Нүүрэн дээр нарны илч халуу төөнөн, хөнжилнөөс ил гарсан хэсэгт салхи хөнгөн гүйж арьсыг минь илбэхийг мэдрэхдээ би нүдээ аажуухан нээв. Гэвч амар тайван байдал минь удаан үргэлжилсэнгүй. Нүдээ нээхэд үл таних орчин намайг угтан авж гайхширалд умбах зуур үүний хажуугаар зүүд зэрэглээ мэт жихүүдэс төрөм үйл явдал бодогдоно. Тэр үнэхээр Юнги сэнсэй мөн байсан эсэхт эргэлзэн юу болсон тухай эргэцүүлэн толгойгоо барин суухад хэвтэж буй орноос минь холгүйхэн зүүн гар талд хаалга онгойн бодлын минь эзэн ороод ирэх нь тэр. Хавтгай гурвалжин захтай цагаан цамц, бариу хар өмд, гялалзсан хар үс, чихэрлэг инээмсэглэлтэй тэр алхсаар орны минь хажууд ирэхдээ надад барьж явсан аягатай усаа сунгав. Би түүнийг харахдаа үйлдэл хийж эс чадан гацан сууж олон зүйлийг эргэцүүлэн бодсоор толгой эргэж орхив. Үнэхээр зүүд байсан юм гэж үү? Гэхдээ үнэхээр зүүд байсан бол яагаад тэр энд би түүнтэй хамт байгаа билээ?
Юнги: Зүгээр үү? Одоо ч толгой нь эргэж байна уу?
Би түүний намуухан хоолойг сонсохдоо л түүний аягатай ус руу таг гөлөрчихсөн байснаа ухааран харцаа салган доош харав.
Юнги: Ус уухгүй юм уу?
Толгойгоо аажуухан эргүүлэн түүн рүү харсаар гарнаас нь аягатай усыг аван залгилав. Ус ууж байхад минь ч тэр над руу тасралтгүй ширтэж байсанд би багахан тавгүйтсэн ч тэвчин түүн рүү харан инээмсэглэхийг оролдов. Гэвч энэ дэндүү эв хавгүй бөгөөд хуурмаг байсныг тэр ч бас анзаарсан биз.
Би: Юу болсон юм бэ?
Би түүн рүү тайвнаар ширтэхийг хичээсэн ч нүд минь ийш тийш гүйн сандарч айсан минь илтхэн байлаа.
Юнги: Би юмаа мартчихаад гэр рүүгээ орж аваад буцаад гражинд ирэхэд чи ухаан алдчихсан байсан. Би үнэхээр их айсан шүү.
Тэр хэдий ингэж хэлсэн ч нүднээс нь учир битүүлэг бөгөөд жихүүдэс хүрэм байдал мэдрэгдэнэ.
Би: Тийм үү? Би ойрд хэтэрхий их өөрийгөө хүчилчихсэн бололтой.
Тэр толгой дохин инээмсэглэв. Би түүнд итгэхийг хүссэн ч зөн совин минь битгий итгэ хэмээн чангааж хурдан түүнээс холдохыг анхааруулж байлаа.
Би: Таньд төвөг удсанд уучлаарай. Би ингээд явья даа.
Юнги: Яагаад вэ? Жоохон байж байгаад яв л даа.
Юнги: Надтай тогло л доо.
Тэр сүүлийн үгээ амандаа бувтнасан ч би сонсчихов. Түүний үг яагаад ч юм шар үс босгом байсанд миний тархи автоматаар ажиллан үйлдлүүд хийж эхлэв.

YOU ARE READING
✖Twenty shades of Mr.Gray✖
Mistério / SuspenseХэн ч мэдэхгүй... Түүний сүүдрийг хэн ч хараагүй... Хэн ч мэдэхгүй... Хаа гэдэг нь үл мэдэгдэх газар өтөнд баригдсан амьгүй цогцоснууд л түүний гэрч... Хэн ч мэдэхгүй... Амьтай амьсгалтай гэрч түүнд үгүй... Харамсалтайгаар би түүнийг харж түүний хар...