Өнөөдөр гадаа ямар гоё байваа би бүр догдлоод ийм юм биччихлээ . Би өвөлд үнэхээр дуртай бас маш их өгүүлэн санаж байгаа ч бороо үнэхээр гоё шүү ялангуяа бага багаар шиврээд л өдөржингөө орвол бүр тасархай тийм биз ? гэхдээ сая нар гарчих шиг боллоо.
Чамайг анх харсан мөчөө би сайн санадаггүй юм учир нь би чамд анхны харцаар дурлаагүй харан харсаар , дасан дассаар нэг л мэдэхэд чамд сэтгэлтэй болсон гэдгээ мэдэрсэн.Хэсэгхэн зуурын бидний яриа ой тоонд минь хэрхэн нандин дурсамж болж үлддэгийг чи мэдээгүй , харц тулгарах мөчид зүрх минь хэрхэн тогоо дүүрэн сүү шиг халин цалгидаг байсныг би хэлээгүй , бидний гар бяцхан шүргэлцэхэд дотроо хэрхэн дэвхцэж үсрэн баярладагийг минь хараагүй , хажуугаар минь зөрөн өнгөрөх үед чамаас харцаа салгаж чадалгүй дагуулан ширтэдгийг минь чи анзаараагүй.Би бол аймхай бас хулчгар нэгэн.Чамайг инээхэд өөрийн эрхгүй даган мишээдгээ , утгагүй гэмээр онигоонд чинь ганцаар хөхрөн суудгаа , нүдээ таглаад ч чамайг анзаарахгүй , ажиглахгүй байж чадхаа больсон гэдгээ би ухаарсан. Би ухаарсан маш сайн ойлгосон тэгээд тэр үеээс л өөрийгөө чамд бүрэн уусч бүйг мэдэрч билээ.
Дулаахан бас намуухан намрын тэр үдшийг би сайн санаж байна. Бид хөөцөлдөн гүйж бүгд хамтдаа жимээр инээлдэн өгсөөд уулын орой дээр мацан гарсаныхаа дараа буцан уруудаж тоглосноо тодхон санаж байна, ангийн хамгийн намхан бандгардуу биетэй охиныг яг л бөмбөг шиг өнхөрч байнадаа хэмээн чамайг шоглон хэлэхэд бүгд элгээ тэврэн газар унасаныг ч мөн санаж байна.
Чамайг инээхээрээ хэнээс ч ичилгүй нүдээ онийлгон буулиа гаргаж инээдэгт чинь би дуртай. Би чиний бүхий л үйлдэл зан чанаруудад чинь дасаж дурласан , тэгээд чамайг маш ихээр хайрласан . Чи надад үнэхээр, үнэхээр их таалагддаг байсан. Гэхдээ би зүрх зориггүй бас доожоогүй амьтан.
Чиний царайг би дэндүү бүр дэндүү сайн мэднэ. Сайлаад байхаар сайн зураач би бишээ гэхдээ гарт минь харандаа атгуулаад чамайг зур гэж хэлэх юм бол би чамайг хэнээс ч дутахгүй зурж чадна.Чиний дүр төрх сэтгэл зүрх , дурсамжинд минь гүн шингэсэн болохоор л тэр байх . Би чиний зүүн хацар дээр байдаг сорвинд чинь хамгаас илүү дуртай. Анх удаа чамд хүрч хэрхэн ийм сорвитой болсоныг чинь асууж байсаныг чи лав санахгүй биз харин би хэзээ ч мартахгүй.Хүзүүн дээр чинь байдаг мэнгэ бүрийг , чиний дуртай дуу , хоол , тоглоом гээд сард хэдэн удаа үсээ янзлуулдаг гэдгийг чинь хүртэл би сайн мэднэ.
YOU ARE READING
Чамд үлдсэн би
القصة القصيرةЧиний дотор , дурсамжинд чинь үлдсэн өөрийгөө би мэдэхийг хүсдэг. Чамд үлдсэн би ямар бол ?