📍Хоёр📍

470 64 2
                                    

Юнги намайг чиглэн алхаж байгааг хараад би яаж ч чадалгүй байрандаа хөшин зогсоно. Зүрх минь байдаг чадлаараа хурдан цохилохыг үл тоон үүргэвчийнхээ мөрийг чанга атгаад алхлаа. Түүний гар минийхтэй хальт шүргэхийг мэдэрсэн даруйдаа би баярласандаа хашгирахын хүслэн болов. Гэхдээ ядаж надруу хараад инээмсэглээсэй. Би юу гэчихвээ? Тэр үргэлж л ийм байдаг шүү дээ. Хүйтэн. Тэр миний нэрийг ч мэдэхгүй. Би шууд л ангируугаа гүйж Хусогийг тэвэрч авлаа.

"Би үнэхээр баяртай байна" гэж хэлэхэд тэр юу ч хэлсэнгүй.

Би хошуугаа унжуулан "Ширээний хамтрагч чинь баяртай байгааг хараад баярлахгүй байна уу?"

Тэр надруу хачин харсан хэвээр "Үнэхээр хачин байна"

"Арай ч Тэхён шиг биш ээ" би урам хугарсан хоолойгоор ийн хэлсэн боловч гараа өмднийхээ халаасанд хийн Жиминтэй хамт янзтай гэгч нь алхах Юнгиг хараад чимээгүй болов. Тэр яаж ийм янзтай харагддаг байна аа? Тэд Жиминий суудалруу алхаж байх хооронд зүрхээ булаалгасан би түүнрүү ширтсээр.

"Хөөе" Би Хусогийн гарыг сэгсрэн "Чи яагаад тэдэнтэй огт нийлдэггүй юм бэ?"

"Би дуртай үедээ л тэдэнтэй ярьдаг" гэж хэлээд эсрэг талд байрлах ангид сууж байгаа тэдэнрүү гар даллав. Тэр зүгрүү харвав Жимин бидний өөдөөс гар даллах бол Юнги зүгээр л инээмсэглэл тодруулан суух аж.

Үргэлж энэ инээмсэглэлээрээ намайг байж ядуулах юм. Би ичсэндээ шууд л цүнхээ ухаж эхлэх нь тэр.

"Нээрээ чи өнөөдөр Жэинийг харсан уу?"

"Тэр ирээгүй штээ" Би Хусогийн хариултыг сонсоод шууд л Жэиний ангийг зүглэв.

"Жэин ирсэн үү?" Би хамгийн урд сууж байгаа охиноос ийн асуулаа. Тэр охин хариуд нь гайхсан царайтай толгой сэгсрэхэд би амандаа баярлалаа гэж бувтначихаад ангиас нь гарав.

Би ширээ дэрлээд " өнөөдрийг ганцаараа өнгөрөөх нь"

"Тэгээд Жэин өнөөдөр ирээгүй юм уу?"

Намайг толгой дохиход тэрээр "Ивий, өрөвдөлтэй охин"

Би ширээ дэрлэхээ болин дээш босоод ангидаа суух Жимин Юнги хоёрыг олж харлаа. Нүд минь томорч "Тэд нэг тийшээ явж байх шиг л байсан даа. Хэзээ буцаад ирэв ээ?" хэмээн өөрөөсөө асуусан боловч Хусог миний өмнөөс хариулчих нь тэр.

"Чамайг ирснээс хойш 1 минут ч хүрэхгүй хугацааны дараа"

Өдрийн цайны хонх дуугарч, надаас бусад нь гарч одлоо. Хусог найзуудтайгаа хамт суухыг надад санал болгосон ч Юнгитэй нэг ширээнд сууна гэдэг миний хувьд дээшээ одохтой л адил. Би санаа алдсаар дэвтрээ гаргаж ирэн Юнгиг зурж эхлэв. Хоосон ангид миний зураг сараачих чимээ л дуулдах аж. Хаалгаар хэн нэгэн шагайх нь нүдний буланд харагдахад би алгуурхнаар толгойгоо өргөлөө.

БУРХАН МИНЬ...

Юнги хоосон ангийг маань тойруулан харж байгаад намайг олоод харчих нь тэр.

"Жимин хаана байгааг мэдэх үү?" хэмээн надаас асуух мөчид түүний хоолойг сонсоод л бодит байдлаас тасарчих шиг боллоо.  ААААА энэ чинь юу вэ? Би ингэнэ гэж огт төсөөлөөгүй шүү дээ.

БИ АНХ УДААГАА ТҮҮНТЭЙ ЯРЬЖ БАЙНА! АЙМШИГТАЙ

"Б.б.б.би м.м.мэдэх.х.гүй ээ" Арай ч дээ Ина.

Түүний уруулны булан өргөгдөж, намайг сая сая асуултаар булчихсан байхад тэр ангид орж ирээд Жиминий суудлыг зүглэв.

ТЭР ЯАГААД ЭНД БАЙГААД БАЙНА АА?

ЯАГААД ВЭЭЭЭ?

БУРХАН НАДААР ТОГЛООД БАЙНА УУ ДАА?

Би одоо ч шокноосоо гараагүй сууна. Гүнзгий амьсгаа аваад юу ч болоогүй юм шиг байхыг их хичээж байлаа. Би харандаагаа аваад чолкныхоо цаанаас түүнийг ширтэнэ. Би яах вэ? Эндээ үлдэх үү эсвэл гарах уу? Тийм ээ гарсан нь зөв юм байна.

Би дотроо гуч тоолоод ангиас гаран шүүгээрүүгээ явлаа. Дотор нь сүү байгааг хараад өөрийн эрхгүй инээмсэглэнэ.

Найз чинь байхгүй байгаа болохоор юм идэхгүй байгаа бололтой. Ядаж энэ сүүг уу.

Би сүүг сорсоор ангидаа орж иртэл Юнги одоог хүртэл сууж байх нь тэр. Тэр яагаад яваагүй байдаг билээ? Би суудалдаа суугаад түүнийг ширтсээр.

"Чи энд байсан юм уу?" Жимин ангид орж ирэв. Харин Юнги өнөөх л төв царайтай хэвээр толгой дохилоо. Гэтэл Жимин надруу нэг хараад Юнгирүү ахин нэг харах нь тэр. Дараа нь Юнгирүү инээдэг шигээ инээлээ.

Тэр яагаад тэгж инээгээд байгаа юм? Ямар ч утгагүй юм.

Арай----

Новш гэж Жимин намайг Юнгид сайн гэдгийг мэддэг юм байх даа??!

Нууцаар шохоорхогч | mygWhere stories live. Discover now