1. Bubblegum bitch

2K 254 32
                                    

''Not everyone can be the Queen.
Some of you have to sit on the curb
and wave as i go by.'


"Ягаан уу, хатагтай?"

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.




"Ягаан уу, хатагтай?"

"Үгүй ээ, улааныг. Намайг улаан өнгөнд дуртай гэдгийг мэдсээр байж, та үргэлж л надаас ягаан уу гэж асуух юмаа. Янзыг минь үзээд байгаа хэрэг үү, хатагтай Шин?"

"Уучлаарай, хатагтай"

Хатагтай Шин бөхийгөөд, хувцасны өрөө рүү минь ороод улаан даашинзыг минь авчирлаа. Жаахан охид л ягаан өнгөнд дуртай байдаг гэдгийг тэд мэддэггүй бололтой. Улаан даашинзаа өмсөн, том толинд харахад үнэхээр төгс харагдаж байгаа. Яг л байдаг шигээ, төгс. Хэн ч үүнтэй маргаж чадахгүй байх. Маргасан ч, тэдгээр өлөгчдийн хэн нь ч намайг дийлэхгүй шүү дээ.

Өндөр өсгийтөө углан, шатаар доош буухад аав ээж хоёрын өглөөний цайгаа уун сууж байлаа. Харин үйлчлэгчид ширээний хоёр захаар эгнэн зогсоцгооно. Гадсан өсгийтийн дуу шаланд хадах дуугаар тэд намайг бууж ирж байгааг анзаараад, аав уншиж байсан сонингоо ширээн дээр тавиад, над руу сэтгэл хангалуун гэгч нь инээмсэглэнэ.

"Өглөөний мэнд, ааваа. Өглөөний мэнд, ээжээ" хэмээн тэдэнтэй мэндэлчхээд би өөрийнхөө суудалд суулаа.

"Хичээлийн эхний өдөр гэхээр ямар санагдаж байна даа?" аав юу бодож байгааг минь таахыг оролдож байгаа мэт харцаар ширтэн асууна.

"Та мэднэ шүү дээ, би тэр сургуулийн хатан хаан. Тэгэхээр ахиад л миний ноёрхолын жил ирж байна. Харин яг одоо, энэ жил яаж тоглохоо л бодож байна" хэмээн сэтгэл хангалуун байртай мишээн хэлэхэд аав ч бас хариултанд минь сэтгэл хангалуун харагдана.

"Чи тэдэнтэй яаж тоглохоо сайн мэддэг. Бас хэрэгтэй гэвэл чи асуудал тарьж болно. Харин тэрийгээ өөрөө цэвэрлэх ёстой гэдгээ мэднэ биз дээ?"

Has llegado al final de las partes publicadas.

⏰ Última actualización: Feb 15, 2019 ⏰

¡Añade esta historia a tu biblioteca para recibir notificaciones sobre nuevas partes!

How to be the Queen bitch? Donde viven las historias. Descúbrelo ahora