2. Celebrity Kai

2.9K 360 69
                                    

Сухо ор дэрээ янзалж ном дэвтэрээ гаргаж янзлаад өрөөндөө нилээн тохижоод амжлаа. Каи аль хэдийнээ уур нь гарчихсан нөгөө хоёртойгоо хоолны хэрүүл хийнэ. Оюутны байранд дөнгөж ирсэн сардаа бол бүх юм элбэг хангалуун. Бүгд хичээлийн хэрэглэл бүрэн, мах ногоо гурил будаа арвин, бүгд мөнгөлөг, бас бүгд шинэ хувцас хунартай ер нь их хангалуун байдаг. Гэвч семистрийн 5 дах долоо хоногоос эхлээл жинхэнэ өлөн амьдрал эхэлнэ. Ялангуяа гэр нь өөр хотод  байдаг төрсөн гэрээсээ хол байгаа оюутнуудын хувьд нэг бол дасан зохицох нэг бол бүгдийг хаяад төрсөн нутагруугаа явах сонголт үлдэнэ. Мэдээж бүгд өлөн амьдралтайгаа дасан зохицно л доо. 

Гэвч бүх оюутнуудыг өлөн гэж ойлгож болохгүй. Үүний нэг жишээ бол Каи тэр бол жинхэнэ од. Тэр охидуудыг хоолоор дайрч найрах биш өөрөө хоолоор дайлуулж царайгаа харуулдаг гэх үү дээ.

Маргааш өглөө нь буюу 9 сарын 1ны өглөө бүгд хичээлдээ явахдаа бэлдэнэ. Сухо маш ихээр догдлох бөгөөд оюутны амьдралынх нь анхны өдөр нь ямар байх болоо гэхээс сэтгэл нь маш их хөөрч байлаа. Гэвч түүний хүлээсэн шиг байсангүй. Хөл толгой нь мэдэгдэхгүй наашаа цаашаа гүйлдэх цагаан халадтай дийлэнх олонх нь охидууд Сухо тэдний голд зогсоод хичээлийнхээ хуваарийн учрыг олох гэж үйлээ үзэж байтал хажуугаар нь зөрөх хүмүүс

ОХин1: чи надаа бөөрөө өгчих. Би чамд зүрх өгье

ОХин2: нээрээ чи нөгөө бэлгийн замын өвчнөө хэнд өгсөн.

Охин1: ангийнханд. 

ОХин3: ясаа цээжилсэн үү? 

Охин4 цүнхнээсээ нэг том булууны яс гаргаж ирээд: цээжилсээн одоо чи ав.

Залуу1: маргааш задланд орно. Энэ удаа ухаан алдвал багш хөөнө гэсэн яанаа

Залуу2: аргагүйшт  чи дээр ухаан алдахдаа цогцос тэврээд унасан шдээ. 

Залуу1: гэхдээ би рекорт тогтоочихмоор байна

Залуу3: ямар рекорд?

Залуу1: хамгийн олон ухаан алдсан оюутаны. Дээд амжилт 13 байдаг гэсэн .Одоо хоёр удаа ухаан алдчихвал рекорд боллоо.

Залуу2: эмч ч болдоо

Сухо: ээжээ.

Энэ үед Соёл урлагийн их сургуулийн төгсөх курсын оюутан ОД Каи бүхний анхаарлыг өөртөө татан сургуульруугаа орлоо. Нэгдүгээр курсын шинэ оюутнуудаас авхуулаад хоёр гурвын архагууд ч түүнийг бишрэх бөгөөд тэр үнэхээр бүхний анхаарлын төвд байдаг жинхэнэ алдартан байлаа. Инбин: хөөе ямар царайлаг юм бээ?

♂ ИСҮТ ♀Where stories live. Discover now