1-р хэсэг

1K 28 2
                                    


-Анхны цас. Анхны цас мөн байна. Тэгэхээр цас бид хоёр аль хэдийн болзсон газраа ирж. Харин тэр энд ирэх болов уу? Би түүний дүр төрх, царай зүсийг нь ч мартах дөхсөн байна шүү дээ. Ингэхэд тэр хэр их өөрчлөгдсөн бол? Би яагаад ингэж сандарна вэ? хэмээн нүдээ анин санах гэж хичээн удтал бодлогшросноо больж кафен цонхоор харлаа.

Цонхоор гадаад ертөнц яг л зургийн хальс шиг өнгөрөх юм.Анхны цаснаар хот, гудамж, талбай улам өнгө нэмсэн мэт цонхны цаагуур өнгөрөх хүмүүсийн ч мөн хацар нь гэрэлтсэн харагдана. Кафе дотор хэн нэгэн төгөлдөр хуур тоглон дуулах гадаа цас орж буй агшин, зөрөн өнгөрөх хүмүүс бүгд залуугийн нэгэн дурсамж л болон бичигдэнэ.

Амьдрал ч уйтгартай юмаа. Урьд тэмдэглэл бичдэг байхдаа дараа үүнээс сайхан явдал тохиолдоно хэмээн итгэдэг байж. Гэтэл одоо жилээс жилд өөрөө дурсамжийн хайрцаг болж буй мэт мэдрэх боллоо. Яг энэ цонхоор харагдаж байгаа өндөр гээчийн барилга урьд их л өргөн гудамж байсандаа. Одоо ердөө байж билээ гэхээс өөр юу гэх билээ? Бас энэ кафен дурсамж ч мөн. Ер нь хүн дурсамж хадгалах сав л болох гэж төрдөг мэт. Уг нь би ингэж хөгшин хүн шиг үглэх насандаа очих арай болоогүй юмсан. Хэтэрхий удаан ганцаар амьдрахаар тэгдэг юм болов уу? Үнэндээ энэ бүхнээс залхчихаад байгаа минь үнэн л дээ. Тамхи гарган асаана. Амьдрал яг л энэ тамхи шиг. Асна тэгээд хэсэг хугацаанд утаа униараабуугиулж байгаад л унтарна. Мэдээж тамхи тамхины хугацаа өөр л дөө. Унтарсных нь дараа энэ ишнээс өөр юу түүнийг байсанг батлах юм? Тэр хэсэг хугацаанд үүгээр нэг эргэлдэж байсан утаа униар нь хаачсан юм? Эцэст нь иш үнс нь л үлдэнэ. Гэхдээ хэрэглэсэн иш хэний сонирхлыгтатах вэ дээ гэснээ цонхоор харснаа

-Цас. Нээрээ мартаж шүү дээ. Арав дахь анхны цас. Тэр үеэс цаг хугацаа хэр хурдан өнгөрөв?

-Маш удаан. Өнөөх зөнгөөсөө ахиад л асуув.

-Тэр ирэх болов уу? Цонхны цаана хар хүрэмтэй, ороолт өмссөн бүсгүй залуун урдах цонхоор зөрөн кафед орж ирлээ.

-Тэр ирчихлээ. Бүсгүйг орж ирэхэд л түүнтэй харц мөргөлдөв. Энэ л зөөлөн, дулаан, ялдам харцыг хичнээн удаан үгүйлснээ санан сэтгэл нь тавгүйрхсэнд аргагүй харцаа буруулав. Бүсгүй залуу руу аажуухан дөхөхөд өсгийтэй гутлынх нь чимээ залуугийн зүрх рүү тийчих мэт болон түг түг хийн цохилж байсан юм.

-Энд сууж болох уу?

-Болно оо. Залуу бүсгүйн царайг ахин харж зүрхэлсэнгүйд цонхоор цас орохыг ажсанд эмэгтэй ч мөн харц дагуулан харав.

Дурсамжийн хайрцагWhere stories live. Discover now