Сухо халадаа бараг 10 удаа цайруулагчинд хийж угаасны дараа бараг салфетка шиг нимгэн болсон ч эргээд цагаан боллоо. Угаалгын өрөөнд оройжин ноцолдоод байж байтал нэг охин ирээд: сайн уу? Чи Сэүний өрөөнийх нь оюутан уу?
Сухо: сайн. Тийм яасан?
Охин: аан энэ захиаг өгчих тэгэх үү?
Сухо: чат эсвэл мессэж бичиж болоогүй юм уу?
Охин: Илүү CLASSIC биздээ
Сухо: бас ч тийм юм байна шүү . Ойлголоо оруулаад өгөе
Охин захиа гэж хэлсэн боловч дотроо нэг алчуур ч юмуу даавуу ч юмуу нэг юм хийчихсэн амыг нь наасан дугтуутай зүйл өглөө.
Сухо халадаа хатааж аваад өрөөндөө орлоо. Нөгөө гурав нь бүгд хичээлээ хийн сууж байлаа. Сухо: май нэг охин өгөөрэй гэсэн
гээд өнөөх захиасыг нь өгтөл Сэүн орноосоо огло үсрэн босоод урах шахуу нээж үзвэл өнөөх улаан дотуур хувцасны эзэн захиа илгээжээ.
"HI BABY. Шөнө дунд 2 давхарын амралтын өрөөнд уулзая. 12:00 шүү тэгээд бас би чамд маш SPECIAL бэлэг бэлдсэн. Наадахнаасаа өөр юу ч өмсөлгүй ирнэ шүү би бас яг адилханыг BRA-тай нь хослуулаад өмсөөд хүлээж байя "
гэсэн байх бөгөөд час улаан өнгөтэй цацаг тор болсон дотуур хувцастай хамт ирсэн байв.
Каи: за эротик эротик гэхэд нийтийн амралтын өрөөнд ийм юм өмсөөд орохгүй биздээ
гэж хэлж дуусаагүй байтал Сэүн улаан дотуур хувцасыг аваад 00 орох замдаа: энэ улаанаа миний Томоо хайж дийлдэг л байгаадаа
Бэкхён уртаар санаа алдан: дотуур байранд энэ олон хүн байхад очиж очиж эротик Сэүнтэй нэг өрөөнд орох ч гэж дээ
гэж хэлээд үргэлжлүүлэн хичээлээ хйиж эхэллээ. Удсан ч үгүй өндөр цагаан залуу час улаан өнгийн эмэгтэй дотуур хувцаснаас өөр юу ч үгүй өрөөндөө орж ирээд гараа дээр өргөн : за ямарав дээ?
Нөгөө хэсэг харж сууснаа бүгд тас тас хөхрөлдөн гурван тийшээ нурж уналаа. Каи: болио андаа нээрээ одоо наадахаа өмсөөд доошоо буух гэж байгаа юм уу?
Сэүн нилээн уурлангүй: би угаасаа усанд сэлэлтийн тамирчин хүн усанд сэлэхдээ бараг л шалдан байдаг битгий сүржигнээд бай
Сухо: хөөх ийм хэмжээтэй бас байдаг юм уу?
Сэүн бахархалтайн нь аргагүй : минийх ч KING SIZE л даа
Бэкхён: Сухо чинийхийг биш наад эмэгтэй дотуур хувцасны чинь хэмжээг л хэлээд байх шиг байна
YOU ARE READING
♂ ИСҮТ ♀
FanfictionИх сургууль бол илүү хариуцлагатай илүү биеэ даасан байхыг шаардаж, хичээж сурч чадсан нь давдаг их амьдралруу орохын өмнөх даваа юм. Хэн ч чамтай арван жилийн хүүхэд шиг харьцахгүй чи том болж насанд хүрсэн ОЮУТАН болно. Бөөн үүрэг даалгавар хариуц...