📍Нэг📍

977 89 6
                                    

"Тэгэхээр чамайг нууцаар шохоорхдог хүн чинь хэн юм бэ?" Жэин надаас асуув.

"Мэдэхгүй ээ"

"Чи энэ талаар сонирхохгүй байна уу?"

"Би өөр зүйлийг үүнээс илүү сонирхож байна" хэмээн намайг мөрөөдөмтгий инээмсэглэхэд тэр харцыг минь дагуулж харснаа духруу няслах нь тэр.

Би духаа илэн "Яаж байгаа юм?!"

"Өдөржин түүнрүү харах уйтгартай биш байна уу?"

"Тэгвэл өглөө бүр Хусогийг хүлээх уйтгартай биш байна уу?"

"Тэр ирж байна!!" Жэин бараг л дотроо хашгирсан байх. Тэр мөчид би хажууд хэн нэгэн сандал тавихыг харлаа.

Хусог инээмсэглэн "Өглөөний мэнд!!"

Би толгой дохин хаа сайгүй боловч харц нь Хусог дээр тогтох Жэинрүү харав. Үнэхээр ичимхий юм. Миний харц Жиминтэй суух нэгэнрүү чиглэлээ. Тэр миний сонсож чадахгүй Жиминий яриаг сонсон сууна.

"Б.баяртай!!" Жэин хонх дуугарахыг сонсмогц надруу гар даллаад ангиас гарлаа. Юнгиг манай ангируу зүглэхийг хараад инээмсэглэхгүйн  тулд уруулаа чанга гэгч нь хазна. Бид хэдэн секундын турш ширтэлцэж, үүний дараа тэр алга болж орхисон юм.

ТЭР ДӨНГӨЖ САЯ НАДРУУ ХАРСАН УУ?

Үгүй ээ, тэр хараагүй. Зүгээр л тэгж таарсан байх.

Би хацраа барин хаалгаруу ширтсээр. Гэнэтхэн Намжүүн ангид хар хурдаараа орж ирэн сандалдаа суулаа.

"Ангийн даргаа та хоцорлоо!" Хусог түүнээр тоглоом хийж байхад Намжүүн хүндээр амьсгаатсаар.

📍📍📍

Шүүгээг минь хэн нэгэн хүчтэй хаах нь тэр.

"Чи надад туслахгүй юу?"

"Үгүй" Би нүдээ эргэлдүүлэн түүнээс холдсон боловч Ким Тэхён л бол Ким Тэхён шүү дээ. Тэр намайг дагаж эхлэв.

"Гуйж бааааайна"

"Би чиний хүсэлтийг аль хэдийн зуугаад удаа эсэргүүцсэн биз дээ Тэхён?"

"Надад тэр хамаагүй!" Тэхён гүнзгий амьсгаа аваад "Пак Ина!! Миний найз охин болж жүжиглэ!"

"Хөөе Ким Тэхён, чи тэр охиндоо тийм л их сайн юм бол явж дотнос л доо"

"Харин тэгээд л би чамаас ингэж асуугаад байгаа юм биш үү! Хэрвээ бид болзвол тэр надад анхаарал хандуулна, тэгээд БҮҮМ!! Би гадуур гарах уу гэж асууна даа"

"Чи яг тархигүй байх аа. Тэгээд ч наадах чинь шал хогийн арга байна" Би ийн хэлээд нүдээ эргэлдүүлсээр гуанз оров. Жэин байнга суудаг ширээндээ суучихаад намайг хүлээж байлаа.

"Ахиад л Инаг дагаж байна уу Ким Тэхён??"

"Ганц удаа хийгээд үзчих л дээ Ина~~" Тэхён гонгиносоор миний хажууд ирж суув.

Жэин энэ удаад түүний талд орж "Зүгээр хийгээд үзээч дээ, Тэхёнтой болзохыг хүссэн олон охидууд байгаа штээ"

"Тэгвэл яагаад зүгээр л асуучихаж болохгүй гэж?" хэмээн залхсан аястай хэлээд бананатай сүү авахаар бослоо.

"Тэр найз залуутай бас тэрнээсээ салахад хэтэрхий сайхан сэтгэлтэй. Хэрвээ намайг чамтай үерхэж байгааг мэдээд, хэрэв тэр надад сайн л юм бол тэр шууд л сална!"

"Ямар ч утгагүй юм" Намайг сүүгээ ууж эхлэхэд тэр цохиод асгачих нь тэр.

"Надад итгэ л дээ! Энэ болно оо. Яагаад надад туслаж болохгүй гэж?"

"Яагаад гэвэл....." Намайг санаа алдахтай зэрэгцэн Юнги санаанд буув. Дараа нь надад гайхалтай санаа орж ирэх нь тэр.

"Тэхён чи Юнгитэй найзууд тийм ээ?"

"Юнги? Мин Юнги юу?"

Би нүдээ эргэлдүүлэн "Өөр хэн л байв гэж"

"Яахав найз гэж хэлж болох ч яг ч тийм биш"

"Би та 7ууланг чинь сайн найзууд гэж бодсон штээ?"

"Тийм л дээ. Гэхдээ би тэрнээс бусадтай нь дотно"

Энэ болохгүй нь лдээ.

"Заза март даа. Тэр охиноо авахад чинь амжилт хүсье!" Би ийн хэлээд шүүгээрүүгээ явлаа. Онгойлгоход үргэлж байдаг шиг бананатай сүү намайг угтан авав. Сүүн дээр наасан бичгийг авч уншвал:

Чамайг үүнийг ууж байхыг чинь харсан. Гэхдээ найз чинь уучихсан болохоор чамд үүнийг өгч байна.

An: Зиааа нэг ийм фик энэ зундаа багтаж орохнээ. Иймэрхүү богино хэсэгтэй романс өгүүллэг оруулахын хүслэн болсоор нэг юм оруулав гэж. 7сарын сүүлээр юм уу 8сард орж эхлэнэ. See u soon kek

Нууцаар шохоорхогч | mygWhere stories live. Discover now