АРАВ. АЙДАС БАС ХАРАМСАЛ

1.9K 270 7
                                    


Чи намайг мэддэг байсан. Би аймхай, гаднаа хүчтэй дүр эсгэж харин дотроо бүхнээс айсандаа ямар ч зүйлтэй нүүр тулалгүй зугатаадаг. Харин чи тэс өөр. Чи тэнэг гэмээр дэндүү зоригтой. Тиймдээ ч тэртээ тэргүй хариу нь ойлгомжтой харилцааг надтай эхлүүлж, намайг хайрласан.

Найз охид... миний тийн нэрлэдэг байсан охид эргээд хэвэндээ орсон намайг хараад хэдүүхэн зодож дээрэлхсэнээ уартан хамтдаа шөнийн клубээр хэсэж, миний ачаар мөнгөний ажлаа олцгоон, харин би тэр дундаас нь ашигаа аваад харанхуй булан бараадан тамхиа сорж байлаа. Магадгүй 3 эсвэл 4 өдөр өнгөрсөн байх. чамаас тэгж явсны дараа ердөө л тиймхэн хугацаа өнгөрсөн байхад би яг л хэдэн арван жлийн ард гарчихсан мэт цаг хугацаа гэгч яст мэлхий шиг л мөлхөж байв.

Утас дуугарахад би залхуутайгаар халаасаа ухан гаргаж харлаа. "Ким Намжүүн"

- За хэмээн дуугарахдаа би гараа салаглахыг мэдэрсэн. Учир нь тэр Жонгүкийг олчихсон болоод л залгаж байгаа.

- Аавдаа талархалаа илэрхийлэх хэрэгтэй шүү. нөгөө новшыг чинь шууд алчих юм уу? эсвэл чи хармаар байна уу?

Намжүүнийг ингэж хэлэх зуур утасны цаанаас Жонгүкийн ёолох, түүнийг зодож байгаа хэн нэгний аахилах чимээ дуулдаж байлаа. Зүрх минь айсандаа хүндээр цохилж байсан хэдий ч би уртаар амьсгал аваад хоолойгоо засан

- Харнаа. Алчихалгүй байж бай гэсэн. Би үнэндээ алахыг хүсээгүй. Үхээсэй гэж хүсээгүй. Би зүгээр л үзэн ядахыг хүссэн. Үзэн ядаж, хайрлахгүй байж, үүрд мартаад өөрийнхөө новшийн амьдралаар үргэлжлүүлэн амьдрахыг хүссэн.

Гэхдээ хүн хэрвээ аз жаргал гэгчээс нэг л удаа хазаад үзчих юм бол яг л маханд дурласан чоно шиг түүнрүү улайран зүтгэж, олж чадахгүй бол дутагдаж, өрөөлийг зовоогоод ч ч хамаагүй дахин мэдрэх гэдэг амьтан.

Миний айдас, миний эргэлзээ, миний үзэн ядалт бүхэн цээжин дотор минь зангирч явсаар Намжүүний дуудсан газар очсон нь хүний хөл үгүй хаягдсан хонгил байсан юм.

Гэрэл гэх зүйл огт үгүй тул 6 хөвгүүд жижигхэн төмөр саванд гал өрдөж, өөрсдөө тэрийгээ тойрон суугаад гар утсаараа тоглох нь тоглож, юу ч юм идэх нь идэцгээн байсны голд Намжүүн суугаад тамхиа зөөлнөөр сорон надруу инээмсэглэв.

- Ирчихэв үү?

- Хаана байгаа юм?

- Юу тэрэв?

- Жонгүк

- Аан... тэр үү? тэнд л байна.

Намжүүн хурууныхаа завсар хавчуулсан тамхиараа хаа нэг тийшээ заахад тэнд нь гэрэл үл тусах харанхуй л үзэгдэв. Намайг юу ч хараагүй тул асуун түүнрүү харвал тэр дахин заагаад толгой дохьлоо.

Тиймээс ч би хөлөө нэг хоёроор зөөсөөр тэр газарлуу алхахдаа халааснаасаа утсаа гаргаж ирээд гэрлийг нь асаасан даруйдаа утсаа гараасаа алдан амаа дарлаа.

Ув улаан... надад чиний царай, бие тэр чигтээ улаан харадсан. чи амьтай голтой надруу гөлийн харах бөгөөд хэд хэд хугарсан болов уу гэмээр хөөж, цусандаа хутгалдан хавдсан гараа миний зүг хөдөлгөх гэхэд нь би зогссон газартаа сөхрөн унав.

Би чамайг тийм болгохыг хүсээгүй. Би чамайг өвдөхийг хүсээгүй. Чамайг шархлахыг хүсээгүй. Үхэхийг бол бүр ч хүсээгүй. Би зүгээр л... би зүгээр л айсан.

Чамайг алдахаасаа айсан.

Би уйлаад л байсан. чамруу мөлхөх зууртаа чангаар цурхиран уйлсан. Амандаа нэрийг чинь дуудаж, нулимс хоолойд минь тээглэн, хахаж цацталаа уйлсаар чиний өмнө мөлхөж очоод толгойг чинь тэвэрсэн.

Үхэхгүй байхыг гуйсан. Тэр миний чамаас хүсэх сүүлчийн зүйл байсан... 


(G)-Idle debut- ээ хийсэнийг мэдсэн үү? энэ бичвэрийн гол дүр болох Жон Сүёоныг минь дэмжээрэй. бөөн авьяас юмшүү дээ. хохохоохооо 

Letter To А Good Boy (ДУУССАН)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ