юнги...Чамтай түр ярилцаж болох уу?" хэмээн сагсан бөмбөгийн бэлтгэлийн дараа ярьж суух үед маань орж ирээд шууд л өмнө зогсон хэлэхэд хөвгүүд бүгд шүгэлдэн, инээд алдаж байлаа.

...Бэкхёнтай унтсан гэсэн цуу яриа гарснаас нь хойш би түүнээс зугтааж, юу ч ярилгүй байсаар долоо хоног орчим болоод байсан юм.

/Дууссан/***TH1RTEEN R3ASONS WHY***Where stories live. Discover now