4-р хэсэг

108 10 2
                                    

"Есөн сарын арван таван. Тэр энд ирсэн болов уу? Түүнийг хараад л боллоо. Ядаж "баяртай" гэж хэлчихээд явмаар байна."

"Есөн сарын хорин." уурласан бололтой. Энд тэр ойрд ирээгүй бололтой. Хайрцаг нь тоосонд дарагдаад эхэлжээ. Магадгүй хэзээ ч ирэхгүй байх. Түүнийг хараад ямар их догдолсон, баярласан, санасанг минь мэдэхгүй дээ.

"Есөн сарын хорин таван. Ир л дээ гуйя. Өнөөдөр ч мөн хий дэмий хүлээсээр таарах бололтой."

-Дараагийнх нь хэмээн бүсгүй ухан хоёул зэрэг

-Есөн сарын хорин найман зэрэг хэлэн инээлдэнэ.

-Чи эхэл хэмээн бүсгүйг хэлэхэд

-За яах вэ."Есөн сарын хорин найман. Алхаж явсаар дахиад л энд хүрээд ирэх юм даа. Өнөөх явдлууд бодогдоод явъя гэсэн ч дотор минь "ганцхан удаа" ороод гаръя хэмээн зулгаагаад салсангүй. Дээвэр дээр гарахад Танхилуун миний хайрцгийг барин зогсож байснаа сандран

-Би уншаагүй шүү. Зүгээр тоосыг нь арчсан юм хэмээн сандран хэлэхэд өнөөх уурласан гомрохсон мэдрэмж тэр дорхноо гарчихав. Хажууд нь суун удаан хугацааны турш юу ч ярилгүй суусанд асуух зүйл олдоогүй мэт

-Чи яагаад тэмдэглэл хөтөлдөг юм бэ? хэмээн асуулаа.

-Ямар нэгэн шалтгаан байхгүй гэх үү дээ. Ердөө зуршил болчихсон зүйл. Зуршил гэхээсээ өвчин ч байж магад. Хүн уур бухимдал, гуниг зовлонгоо,сэтгэл хөдлөлөө ямар нэгэн аргаар эсвэл үйл хөдлөлөөр гаргадаг биз дээ. Дасгал хийдэг ч юм уу? алхаж зарим нь тамхи татаж, эсвэл заавал зодолдож, нүдэлдэж байж тайвширдаг хүн ч бий. Миний арга бол бичих. Бодсон юмаа юу ч бодолгүй цаасан дээр сараачих нь юм бодохгүй байхад минь тусалдаг юм.

-Яагаад тэр вэ?

-Мэдэхгүй юм даа. Ээжийн өвчин удамшсан юм байлгүй. Аав харин ийм юманд дургүй. Тэгээд ч надад санал нийлж, бодсон зүйлээ чөлөөтэй ярих хүн ховор. Хүмүүст,ангидаа тийм ч нэр хүндтэй биш. Тэгэхээр би л өөрийгөө тэдэнд тааруулах хэрэг гардаг болохоор дуугүй сонсдогоор нь дэвтэрт л хүүрнэдэг хэрэг. Бага байснаа бодвол одоо багасаад байгаа юм.

-Чи ирээдүйнхээ талаар юу гэж боддог вэ?

-Ирээдүй юу? Мэдэх зүйл алгаа.

-Энд чиний өнгөрсөн л байна. Хэзээ ч өнгөрсөн чинь ирээдүйг чинь нөхөхгүй шүү дээ гээд анх удаа над руу өрөвдөнгүй харав. Дараа нь цүнхээ ухан цаас гарган өгч

Дурсамжийн хайрцагWhere stories live. Discover now