📍Гурав📍

578 92 26
                                    

Эргэн тойрондох зүйлрүүгээ муухай харсаар цүнхээ чирэн алхалхад
"Эндэх үнэхээр сайхан байна гээч тийм байгаа биз?" ээж саяхан нүүж ирсэн шинэхэн байрныхаа зочны өрөөг тойруулан харангаа догдолсон хоолойгоор хэлнэ. Энэ байр бидний хуучин амьдарч байсан байрнаас хамаагүй тохилог боловч хуучин гэр минь илүү тухтай мэт санагдана. Мэдээж бидний бүх дурсамжууд хуучин гэрт минь бүтээгдсэн болхоор надад тэгэж санагдаж байгаа байх лдаа. Гэхдээ л ээж аав хоёрыг юу бодож байраа заран шинэ гэрт нүүж ирсэнийг нь ойлгож өгсөнгүй.
"Муухай хархаа боль лдоо наад дух чинь байдгаараа үрчийлээ" ах минь тохойгоороо намайг зөөлөн нудран хэллээ.

"Тэгхээр таньд шинэ гэр чинь таалагдаж байгаа байх нь ээ?"

"Мэдээж би хуучин гэртээ дуртай байсан гэхдээ шинэ газарт, шинэ гэрт , шинэхэн дурсамж бүтээх хэрэгтэй биздээ?"

Тэр саяхан боож янзалсан үсийг минь сэгсийлгэн инээмсэглэнэ
Ах минь үнэхээр сайхан ааштай хүн шүү! Тэр үргэлж инээж байдаг.

Өрөөнд минь овойлж тавьсан ачаануудаа нэг нэгээр нь цэгцэлэн тавиад цонхны хажууд байрлах орон дээрээ суун гадаах байдлыг харж байтал өөдөөс харсан байшинд бүдэг гэрэл тусаж байх ба нэгэн хөвгүүн ийш тийшээгээ холхилдон алхаж байх нь харагдлаа. Тэр өмссөн дугуй малгайгаа ширээн дээрээ тавин цаашаагаа яваад өгөв.
Хэдий царай нь харагдахгүй байгаа ч миний сонирхолыг татаж байсан юм.

Их юм бодолгүй буцан гадаах байдлыг ажиглаж байтал нүдэнд минь ямар нэгэн зүйл харагдах шиг болход өнөөх хөвгүүн өмсөж байсан богино ханцуйтай цамцаа тайлж байв. Хурдхан шиг хөшигөө хаан буцан орон дээрээ суугаад халуу дүүгэх хоёр хацраа барин  галзуу юм шиг цохилох зүрхээ даран гүнзгий амьсгаа аван сууж байтал хэн нэгэн өрөөний хаалга тогшив.

Саяхан болсон үйлдлээс болоод гүнзгий амьсгаа аван "....Зааа..ааа нөгөө .....ор ор" ээрч мууран арай хийн хариулхад
Ах орж ирэн "Чи зүгээр үү?" тэр миний улаа бутрах хацрыг ажин асуухад
"Тийм эээ би зүгээр"

"Бид шинээр нүүж ирсэн болхоор ойр хавийнхаа айлуудад цагаан будааны бялуу тараах гэж байна. Чи ээж бид хоёртой нэгдэх үү?"

"Үгүй ээ. Явахгүй"  түүний асуултанд шууд хариулхад
Ахын хойноос ээж ирэн
"Чи хамт явах ёстой" тэр бага зэрэг ууралсан шинжтэй хэлээд үүдний өрөөлүү явах замдаа
"Бугом дүүгээ дагуулж гарч ирээрэй"

Би ч ээжид уурлан ахруугаа муухай харан "Одоо бол 21-р зуун яагаад бид савтай будааны бялуу барьж хөршүүдийнхээ хаалгыг тогшиж явах ёстой гэж?"
Бугом ах мөрөө хавчин "Ээж хүлээгээд байна гарцгаая"
Би түүний ардаас муухай харсаар утгагүй бялуу тараахаар гэрээс гарлаа.

Нууцаар шохоорхогч | mygWhere stories live. Discover now