Толгой минь задрах гэж байгаа мэт өвдөж байна. Үүнийг орчин солигдсоноос болсон гэж бодоод тоохгүй байсан ч улам л өвдөөд байх юм.
Рик:"Сэрчихсэн үү?"
Ус угаагүй удсанаас болж хоолой хатаж шүлсээ залгихад аргаж өвдлөө.
Би:"Бид энд хэр удаан байх юм бэ?"
Арай гэж шүлсээрээ хоолойгоо чийглэн хэлэхэд Рик надад савтай ус өгөн:"Нар жаргатал энд байна"
Эндхийн өдөр үнэхээр халуун тул бид илүү хол замыг туулахын тулд шөнөөр явахаар болсон юм.
Биднийг ярилцаж байх хооронд холоос Сена болон Барри нар ус аван ирж байгаа харагдлаа.
Рик миний гарнаас татан босгон:"За залуусаа ус ирчихлээ. Усаа дуустал нь ууж болохгүй шүү!"
Бүгд босон тэр хоёрын авчирсан уснаас уун, өөрсдийнхөө усны саванд ус дүүргэн авч байлаа.
Мигуэл:"Сайхан шүршүүрт орох юмсан"
Барри түүнийг шоолон:"Яасан хатагтай минь,тухтай гэрээ санаад эхэлсэн үү?"
Бид арав хоногийн турш алхсан хэдий ч дайснуудтай ахиж таараагүй юм.
Рик:"Бид нар жаргахаар хөдөлнө. Дайсны бааз байж болзошгүй газар эндээс 45км-н зайд байгаа гэж бидэнд мэдээ ирсэн. Тэнд манай хүмүүс олзлогдсон байх магадлалтай"
Салаан даргын үгийг бүгд маш анхааралтай сонсоно.
Рик үргэлжлүүлэн:"Бид тэр газарт нууцаар нэвтэрж дотроос нь цохилт өгөх болно. Тэгснээр тэр баазад байгаа бүх мэдээллүүдийг өөрсөддөө авах боломжтой гэсэн үг"
Сена эргэлзсэн янзтайгаар:"Гэхдээ даргаа,тэнд чинь дайснууд зуу зуугаараа байгаа биздээ?"
Рик:"Тэнд хэдэн зуу эсвэл мянган дайсан ч байж магадгүй! Гэхдээ бид бууж өгнө гэсэн үг биш! Тэднийг шууд бөмбөгдчих юм бол бид ахиад хайгуул хийх хэрэг гарна. Харин эзэлж чадвал бид бусад баазуудын мэдээллийг олж авна!"
Би:"Бид яагаад бүтэн арми дагуулаад ирж болохгүй гэж?"
Барри:"Бүтэн армийг ирж байгааг тэд мэдээд биднийг очихоос өмнө бидэнтэй тулна. Харин бид 12уулаа алхаж очих учир тэд биднийг мэдэхгүй."
BINABASA MO ANG
+ALIEN+ (Editing)
FantasyАрван таван жилийн өмнө дэлхий дээр хар нүхний онцгой нүүдлээс болж маш том ангал үүссэн. Хүнтэй ижил төрхтэй хүн идэштэнгүүд бидний дэлхийд аюул учруулж байсан ч хүн төрөлхтөний технологийн гайхамшгийн ачаар тэднийг зогсоож чадсан ч тэд улам хүчирх...