2-р хэсэг

127 13 6
                                    

Вону-ы талаас:

Нэгэнт шийдсэнээс хойш багаасаа өдийг хүртэл эдэлж хэрэглэсэн бүхий л үнэд хүрэх зүйлсээ өрөөндөө үлдээн Минхёг-д ч баяртай гэж хэлэлгүй. Ордон руу эргэж харалгүйгээр Хёнвон-ы хаант улс руу явлаа.

Ард үлдэж буй зүйлсээс хамгийн нандин нь Минхёг. Олон жил хажууд минь түшиж тулсан хүн шүү дээ. Хэзээ дахин уулзахыг мэдэхгүй ч, уулзах тэр нэгэн азтай өдөр хүртэл түр баяртай найз минь.

Хөрш хаант улс руу ойртох тусам тэд биднийг хэрхэн хүлээж авах бол гэхээс айн зүрх минь түргэн түргэн цохилно. Гэвч үүнийг Хёнвон анзаарсан бололтой гарыг минь зөөлхөн атгаад нүдэндээ инээмсэглэл тодруулан духан дээр минь зөөлхөн үнслээ.
Түүний үнсэлт миний зан байдлыг үргэлж өөрчилдөгөөс хойш, тэдний гэр бүлээс айх айдас хормын зуурт үгүй болов.

Ордны гадна ирсэнийг сүйх тэргэний жолооч мэдэгдэхэд Хёнвон гараас чанга гэгч нь атгасан хэвээр буух нь тэр.

Дэндүү романтик биш гэж үү

Ханхүү ирж буйг ард түмэнд мэдэгдүүлэхгүйн үүднээс ордны гадна харуулаас өөр хүнгүй ил хуль байв. Хатан эх биднийг харангуутаа яаран алхан хүүгээ тэврэн авлаа. Удаан хугацаанд уулзаагүй учир арга ч үгүй биз. Хёнвон-ыг тэвэрсний дараа намайг ч мөн адил халуун дотноор тэвэрсэн шүү яг л ээж шиг минь.

"Манай улсад тавтай морил. Бид чамайг харна гэхээс тэсэн ядан хүлээж байлаа" хэмээн зөөлнөөр инээмсэглэв. Харин түүнээс нилээдгүй цаана зогсон биднийг ихэд дурамжхан ажих хаан хоолойгоо засан Хёнвоныг өөр дээр нь ирэхийг дохисон янзтай гараа нуруундаа үүрэн цааш алхав. Гэтэл Хёнвон
"Аавтай уулзаад ирье, битгий уйдаарай" хэмээн чихэнд шивнээд гүйн одлоо.

Өмнө огт ирж байгаагүй улсад, танихгүй хүмүүсийн дунд байна гэдэг яг л хэний ч мэдэхгүй арал дээр ганцаар хаягдчихсан мэт санагдаж байв.

Би энд удаан тэсэхгүй бололтой тийм үү?

Энэ үеэр Минхёг-ийн талаас:

Ах дүүс хоорондоо дурлаж болохгүйг хичнээн мэддэг байсан ч дурлаж.

"Угсаа залгамжлахад суралцах амаргүй ч, олон жил ахынхаа дор явж багагүй зүйлс сурсан гэж найдаж байна" хэмээн хаан ихэд бахдалтай ярина.

"Гэхдээ Вону яваад удаагүй байхад ёслол хийж болно гэж үү"  би түүний байр суурийг авахыг хүссэн юм биш, энэ бүхэн хормын зуурт бий болчихсон.

"Тэр нууцаар хурим хийж, өөрийн шийдвэрээ гаргасан хүн одоо бидэнд хамаагүй. Ёслолыг дараа долоо хоногт үйлд"

"За аав аа"

Хэдий бид гэр бүл, бидний биеэр нэгэн ижил цус урсаж буй ч хууль бол хууль. Улсынхаа төлөө л бол төрснөөсөө хагацахад ч бэлэн байдаг улс.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 05, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The truth of all |season 2 of prince|Where stories live. Discover now