Би азжаргалтай төгсгөлд итгэдэг / The end/

1.7K 206 45
                                    

[ mJungkook cover 2u-г сонсоод унтаарай ]


Дурласан хүнд хайртай хүнийх нь царайнаас илүү сайхан зүйл, дуу хоолойноос нь илүү гайхалтай аялгуу гэж байдаггүй ...

[Тэхёны талаас]

Түүнтэй л байхад би аз жаргал
гэж юу болох тухай? Хайр юунд оршдог талаар мэдсэн ..

Ганцхан түүний надад мэдрүүлдэг энэ мэдрэмжийг өөр хэн ч надад өгч чадахгүй гэдгийг ойлгосон... Мэдэрсэн болохоор дахин хайрлахыг хүссэн..
Гэвч бүх зүйл эцсийн зогсоолруу алгуурхан алгуурхнаар ойртож байсан юм..

Би хэтэрхий орой үүнийг ухаарч..

Ид шид, гайхамшиг дэлхийд хослон байдаг гэсэн болохоор үүнийг л би хүлээх хэрэгтэй бололтой...

•••••••

"Ина чи аз жаргалтай төгсгөлд итгэдэг үү?"

" Би.. " тэр хэсэг бодон суух бөгөөд нүдэнд нь шөнийн одод буусан юм шиг харагдах ажээ..

"Би итгэдэг". .

"Яагаад?"

" Хүний амьдрал яг л кино шиг.... Хэрвээ тэр киног чи аз жаргалтай төгсгөмөөр байвал зүгээр л итгэх хэрэгтэй.. Яг л би чамд чи надад хайртай гэдэгт итгэдэг шиг..."

"Харин би ид шид байдаг гэдэгт итгэдэг.. Үлгэрт гайхамшиг оршдог шиг.. Миний амьдралд ч бас гэнэт гарч ирээд намайг үүрд чамтай хамт амьдруулна гэдэгт би итгэдэг..." хэн хэн нь чимээгүй өөд өөдөөсөө ширтэн суух аж

•••••

"Тэгвэл чи намайг мартаж чадах уу" түүний энэ гэнэтийн асуулт намайг хөлдөөж орхив... Би өөрөөсөө асууж үзлээ.. Гэхдээ .. Үнэхээр Би түүнийг мартаж чадна гэж үү?

"Чи нүдээ аниад нар сар бас ододыг мартаж чадах уу? "

"Магадгүй би чадахгүй байх... Энэ бүгдийг мартана гэдэг хэзээ ч байж боломгүй тэнэглэл байх биз.." тэр үүнийг хэлэхдээ эргэлзсэн өнгө аястай байх бөгөөд надруу гунигтай нүдээр ширтэж байсан юм...

"Чи ч бас үүнтэй адилхан.. Би чамайг мартана гэдэг байж боломгүй тэнэглэл байх болно.. Үүрд" түүний санаа алдахтай зэрэгцэн анхны цас бударч эхлэнэ... Энэ өдөр хэтэрхий гунигтай юм...

"Анхны цас?"

"Тиймээ анхны цас... " тэр инээж байсан... Гэтэл царай нь цонхийж нүд нь юу ч үгүй хоосроод эхлэх шиг санагдахад тэр толгойгоо барин ёолж газар хүчтэй унах нь тэр...

Эзнээ олсон зүрх /S2/дууссан//Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ