1

1.8K 131 7
                                    

Дугуй унан явахдаа өөдөөс нь үлээх салхийг мэдрэн аз жаргалтайгаар инээмсэглэх хүү нүдээ нээхдээ түүн рүү сонжин харж буй өөрийн үеийн хөвгүүнийг олж харлаа. Хөвгүүн амандаа модон чихэр хүлхэх ба амнаасаа түүнийгээ гаргаад дугуй унах хүү рүү учир битүүлгээр инээмсэглээд цааш эргэн харахад нь хүү урагш замруугаа эргэн хартал золтой л шонгийн мод мөргөөд уначихсангүй. Гэсэн ч саяны хөвгүүн үнэхээр содон санагдана. Түүнийг харах мөчид...яг л цаг хугацаа удааширсан мэт, амнаас нь модон чихэр гарах мөчид илүү удааширсан гэмээр...Түүний шүлсэндээ норсон нойтон уруул...ягаан модон чихэр...салхинд хийсэн нүднийх нь урдуур орох хар үс.

Тэд анх ингэж л бие биенээ олж харсан юм.

Тэр мөчид хайрын цэцэг нахиалж тэдний ертөнийг холбох гүүр баригдлаа.

Тэд хэр гүнзгий бие биендээ дурлана, тэр хэрээр хоёр ертөнцөөс бие биерүүгээ тэмүүлэх сэтгэлийг холбох баригдаж буй гүүр хурдаа нэмэн яарна.

taehyung's pov

Түүний нүд рүү харах мөчид би золтой л гүн харцанд нь живчихсэнгүй. Зөөлөн салхи үлээхээд түүний түрхдэг үнэртэй ус анхилна. Нүдээ анин энэ үнэрээр уушигаа дүүргэхээр гүнзгий амьсал авлаа. Түүний хүйтэн хуруунууд нүдэнд минь хүрлээ.Дараа нь хамранд минь...нүүрэн дээр минь зураг зурах мэт хуруугаа дураараа хаа хамаагүй гүйлгэнэ. Жаргаж буй нарны доор үүрд түүнтэй хамт суухсан.

"Тэхён, одоо оройтчихлоо.Харьцгаая"

Түүний хуруу надаас салахад нүүр минь салахгүй гэсэн мэт араас нь дагахад Жонгүг намайг шоолон "Харьцгаая. Хүйтэн болж байна."

Хэдий харьмааргүй байвч, тэр минь даарж байгаа бол түүнийг тэврээд Африк хүртэл гүйсэн ч яахав.

Газраас босон өмдөө гөвлөө. Гэтэл гэрийн түлхүүрээ унагаачихав. Авахаар доош тонгойхдоо санамсаргүй Жонгүгийг эмзэг газрыг толгойгоороо цохьчихов.

"Яаанаа, намайг уучлаарай!" хэмээн сандран зүгээр эсэхийг нь шалгахаар бушуухан шиг өндийн царайг нь харахад гачин царайлчихсан зогсож байв.

"Өвдөж байна уу?"

"Зүгээр" гэчихээд эргэн харж гүйх нь холгүй яваад өгөв.

Үнэхээр хүчтэй цохьчихсон бололтой. Толгойгоо илэхдээ энэ газар түүний эмзэг газарт хүрсэн гэж бодоход толгойноосоо гараа салгаамаргүй санаг- Больж үз Тэхён. Тэнэг амьтан шиг л байх юм...

[Completed] Falling Hard|taekookWhere stories live. Discover now