Үлгэр болгон аз жаргалтай төгсдөггүй юм. Хэрэв чиний уншсан үлгэр аз жаргалтай төгссөн бол тэр чинь хий төсөөллөөс өөрцгүй.
Амьдрал, үлгэр хоёр тэс өөр. Яг л газар тэнгэр шиг.Үлгэр дэндүү сайхан, аз жаргалтай зүйлсээр дүүрэн. Болж бүтэхгүй зүйл гэж үгүй,
Харин амьдрал дээр тэс өөр. Гуниг зовлон уй гашуугаар дүүрэн."Чи надаар тоглоод байна уу? Вону. Хоёр хунтайж гэрлэнэ гэж юу байдаг юм. Энэ бол тун зохисгүй үйлдлээс гадна байж боломгүй зүйл. Чи өвөг дээдэс болон энэ улсын хаан гэх нэр төрийг гутааж байна"
"Аав аа, би түүнд үнэхээр их хайртай. Түүнийг анх хараад л дурлачихсан. Намайг ойлгооч дээ. Би түүнгүйгээр цаашид амьдарч чадахгүй. Биднийг адислаач дээ"
"Чадахгүй нь, би ийм хүнийг өөрийн улсыг залгамжлах хунтайжаар тавьж л байдаг. Чамайг хүүгээ гэдэгт итгэж чадахгүй байна. Одооноос намайг ААВ гэж битгий дуудаарай. Бас би чамайг цаашид хүүгээ ч гэж бодохгүй. Нүднээс алга бол."
"Хүлээгээрэй эрхмээ би танд хэлэх зүйл байна" саяхныг хүртэл чимээгүй зогссон Хёнвон ийн ам нээх үед хаан аав ихэд сонирхсон байртай зогсоно
"Болж байна, би Вону-г өөрийн улс руугаа авч явна. Үүнд таны зөвшөөрөл ч хэрэггүй болов уу. Та нэгэнт түүнийг хөөж байгаагаас хойш"
"Хаха юу юу гэнэ ээ, өөрсдөө л мэд. Танай аав ээж мөн адил Вону-г зөвшөөрөхгүй л болов уу"
"Юу гэж дээ тэд бүгд Вону-г жаргалтайгаар угтаж авах болно. Ингээд бид салах ёс гүйцэтгэе дээ"
"Хэрэггүй...хурдан нүднээс далд ор" гэх үед тэрээр гараас минь чанга атга өрөөнөөс гарлаа.
Энэ үетэй давхцан нулимс минь хацар даган урсана. Хёнвон намайг зөөлхөн тэврээд нулимс арчин, нуруун дээр зөөлхөн цохин тайвшруулна.Минхёг-ийн талаас:
Хааны зарлигаар түүний өрөөнд ортол тэрээр ихэд нухацтайгаар надруу харснаа
"Чамд хэлэх чухал зүйл байна"
"За хаан аав аа"
"Хунтайж Вону миний итгэлийг хөсөрдүүлж, бас болоогүй хааны удмынхны нэр төрийг гутаасан учир миний дараах залгамжийг чамд өгөх санаатай байна"
"Гэхдээ та энэ бүхнийг нууцална гээгүй билүү"
"Одооноос бүх нууц ил гарах болно"
З/т: Ойролцоогоор 2жилийн өмнө энэхүү бичвэрийн эхний хэсгийг танилцуулж байсан ч цааш яваагүй билээ. Энэ удаад зохиол маань санаагаа илүү өргөжүүлж, хэсэг бүр нь та бүгдийн гайхшрал, сонирхол, хүлээлт, гуниг, мөн догдлолыг үүсгэнэ гэдэгт би итгэлтэй байна❤️Дараагийн хэсэг бичих явцдаа байгаа тул тун удахгүй 2р хэсгээрээ уулзацгаая😅❤️
CZYTASZ
The truth of all |season 2 of prince|
General FictionБидэнд харагдаж буй бүх зүйлийн ард нууц байдаг юм.