PRINTEMPS

72 6 0
                                    

Хаврын улирал нэг л мэдэхэд ирчихжээ. Энд тэндгүй тоорын мод ягаан цэцгээрээ дэлбээлэн дэлхий ертөнцөд ер бусын усан ягаан өнгийг нэмэх нь дурлалт хосуудад аз жаргал нэмэх аж. Хамтдаа явж байгаа нь нэгнийхээ зургийг үзэсгэлэнт ягаан цэцгийг оруулан дарж өгөх бол зарим нь сэлфи хийж сошиал ертөнцдөө хийнэ.

Гэхдээ монголын минь хавар дэндүү гоё юм. Цас хайлж яргуй дэлбээлж шаргал бор өвс цасан доороос гарч ирэн эргэн тойрондоо өнгө нэмэн хавар би ирлээ гэж чанга дуугаар бидэндээ хэлэх шиг...
Хайлсан цас газарт шингэхэд хөрсний үнэр сэтгэлийг минь амар амгалан ертөнцөд аваачина...

Дэндүү тогтворгүй хаврын улирал би чамд тэгтлээ их дуртай биш бас дургүй ч биш. Чи намайг сэтгэл санааны хувьд мөн бие организмын хувьд тогтворгүй болгодог ч гэлээ хайлж буй цасаараа өнгөрсөн алдааг минь аван явж, шинэ ургах цэцэг навчаараа надад итгэл найдвар төрүүлдэг. Яг л би дахин төрж байгаа мэт...

FeelingsWhere stories live. Discover now