1

1.7K 224 31
                                    

Би ч сургууль руу ээжийг дагаад оров. Тэд нөгөө л нэг юмаа ярьсаар байх бөгөөд би одоо юу болохыг бүгдийг нь мэдэж байгаа тул буланд залхуутайяа эвшээлгээд тэднийг ажиглаж байв.

Удсан ч үгүй ээж явж эхний өдрийн хичээлдээ суухаар 3-1 гэх анги руу зүгэлж байтал намайг дагуулж явж байсан багш:

- Хаачих гэж байгаа юм?

гэх нь тэр. Би хичнээн удаан бодсон ч миний санаж байгаагаар 3-1 гэх анги тэр зүгт байдаг билээ.

- Шинэ анги руугаа л ...

- Шинэ анги тэр зүгт биш! Тэр зүгт.

гээд эсрэг тал руу заав.

- Гэхдээ багшаа тэр зүгт чинь 3-0 гэх ....

Намайг шүүрс алдан гайхан хэлсэнд тэр багш инээмсэглээд:

- Сургуулиа сайн судалсан байна шүү. Тиймээ! Чиний шинэ анги чинь 3-0.

Би ч бүр их гайхаж хоцров. Дэмий л нүдээ бүлтэгнүүлэн тэр багшийн араас даган явахаас өөр зүйл хийж чадсангүй.

Юу вэ? ... юу болоод байгаа юм бэ? ..

Ангид ортол тэдгээр сурагчид бүгд над руу харцгаалаа. Эдэн дунд У Сэүн ч бас байсан юм.

Намайг дагуулж явсан багш аяархнаар зөвхөн надад сонсогдох төдий:

- Өөрийгөө танилцуулах дургүй гэсэн байхаа? Би танилцуулчихъя! Чи суудалдаа сууж болно

гээд хоосон ширээ руу заав. Харин би дотроо дахиад л гайхаж хоцорлоо.

Би хэзээ тэгж хэлсэн юм. Одоо би юу даа .... би ямар нэгэн мартах өвчин тусаагүй биздээ ...

Би суудалдаа суугаад сая болоод өнгөрсөн бүхнийг эргэцүүлэв. Юу ч ойлгохгүй байгаа болохоор уур минь бага зэрэг хүрч, дотроо бачуурч байлаа.

Хонх дуугартал би ийм зүйл болж байсан эсэхийг хичнээн санахыг оролдсон ч энэ тийм ч бүтэлтэй болсонгүй. Угаасаа ийм зүйл болж
байгаагүй юм чинь. Эсвэл би жинхэнээсээ үхчихсэн юм уу? Тэгвэл энэ сургууль ямар учиртай юм бэ? ..

Би шуудхан л ширээн дээрээсээ босон ангиасаа гаран явлаа. Хурдтай алхсаар миний хуучин анги бишээ анхнаасаа миний анги байх ёстой байсан газар ирээд үүдэнд нь зогсов.

Энэ бүхний учрыг олцгооё!

Анги руу ороод нүдээрээ Синкван, Сохён хоёрыг хайлаа. Тэдний суудаг байсан ширээнд огт өөр хүүхдүүд суух бөгөөд ангид байсан сурагчид над руу сониучирхан харах аж.

PlutoniumWhere stories live. Discover now