ЕС: ГУЙЛТ

1.9K 283 10
                                    



Бид явсан. Бид чадлынхаа хэрээр хол явсан.

Бид дэндүү жаргалтай байсан. би чиний гараас атгаж, чи миний хацрыг үнсэж.

Бид өргөн уудам далайн эрэг, уулс, толгодуудаар хэрэн хэссэн.

Бид өөрсдөөсөө өөр хэнийг ч анхаараагүй. Ердөө бидэнд бид л байсан.

Цаг мөч тутамд бид баяр баясалтайгаар анх ирсэн тэр газраасаа алхам алхамаар холдож байлаа.

Яг л хүүхдийн паркад ирсэн бяцхан жаалууд аятай, бид инээмсэглэж, ярилцаж, гүйж харайсаар явсан.

Гэхдээ юу ч бидний бодсон шиг болоогүй.

Учир нь тэр өдөр би 18 нас хүрсэн.

Харин чи надад үнэнээ хэлсэн. Уг учир бүрийг тайлах тийм үнэнийг хэлсэн. Тэгээд би чамайг үзэн ядсан. Харааж зүхэн, чадлынхаа хирээр зөндөө их цохисон. Дараа нь уйлсан. Их удаан уйлж, ямар ч хүчгүй болтлоо уйлсан.

Чиний төрсөн эгч миний ээж аавыг үхэлд хүргээд, дараа нь гэмгүй өнгөрсөн эрх мэдэлтний охин байж. Харин чи ердөө л эгчийнхээ гэмийг цайруулах гэсэндээ над дээр ирсэн байсан.

Чамд амархан байсан. би өөрөө чам дээр яваад очсон болохоор.

Би тэнэг байсан. амьдралыг минь сүйдэлсэн нэгний яг адилхан цустай дүүд нь хэдхэн өдөрт дурлачихсан.

Чи надад мянган удаа уучлаарай гэж хэлээд, уйлж суухад минь намайг тэвэрч байсан. гэсэн ч чиний уучлаарай гэх үг бүр намайг чамд улам ихээр уурлуулж, хорсол төрүүлэм санагдаж, ...

Тэгээд би чамайг орхиод явсан.

Анх ирсэн тэр газарлуугаа, гартаа чиний надад бэлэглэсэн үсний боолтыг атгаад.

Дараа өдөр нь би Намжүүнтэй уулзсан.

Тэгээд би түүнээс надад хүн алаад өгөөч гэж гуйсан.

Дараа нь өөрийгөө харамсана гэж огт бодолгүйгүйгээр, тамхи сорон түүний орны дэргэд сууж байхдаа би

"намжүүн аа, чи надад хайртай юу" гэж асуухад тэр инээмсэглээд нүцгэн мөрөн дээрээс минь үнсэж "мэдээж" хэмээн хариулсан.

"тэгвэл чи надад нэг хүнийг алаад өгөөч. Зовоож тарчлааж, амь гуйтал нь тамлаад, дараа нь миний өмнө сөхрүүлж, тэгээд- тэгээд алаад өгөөч"

Харамсалтай нь тэр гуйлтыг минь Намжүүн зөвшөөрчихсөн. 

Letter To А Good Boy (ДУУССАН)Donde viven las historias. Descúbrelo ahora