#Цөхрөл ба шийдвэр#

239 20 2
                                    

             Өвөө гэх миний амьдралд хамгийн сайхан дурсамж үлдээчих ээд  айдас хүргэм байдлаар миний гар дээр амьсгал хураах мөчдөө хүний таашгүй оньсого гэмээр хэдэн үгс үлдээсэн хүн тэр үгс бол ямар ч уялдаа холбоотой нь үл мэдэгдэх "Шувууг ол гогцоо нд бий хөгшин эрийн булшны нөгөө талд бий 1940 оны 9 сарын 3" "Жэёний захиа тэдэнд юу болсныг хэл Тэхён" "Арал руу яв чи тэнд аюулгүй байх болно. Надад амла."Энэ хэдэн үгс чухам юу илэрхийлэхийг бурхан л мэдэх биз.   Гэвч би өвөөгийнхөө эцсийн үгийг яахан бодохгүй байж чадахгүй билээ. Бас нэг миний нүдэнд дүр зураг нь үл мартагдах аймшиг бол сүүдэрт бүдэг бадаг харагдсан миний өвөөгийн махаар хоол олсон амьтан байсан гэхдээ одоо бодоход амьтан гэхэд тун хэцүү бөгтийж дөрвөн хөл дээрээ доголон явах амаараа дүүрэн урт хэл унжуулсан зүйл тэр өвөөгийн ярьдаг үлгэрийн муу дүртэй тун төстэй нь анзаарагдсан. Гэхдээ энэ муу ёрын мангасыг ярихад эцэг эх маань намайг өвөөгөө алдан хүнд цочролд орсон тэднээсээ болж түүний ярдаг байсан үлгэрийн баатрыг тархи маань төсөөлөн хий зүйл харсан хэмээн тайлбарлаж байсан гэхдээ тийм биш.Тэд намайг Ким Намжүүн хэмээх нэгэн сэтгэл зүйчид үзүүлж эхэлсэн тэр харин ч надад итгэдэг байсан үгүй ээ итгэж байгүй мэт дүр итгэдэг байсан юм. Намжүүн ирсэнээс хойш яагаад ч юм бүү мэд  тэр хөгийн өдрийг шөнө бүр зүүдлэн хар дардаг болсон. Тэгээд л би сэтгэл санааны дарамтад орсон хэрэг олон хоног бодсоны эцэст хамгийн зөв сонголт нь өвөөгийн сүүлийн үгсийн учрыг олох болохыг ухаарч түүний амьдарч байсан гэгдэх арал руу явахаар шийдсэн юм. Ааваас гуйж гувшиж байж явахаар болсон гэхдээ аав надтай хамт явахаар болсон учир нь тэр арал дээр олон ховордсон шувууд байдаг юм байналээ. Аав маань шувуудад их хайртай ховор шувуудыг судлах нь түүний багынх мөрөөдөл учраас энэ боломж ыг ашиглан мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн нь энэ билээ. Явахаасаа өмнө өвөөгийн байшин руу очихоор шийдлээ магадгүй сэжүүр гарч ирж юуны магад хэмээн бодон түүний гэр лүүгээ зүглэлээ.
            Очиход гэр нь нэг л хоосон харагдана түүний өрөө рүү орон тоосонд дарагдсан орон дээр нь дээш харан хэвтлээ. Дээшээ харан хэвтэх үед түүний гэрлийн шилэн бүрхүүл миний анхаарлыг татлаа харахад энгийн л нэг гэрлийн бүрхүүл гэхдээ сайн ажиглавал нэг сэртэн гээс нь цаас унжиж байсан юм би сандал дээр гарч зогсоод тэр цаасыг авлаа. Тэр захиа байсан юм. Жиёноос гэсэн байсан ба он сарыг нь хараад би бүр гайхаж орхисон 1940 оны 9 сарын 3 гэсэн байлаа гэхдээ тэр үед өвөө маань арван хэдтэй байсан мөн энэ д ирээгүй байсан хачирхалтай нь энэ захидал ямар ч марк гүй байсан.
        Захидлыг нээн уншаад өвөөгөө муугаар ч бодох сэдэлийг энэ  захиа надад өгсөн захианд ийнхүү өгүүлжээ".................
# Хичээж бичиж байгаа болохоор надад урам өгөөд vote дараад сэт сайн бичиж өгөөрэй бичиж эхлэж байгаа болохоор урам муутай байвал шууд бичихээ болих байх дэмжээд өгөөрэй уншчихаад vote  сэт бичихгүй байвал маш ихээхэн урам хугарна хайрлаж өгөөрэй😄😙🤗😇

Онцгой хүүхдүүдийн сургуульWhere stories live. Discover now