7

902 154 10
                                    

Чанёол зөөлнөөр миний нурууг илэн тайвшруулж байлаа. 

Миний зүүдэнд гэх үү төсөөлөлд гэх үү ... тэнд байсан Чанёол хэзээ ч ийм халуун дулаан хүн байгаагүй. 

"У Сэүн ... У Сэүн .. тэнд байсан. Намайг хамгийн анх ангид орж ирэхэд ч бас байсан ..." би хумсаа мэрсээр Чанёолоос чадахаараа зуурч байв. 

Тэгтэл Чанёол хоёр мөрнөөс минь хүчтэй атгаад өөр лүүгээ харуулах нь тэр. 

- Кёнсүү юугаа яриад байгаа юм? Сэүн гэж хэн юм ... бас одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу? 

 Тэр үнэхээр бухимдангуй байх бөгөөд мөрнөөс зуурах гар нь улам л чангарах аж. 

- Гэхдээ Чанёол би ойлгохгүй байна ... 

Түүний гар улам чангараад байсанд өвдөлтөндөө ёолон аяарханаар шивнэлээ. 

- Кёнсүү одоо буцаад унт. Тэр чинь зүгээр л зүүд за юу .. хоёулаа өглөө учрыг нь олох болно. Би чамаас гуйгаагүй, тушааж байна. 

Чанёол надад үг хэлүүлэх боломж олголгүй орон дээр дарж хэвтүүлээд гэрлээ унтраачихав. 

- Гэхдээ Чанёол ...

- Ямар ч гэхдээ байхгүй!

Тэрний аймшигтай бүдүүн хоолой өрөөгөөр нэг цуурайтаж, харин би нойрмог Чанёолыг оролдоод хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон юм. 

****

Орондоо хоёр цаг гаруй хөрвөөсний эцэст нэг юм Чанёол орноосоо өндийн ороо хураачихаад чимээгүй л угаалгын өрөө орчихов. 

Би түүнийг гарч ирэхийг хүлээн газар ороо налан суугаад салхинд сэвэлзэх хөшигний завсараар мандах нарыг харж байлаа. 

Чанёол угаалгын өрөөнөөс гарч ирэхэд би хурдхан шалан дээрээс босон түүний өмнө зогсов. 

- Чанёол 

Би түүнийг дуудтал тэр хариу хэлэлгүй бэлтгэлийн хувцсаа өмсөх аж. 

- Чан .. 

- Гуйя Кёнсүү .. би чамтай ярьмааргүй байна, хэсэг ганцаараа баймаар байгааг минь ойлгохгүй байна уу. 

Түүний гэнэтийн бөгөөд ойлгомжгүй зан аашинд би цочирдсоор түүн рүү харвал тэр хүндээр санаа алдаад 

- Чи миний хэнээс ч илүү дотны сайн найз байсан ... одоо харин чамайг хэн болчихоод, яачихаад байгааг чинь ойлгох үнэхээр хэцүү юм. Чи миний сайн найз шиг байхаа больчихож .... энэ яг л ... танихгүй хүний дэргэд байгаад байгаа юм шиг хэцүү байгаа болохоор ... хэсэг хугацаанд надтай битгий юм ярь, хол бай .... гуйя 

PlutoniumWhere stories live. Discover now