seotse_Kj
Чи намайг хайрладаг гэлүү?
Үйлдэл үгээс илүүг харуулдаг юм.
Тэр зүгээр л найз гэлүү?
Түүнтэй нялуун үгсээр харьцаж, тэвэрч байхыг бодвол би ч бас найз бололтой.
Чи унтчихаж гэлүү?
Хаа сайгүй байх шимүүлсэн ул мөрийг чинь би харж байна.
Чи намайг хүлээнэ гэл үү?
Шаах тохиромжтой үеээ хүлээж байгаа биз дээ?
Би чамд онцгой гэж үү?
Чамтай харьцдаг охидыг бодвол би даруухан болохоор тэр биз.
Би чиний цорын ганц гэлүү?
Онгон болохоор л тэр биз.
Чиний энэ үгс надад үнэнийг олж авахад тусалсан. Ам чинь үүнийг хэлж байгаа боловч нүд чинь өөр зүйл илэрхийлдэг. Хэлж байгаа үгс чинь үйлдэлтэйгээ зөрдөг. Чи надад хайртай гэж хэлэхдээ шунал тачааллын нүдээр хардаг. Чин сэтгэлээсээ хайрладаг нэгний нүдэнд тэс өөр зүйл харагддаг юм.

YOU ARE READING
Түүний хэлсэн худал үгс
Short StoryХуудас бүрт чиний хэлсэн худал үгс хадаастай бий...